ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

З.Ундрах: "Гэр бүлээ бүтэн байлгахын тулд эмэгтэй хүн тэвч" гэх эцгийн эрхт ёсны хандлага хүчирхийллийг даамжруулдаг

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Сургамжит түүхүүд: Төрийн бус байгууллагуудын бодит кейс дээр ажилласан туршлага" номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. 

Уг номыг хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 12 иргэний нийгмийн байгууллага хамтран эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн бодит кейс дээр тулгуурлан бичсэн байна. 

Энэ үеэр "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв"-ийн Хамгаалах байр сүлжээ хөтөлбөрийн зохицуулагч З.Ундрахын танилцуулсан илтгэлийг хүргэж байна. 

Тэрбээр "Монгол эмэгтэйчүүд маш тэвчээртэй амьдарч байна. Тэд анх удаагийн хүчирхийллээр хэзээ ч цагдаа дуудаж, мэргэжлийн байгууллагуудад ханддаггүй. Амь насаа алдах эрсдэлтэй нөхцөлд тулсан үедээ мэргэжлийн байгууллагуудад хандаж, зөвлөгөө авдаг.

Цагдаагийн Ерөнхий Газрын статистик мэдээлэлд дурдсанаар сүүлийн таван жилд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн улмаас 73 хүүхэд, эмэгтэй амь насаа алдсан талаарх харамсалтай тоон мэдээлэл бий. 

Хүчирхийллийн улмаас сүүлийн таван жилд 5,020 хүүхэд, эмэгтэйчүүд хүнд ба хөнгөн бэртэл гэмтэл авчээ.

Энэ бол гуравхан сая гаруй хүн амтай Монгол Улсын хувьд маш өндөр тоо" гэв. 

График1. Хүчирхийллийн улмаас амь насаа алдсан хүний тоо

Бодит кейс: 

Өөрөө хууль, шүүхийн байгууллагад ажилладаг ч нөхрийнхөө хүчирхийллийг зургаан жил тэвчсэн эмэгтэйн жишээг ярья. Хүчирхийлэлд өртсөн талаараа эргэн тойрныхоо хүмүүст хэлдэг ч "Чи өөрөө хуулийн мэргэжилтэй хүн байж хүчирхийлэлд өртөнө гэж юу байсан юм бэ" гэж хэлнэ. 

Хэдийгээр хүчирхийлж, зоддог ч нөхөр нь түүнд хайртай гэдэгт 100 хувь итгэдэг. Хэрвээ түүнийг үзэн ядвал намайг хаяад явчихна. Намайг хэн ч тоохоо болино гэж боддог. Нөхрийн зөв, миний буруу гэж өөрөөсөө бурууг хайдаг эмэгтэйтэй ажиллаж байсан. 

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд сайхан дурсамж гэхээс илүү дандаа гэмтсэн дурсамжуудыг тээдэг.

Өөртөө итгэлгүй, ирээдүйн төлөвлөгөөгүй, хар зурагтай болчихсон байдаг. Энэ нөхцөл байдлаас гаргахын тулд дандаа сайн сайхан дурсамжуудтай нь ажиллах хэрэгтэй болдог гэдгийг Хамгаалах байр сүлжээ хөтөлбөрийн зохицуулагч З.Ундрах ярьж байлаа. 

График2. Хүчирхийллийн улмаас гэмтсэн хүний тоо

Үргэлжлүүлэн тодруулахад "Бусдыг зодож, бэртээх эрх хэнд ч байхгүй. Хэрэв нэг л удаагийн хүчирхийлэл үйлдсэн бол зохих шатны байгууллагад нь хэлдэг, мэдээлдэг байх хэрэгтэй.

"Эр, эмийн асуудалд илжиг бүү жороол", "Гэр бүлийн дотоод асуудалд битгий оролц", "Гэр бүлээ бүтэн байлгахын тулд эмэгтэй хүн тэвчих ёстой" гэх мэтээр хандах үзэгдэл эрт үеэс уламжлагдсан. Энэ бол эцгийн эрхт ёс давамгайлсан Монгол орны уламжлалт хандлага. 

