ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Найман сартайдаа эцэг, эхдээ хаягдаж "Олдох" хэмээн овоглуулсан бяцхан хүүгийн түүх...

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Сургамжит түүхүүд: Төрийн бус байгууллагуудын бодит кейс дээр ажилласан туршлага" номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. 

Уг номыг хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг иргэний нийгмийн 12  байгууллага хамтран эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн бодит кейс дээр тулгуурлан бичсэн байна. 

Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн бодит кейсийг тоймлон хүргэе.


Кейс1:

Хаврын сэвэлзүүр салхитай нэгэн өглөө Баянгол дүүргийн цагдаагийн газраас дуудлага ирж “Төмөр замын вокзалын цэцэрлэгт нярай хүүхэд хаягдсан байна. Танай байгууллага зохих журмын дагуу хүлээн авна уу” гэж хэлээд хариу хэлэх завдалгүй утас тасрав.

Бид ч цагдаагийн хэлтэс рүү явж очлоо. Өлгийтэй нярай хүүг саяхан угжсан бололтой тайвшраад унтаж байв. Хөөрхий хүү ямар ч нэр ус, хаяг бүртгэлгүй, өнгө муутайхан хиртэй зузаан өлгийтэй хаягдсан байв.

Өлгийг задалж ажиглахад найман сар гарантай болов уу гэмээр, зүүн мөрөндөө вакцин хийлгэсэн, биед нь харагдах шарх сорвигүй, жигд амьсгалан унтаж байгаа нь өвдөж хямарсан шинжгүй, тас хар буржгар даахитай, давхраатай алаг нүдтэй хүүхэд байлаа.

Хүүг хүлээн авсан гэж бүртгэлд гарын үсэг зуран гэртээ авчирлаа. Хүүг усанд оруулж, хөхөөрөө хооллож байгаагүй бололтой. Усанд оруулахад бүдүүн дуу хангинуулан уйлсан ч, угжийг гололгүйгээр сүүгээ ховдоглон сайн уув.

Хүүгийн аав, ээжийг нэлээд хэд хоног цагдаагийн шугамаар хайсан боловч олдсонгүй. Бидэнд хүүгийн төрсөн он, сар, өдөр, регистр, төрсний гэрчилгээ маш их хэрэгтэй байлаа. Хоёр сар орчмын дараа бид хүүхдэдээ албан ёсоор нэр өгч Монгол Улсын иргэний бүртгэлд бүртгүүллээ.

Тухайн үед хаягдсан хүүхдэд "Олдох" гэдэг овог өгдөг байсан. Хүүгийнхээ бичиг баримтыг авахад энэ л жишгээр Олдох гэж овог өгсөн нь одоог хүртэл миний сэтгэлийг эмзэглүүлдэг.

Хүү цэцэрлэгт ороод

  • “Би хэнээс гарсан юм?- Аав, ээжээсээ гарсан.
  • “Миний ээж, аав хаана байна? -Тэр үед би балмагдаад миний хүүгийн аав, ээж гадаадад ажиллаж байгаа, том болохоор нь ирнэ гээд хэлчхэв.

Ингэж худал хэлсэндээ санаа зовж, дараа нь юу гэж хэлнэ ээ гэж боддог байсан. Тэр үед одоог бодоход туршлага бага байжээ. Хөөрхий дөө, хүүхдийн зөн совин мэдэрсэн бололтой. Энэ талаар дахин надаас асуулт асуугаагүй. 

“Манай гэр бүл нийгэмлэг”-ийн хүүхэд асрах төвд найман сартай ирээд 22 нас хүрч, их сургуульд сурахаар Япон улс руу явах хүртлээ амьдарсан ба одоог хүртэл өсгөсөн ээж, дүү нартайгаа ойр эерэг сайхан харилцаатай байдаг.

Кейс2:

2018 оны дүн өвлийн ес эхэлсэн өдөр дүүргийн Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Хэлтсээс гурван настай нэгэн хүүг авахыг биднээс хүссэн. Ингэж хүү бид хоёр анх бие биеэ харсан юм.

Хүү хоёр чихний дэлбээ бараг байхгүй, төрөлхийн сонсголгүй, нэлээн томдсон ягаан мөрөвчтэй өмдтэй байсныг нь ерөөсөө мартдаггүй.

2019 оны намар дүүргийн ГБХЗХХ-ээс хүүгийн төрсөн ээжийг олсон тухай утастлаа. Ээжтэй нь уулзуулна гэхээр сайхан санагдаж, хүүгээ гангалаад аваад очлоо.

Нэг өрөөнд ороод сууж байтал дунд эргэм насны эмэгтэй орж ирсэн нь хүүгийн төрсөн эх байв. Эх хүүхэд хоёул бие биеэ тоохгүй, танихгүй хүмүүс шиг байв. Хүүхэд ээжийгээ огт танихгүй, явъя муухай үнэртэй хүн байна гэж дохиж байв. Арай өөр уулзалтыг сэтгэлдээ төсөөлсөн миний ч сэтгэл сонин болов.

Танилцаад яриа эхлүүлтэл “Би одоо энэ хүүхдээр яахав дээ, төрүүлээд л хаясан, дүлий хүүхэд байгаа биз дээ. Одоо өөр гэр бүлтэй, өөр хүүхэдтэй болсон. Тэд нар маань энэ хүүхдийн талаар огт мэдэхгүй. Та нар битгий хэлээрэй” гэв.

