Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг өнгөрсөн Пүрэв гарагт батлаад буй. Уг хуулийг арванхоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлжээ.
Ингэснээр нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг дарга арванхоёрдугаар сарын 15-наас газар олгох эрхгүй болж байна. Тодруулбал Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, Газрын албад газар олгохгүй.
Харин захын гурав буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэгт газар олгох ажил цаашид үргэлжилнэ. Тодруулбал захын гурван дүүрэгт тээвэр ложистикийн үйл ажиллагааг зохицуулах, хүнсний хангамжийн зориулалтаар газар олгох юм байна.
Улаанбаатарт зөвхөн Нийслэлийн Засаг дарга дараах дөрвөн тохиолдолд л газар олгохоор хуульчлагджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!