Ялангуяа эмэгтэйчүүдийг нөхрөө тэвч, юу ч болсон гэр бүлээ бүтэн байлга. Яагаад гэвэл энэ бол эмэгтэй хүний амьдрал гэж захидаг, ярьдаг. 

Уламжлалт эцгийн эрхт ёсны хандлага одоог хүртэл үргэлжилж байна. Үүний улмаас хүүхэд, эмэгтэйчүүд тэвчээртэй байсны эцэст хүчирхийллийн золиос болох эрсдэл бий. 

Хүчирхийллийг тэвчдэг цаг үе өнгөрсөн. Гэр бүлийн хүчирхийллийг "гэмт хэрэг" болгож хуульчлагдсан нийгэмд бид амьдарч байна" гэлээ. 

Мөн тэрбээр "Тэвчээр заах бус нэг удаагийн үйлдэл гаргасан л бол таслан зогсоох арга хэмжээг авах хэрэгтэй. Ингэж чадвал олон хүүхэд, эмэгтэйг хүчирхийлэлд өртөхөөс, амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх боломжтой. 

"Би эмэгтэй юм чинь гэрээ цэвэрлэж, хүүхдээ харна" гэх байр сууринаас битгий хандаасай. Энэ бүхэн дан ганц эмэгтэй хүний үүрэг биш. Нөхрийн үүрэг ч бий. Гэр орныхоо ажлыг харилцан тэнцвэртэй хийж, бие биедээ тусалдаг нийгмийг бүтээх нь чухал. 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа цаад шалтгаан нь эцгийн эрхт ёстой холбоотой. Тиймээс ч гэр бүлийн орчинд 80-90 хувьд нь хүүхэд, эмэгтэйчүүд өртөж байна" хэмээв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ХАХА
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.47.46] 2023/11/27
Монгол эмэгтэйчүүд ядаж эмэгтэйлэг болох хэрэгтэй. Монголд эцэг биш Эхийн эрх байдаг байгаа шүү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.84] 2023/11/26
Заяабаатар ундрахыг нөхрийнх нүдэн дээр гос хошногдсон шүү, мундаг шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.12] 2023/11/26
ТЭГЭЭД ЭРЭГТЭЙ НЬ Л БҮТЭН БАЙЛГАХГҮЙ ГЭЭД БАЙДАГ ЮМУУ. МОНГОЛЫН ФЕМИНИСТҮҮД БҮР ТЭНЭГТЭЖ ӨГДӨГ БОЛЖЭЭ. ЭМЭГТЭЙГЭЭ ЗОДДОГ ТОХИОЛДОЛ МОНГОЛД ТИЙМ ИХ БИШШД. ДАНДАА ХУДЛАА ТОО ГАРГАЖ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС МӨНГӨ ШААДГАА ОДОО БОЛИОЧ. БҮР НЭГ АРЧААГҮЙ ЭРЧҮҮД НЬ ТЭГЭЭД ТААРСАН АРЧААГҮЙ ХҮҮХНҮҮДТЭЙГЭЭ Л СУУЖ БАЙГААШД.
1 | 0 Хариулах
💩 [66.181.186.192] 2023/11/25
HALTAISAN ZEVHII TSARAILSAN EREENII HUJAANUUDAAR DUUREED BITUU HUJAA ERLIIZUUDEER DUUREED DUUSCHIHLAA ENE ULS CHINI,YUU YAASAN IISEN EHIIN ESTGIIN YAASAN YAASAN UHJIISEN YOS MOS KEIS MEIS HUDLAA SHAA PZDA,
1 | 0 Хариулах
💩 [66.181.186.192] 2023/11/25
ALTSAISAN ALNUUD HUJAATAI 2,3-AARAA SUUGAAD 10,20 HUJAA ERLIIZUUD TURUUD ENE ULS CHINI HUJAA BOLCHIHLOOSHD,ODOO TEGEED MONGOL HUN BAIH HEREG BAIGAA YUM UU??,
1 | 0 Хариулах
хаха [103.57.92.248] 2023/11/25