Ээжийнх нь хэлсэн энэ үг намайг хүүг сайн өсгөж, амьдралд нь гэрэл гэгээ, өнгө оруулж, сургах хүчийг өгсөн юм.

Эрсдэлт бүлгийн хүүхдийн асрамжийн “Эрдэм” төвд 2018 онд ирээд одоог хүртэл амьдарч, сургуульд суралцаж байна.

Кейс3:

Ц нь эмээ, аав, эгч, хоёр дүүтэйгээ амьдардаг. Тэрбээр наймдугаар ангид сурдаг. Эмээ нь тэтгэвэрт, аав нь өвчтэй ажил хийх боломжгүй.

Эгч нь барилгын компанид ажил хийж, ганцаараа тэднийг тэжээдэг. Хоёр дүү нь бага сургуульд суралцдаг. Ганц эгчийнх нь цалин хүрэлцдэггүй тул эгчдээ, гэр бүлдээ нэмэр болох үүднээс хичээлдээ явахын хажуугаар цайны газарт аяга таваг угаах, барилгын туслах зэрэг цагийн ажил хийдэг.

Өөрийгөө хөгжүүлэх гэхээс илүү ажил хийж, мөнгө олоход анхаарч хичээлээс гадуурх ямар нэгэн хөгжлийн хөтөлбөрүүд, дугуйланд хамрагдаж үзээгүй.

Хурдхан л сургуулиа төгсөж, МСҮТ-д элсэж мэргэжилтэй болохыг хүсдэг. Хичээлийнхээ хажуугаар ажил хийгээд завгүй учраас ядарч, ялангуяа гэрийнхэнтэйгээ аавтайгаа муудалцах явдал байнга гардаг.

Ганцаардан бусад хүнтэй харилцахдаа уур бухимдлаа тэдэнд гаргадаг болжээ. Үг дуу цөөтэй, ангидаа найз нөхөд бараг байхгүй, хүнтэй дуугардаггүй, амьдралын нөхцөл байдлаасаа болоод бүр хулгай хийж, цагдаад баригдаж байсан.

“Хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын төв” ТББ эмзэг бүлгийн хүүхдүүдийг урлагаар дамжуулан нийгэмшүүлэх төвийн болон зуслангийн үйл ажиллагаа, хөгжүүлэх хөтөлбөртөө дөрвөн жил хамруулсан.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
55
Зураг
ХАРАМСАЛТАЙ
7
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.47] 2023/11/28
Тээж, төрүүлсэн үрээ хаяна гэдэг бол тэр эх- адгууснаас ч 7 дор , адгийн новш гэхээс өөр үг олдошгүй нь ээ!!! Хийсэн нүглийнхээ үйлийн үрийг тэд эдлэх нь гарцаагүй! Шйлийн үриын хуулиас хэн гуайч мултарч чадахгүй гэдэг. Хөөрхий үрсийг ачлан, асарч, энэрч хүмүүний орчлонд хөлийг нь олуулан өгч буй асрах газрын буянинуудад чин сэтгэлийн баяр хүргэн, та бүхний буянд даган баясъя
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.85] 2023/11/25
Новшнууд юм даа. Яахаараа төрүүлсэн үрээ хаядаг байнаа. Яаж ч хэцүү байсан эх хүн үр хүүхдээ хаяж чадахгүй ээ. Наад хаясан хүмүүс бол эх хүн биш. Сайхан хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн өргөж авсан хүмүүст баярлалаа
0 | 0 Хариулах
bii [202.21.107.144] 2023/11/23
case gej bichihee boli l doo.mongol helnii ugiin baylag dutaa yu.jishee tohioldol hereg uchnuun orluulah ugnuud bna hudlaa neg ih mayglasan yumnuud
7 | 0 Хариулах
Зочин [202.179.21.192] 2023/11/23
Эндээс уншихаас өмнө хэзээ ч хүний нэрийг тийм утгатай гэж мэдсэнгүй. Өвөрмөц нэртэй хүмүүс их байдаг тул.Одоо ингээд зарлачихаар овгоо солихоос өөр аргагүй болох нь.
0 | 0 Хариулах
Зочин [118.235.7.63] 2023/11/23
Олзтой...olz+boy ...deer ued hiidiin hurden deerees huuhed olson gadaad humuusiin ugsun ner yum bilee.
1 | 3 Хариулах
Зочин [73.225.77.210] 2023/11/23
Бас Олзгэрэл гэдэг чинь Olz+girl гэсэн үг үү?
0 | 0 Хариулах
уншигч [66.181.181.244] 2023/11/22
Ийм хүүхдүүдийг анхаарч халамжилж, нийгэмд хүн болгон хүргэж буй эрхэмүүдэд талархаж байна. Үнэлж баршгүй их үйл шүү.
17 | 0 Хариулах
Зочин [202.9.41.4] 2023/11/22
yamar valiar ovog ugdiin be
0 | 4 Хариулах
Зочин [172.225.55.63] 2023/11/22
Өөр амьдралтай боллоо гээд өмнөх хүүхдээ хаях эрх байх ёстой юу? Муухаймаа, үйлээ эдлэх л байхдаа :-(
7 | 0 Хариулах
Burhanii Hairtai huuhed [202.126.90.153] 2023/11/22
Bolloo. Ard tumen chamaig tushih bolno. Mundag hun bolnoo
8 | 0 Хариулах
Зочин [139.5.217.174] 2023/11/24
Уйлчихлаа сэтгэл өвдөөд
1 | 0 Хариулах