ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улс Ботсвана улстай дипломат харилцаа тогтоолоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Бүгд Найрамдах Ботсвана Улсын Гадаад хэргийн сайд Лемоганг Квапе нар дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Нью-Йорк хотноо 2023 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурав.

Хоёр улс найрсаг харилцаа, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцлоо.

Дипломат харилцаа тогтоосноор хоёр талын хооронд харилцан ашигтай салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байгааг талууд онцлон тэмдэглэв.

зураг
 

Ийнхүү Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтыг бүрэн хэрэгжүүлж, нийт 192 гишүүн улстай дипломат харилцаа тогтоолоо хэмээн ГХЯ мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.73] 2023/12/7
Их юмаараа гийгүүлж дээ [хориотой үг].
0 | 0 Хариулах
Сумын начин [202.21.114.93] 2023/12/7
Ботсвана улс бол Африкдаа л Сингапурдаа. Бидэнд тэднээс суралцах зүйлс нилээн бий.
1 | 1 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.182.250] 2023/12/7
За хуцаад бай хүү минь! Ха ха ха элэг хөшөөх нь энэ хүү
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.73] 2023/12/7
Одоо африкчууд сэрцгээ. Авилгалыг үзэн ядаж эх орон газар нутгаа хөгжүүл ард түмнээ боловсролтой ёс суртахуунтай болго.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.166.36] 2023/12/7
Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтыг бүрэн хэрэгжүүлж, нийт 192 гишүүн улстай дипломат харилцаа тогтоолоо
0 | 1 Хариулах
Зочин [139.5.218.78] 2023/12/7
улаан паспортоор 30 хоног очиж арслан , заан буудаж болох юм уу. эсвэл хөх паспортоороо явах юм уу
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.113] 2023/12/7
Болноо, энд ч гэсэн машинтай хүүхэд дайрж болно
0 | 0 Хариулах
Flf [202.21.107.19] 2023/12/7
Botsana manaihaas 2 dahin iluu orlogotoi shuu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.223] 2023/12/7
Байгалийн баялаг ихтэй, авилга багатай, гадны хөрөнгө оруулалтыг сайн татдаг Боцвана улсаас манай төр суралцах зүйл ихтэй шүү. Сэтгүүлчид нь ядаж энэ улс яагаад манайхаас илүү хөгжөөд байга гэдэг иэдээллийг түгээх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.56] 2023/12/7
Баян тансаг цөлийн бүрд болсон гүрэн дээ
0 | 1 Хариулах
Зочин [59.153.113.216] 2023/12/7
Боцвана чинь Африк тивдээ хамгийн өндөр хөгжилтэй баян улс шүү дээ. Тархиараа ч Монголоос илүү байх.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.73] 2023/12/7
Тийм байна. Африкийн Ботсвана улс монголоос илүү хөгжилтэй юм байна. Ирээдүйд монгол африкаас дор болох юм байна.
0 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.182.250] 2023/12/7
За шааааа хүү минь
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.19] 2023/12/7
Англи руу визгүй зорчдог улс шүүдээ
1 | 0 Хариулах
Зочин [202.179.25.130] 2023/12/7
Mongoljuud Botsvanaru teneh selguutseh tsagn irj
0 | 0 Хариулах