Одоогийн энэ [хориотой үг] нарын үгэнд орвол бацаанууд бүгд гомо болж хүүхнүүд толгой дээр морилно. Шал лалрын үзэл суртал эцгийн эрх ёсыг гутааж байна хүний хөгжил энэ ёс давамгайлж байх үед одооны хөгжлийн оргилд хүрсэн. Одоо бүх улс бурангуй болж байна энэ бол эцгийн эрхт ёсны эсрэг байдлыг дэврээснээс болж байгаам.
1 | 1 Хариулах
💩 [66.181.186.192] 2023/11/25
MANGAR US URT UHAAN BOGINO HUUHNUUDIG TOLGOI DEEREE GARGAAD ODOO HYATAD BOLCHIHLOOSHD ENE ULS CHINI,
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.92] 2023/11/25
50 - 60 жил хамт амьдарсан буурлуудынхаа үгийг нэг сонсвол зүгээрсэндээ
0 | 1 Хариулах
Сайшаалт Ерөөлт [66.181.161.64] 2023/11/25
..Бид гадаадын гэр бүлийн хөгжлийн дэвшилттэй зөв бодлогийг хүлээж авна..! .Тэгэхдээ Бид өөрсдийн Монгол уламжлалт зөв баримтлалтай Монголд тохирсон тийм зөв боломжтой үйл ажиллагаатай Гэр бүлийн асуудалт тулгуурлан ажиллах нь чухал..
0 | 0 Хариулах
shaa2 [103.57.92.247] 2023/11/23
Mongo dagaj guiheer ingediin shde
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.124] 2023/11/23
Хүнээ хөгжүүл. Хүндээ хөрөнгө оруулалт хий
2 | 0 Хариулах
зочин [202.131.248.166] 2023/11/23
Эх хэлээ ч мэдэхгүй ийм хөгийн амьтан судлаач болдог ч ёстой хөгийн байна. Чи наад золбин "кэйс"-ээ монгол хэлээр орчуулж чадахгүй байж яасан олон юм донгосдог новш вэ.Барууны төсөөтэй судалгааг хуулбарлан ийм заваан юм хийж суудгаа болих ёстой. Тэвчээргүй эмсийн золиос тэгээд эцэггүй хүүхдүүд болох юм биз дээ. Үр дагавар гэдэг юмаа харах чадваргүй байж сошиалд солиорохгүй ээ.Энэ бол эмэгтэйчүүд сэтгэх чадвар дорой бөгөөд зөвхөн туйлширч чаддагийн жишээ юм. Ийм новшнууд УИХ д орж суувал сүйрнэ гэсэн үг.
1 | 2 Хариулах
Зочин [202.9.47.46] 2023/11/28
МАН. Ундрал гээд гишүүн сууц л байгаа ш дээ. Бүгд монгол хэлээр л байна хаана тийм орчуулаагүй юм байна малаа
0 | 0 Хариулах
Зөв [86.111.139.147] 2023/11/23
Хувиа бодсон,амвиц хөөсөн эр хүн эмэгтэй хүнд хань болохгүй.Мөн тийм эм хүн бас хань болохгүй
2 | 0 Хариулах
Зочин [104.194.11.220] 2023/11/23
Ояа, мояа, хуяачид эхнэрээ зоддог
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.192] 2023/11/23
Анхнааса эхний тохиолдол дээр л хэ ч байсан дуугүй өнгөрөхгүй ярилцах санаа бодлоо солилцох хэрэгтэй. Тэр үед засрахгүй дахин давтаад байвал хурдхан салсан нь дээр.
2 | 0 Хариулах
Kk [202.126.89.61] 2023/11/23
Hunii setgel l yum daa
1 | 1 Хариулах
Зочин [37.33.152.201] 2023/11/22
