PUBGM тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий лигийн шатны тоглолтууд өнөөдөр Малайз улсад боллоо.
Манай улсын "IHC esports" баг "Last chance" шатанд өрсөлдөж 85 оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигдсэнээр дэлхийн аваргын "Grand final"-д тоглох эрхээ авав. Сүүлийн тоглолтод 23 оноо авсан шийдвэрлэх мөч байлаа.
"IHC esports" баг тус шатны 11 тоглолтын байдлаар дэлхийн аваргын төлөөх байрнаас 11 оноо дутуу байсан. Гэхдээ эцсийн мөчид багаараа амжилттай тоглосноор 13 "kill"-тэй "winner winner chicken dinner"-ийг авсан юм. Мөн "IHC esports" багийн тоглогч "Demo" буюу Б.Батбагана нийт 22 kill хийснээр бусад багийн тоглогчдыг тэргүүлэв.
Ингэснээр 1.4 сая ам.долларын шагналын сантай зохион байгуулагдах PUBGM тоглоомын энэ жилийн ДАШТ-ий "Grand final"-д манай улсаас "4Merical vibes", "Stalwart esports" "IHC esports" гэсэн гурван баг оролцохоор боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!