ШИНЭЧЛЭЛ: Хязгаарлалтын хуваарийг арванхоёрдугаар сарын 17-нд танилцуулсан боловч үүнээс гурав хоногийн дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар өөрчилснөө мэдэгдсэн.
ШИНЭЧЛЭГДСЭН ХУВААРЬ:
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарынх нь сүүлийн орноор хязгаарлах болсноо Хотын дарга өнөөдөр мэдэгдсэн.
Тэгвэл дөнгөж сая тэгш, сондгойгоор нь хэрхэн хязгаарлах хуваарь гарчээ.
Дугаарын хязгаарлалтын бүс нь Таван шарын уулзвараас Чулуун овооны тойрог, дунд голын гудамж, Махатма Гандигийн гудамж, И-Мартын уулзвараас дотогш 32-ын тойрог хүртэл байна.
Хязгаарлалт 08:00-20:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Ням гарагт үйлчлэхгүй юм.
Дугаараар нь хязгаарлах хуваарь:
Тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн дугаартай машинууд
- энэ сарын 19, 21, 23, 24, 26, 28, 30
- нэгдүгээр сарын 2, 4, 6, 7, 9, 11, 14, 16, 18, 20, 21, 23, 25, 27, 28, 30-нд хөдөлгөөнд оролцоно.
Сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн дугаартай машинууд
- энэ сарын 18, 20, 22, 24, 25, 27, 29, 31
- нэгдүгээр сарын 1, 3, 5, 7, 8, 10, 12, 14, 15, 17, 19, 21, 22, 24, 26, 28, 29, 31-нд хөдөлгөөнд оролцоно.
Дугаарын хязгаарлалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд:
- Зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
- Оршуулгад явж буй тээврийн хэрэгсэл
- Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл
- Дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх тээврийн хэрэгсэл
- Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл
- Нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!