Эр, эмгүй хоорондоо ярилцаж ойлголцож сурмаар б. Хүүхэд залуучууддаа зааж өгмөөр б. Хөвгүүддээ сэтгэл хөдлөлөө зөв гаргаж сурахыг зааж өгмөөр б. Хот, хөдөөгүй хоорондоо сайхан ойлголцдог хосууд б.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.71] 2023/11/22
Yostoi tevchij bolohgui! Shud uireed unana!
1 | 0 Хариулах
Эмэгтэй [66.181.161.67] 2023/11/22
Монгол эмэгтэйчүүд чинь хүн чанартай шүү арчаагүй монгол эрчүүдийг авч явдаг нь монгол эмэгтэйчүүд хүний нутгийн бурхнаас өөрийн нутгийн чөтгөр дээрээ гэж мэдхүү
5 | 6 Хариулах
Зочин [66.181.188.91] 2023/11/22
zail zail zda
1 | 4 Хариулах
Latin49 [103.212.117.141] 2023/11/22
mongol erchuud mongol emegteichuudees holhon baij ger bul bolohoo bolih heregtei gadnaas ehner av vietnam laos cambodia ulsaas tegeed amar taivan jargaltai amidar bolj ugvul ehner bitgii av
4 | 4 Хариулах
Зочин [202.9.46.255] 2023/11/22
Азиар даяар сайхан бүсгүйчүүд хүүхнүүд байна мангар монгол эмс өөрсдийгөө их юманд бодох хэрэггүй.
4 | 3 Хариулах
Latin49 [103.212.117.141] 2023/11/22
ger bul bolohoo l bolih heregtei tegeed asuudalgui taivan amidarch bolno hun baihgui bol asuudal baihgui ih amarhan shde
3 | 0 Хариулах
Bii 🚪 [202.126.90.153] 2023/11/22
Zorigtoi huchtei bai Biye daasandu , Zurh setgelee daga , tend l gaihamshig.
2 | 0 Хариулах
Ахмад настан [202.21.107.34] 2023/11/22
Нэр нь угаасаа буруу мэдээ байна. Эцгийн эрхт ёс байлгүй л яахав. Эр ядравч эмийн дээр гэдэг дээ... Гэвч дээр үед ч бай, одоо үед ч бай ялгаагүй архи гудраад л агсан согтуу тавиад л яваа эр хүн гэр бүлдээ ч, бусдад ч бөөн төвөг шүү дээ. Эм нь ч ялгаагүй эргүүтээд л байвал бөөн төвөг. Ер нь бол хэн нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна тэр нь л буруутай. Эр, эм гэлтгүй. Аз жаргалтай, энгийн гэр бүлд эр нь эрийнхээ, эм нь эмийнхээ үүрэгт ажлыг хийгээд л өдөр хоногийг өнгөрөөсөөр нэг л мэдэхэд эмээ, өвөө болдог ийм л хүний орчлон шүү дээ...
3 | 7 Хариулах
Эхийн эрхт ёс?? [202.131.225.197] 2023/11/22
Эцгийн эрхт ёс руу шууд дайрч байгаатай санал нийлэхгүй. Тэгээд эхийн эрхт ёс байгуулах гээд байна уу?? Гэрийн эзэгтэй, гэрийн эзэн 2 н үүрэг хариуцлага, хийх ажил нь тус тусдаа байгаа. Үүнийг сүүлийн үед барууны орнуудын дэмжээд байгаа хүний эрх, тэгш эрх гэх нэрийн доор өөрчлөх гэж оролдож болохгүй. Үүнийг дэмжээд байгаа барууны орнуудад гэр бүлийн харилцаа алдагдаад одоо нийгмээрээ сүйрэлд хүрэхэд ойрхон болоод байна. Учраа ч ойлгохгүй ийм балай хүмүүсийн үгээр орж болохгүй.
4 | 7 Хариулах
Зочин [59.153.115.62] 2023/11/22
одоо ч эхнэр авах дэмий болж дээ. жаахан юм болохоор л хүчирхийллээ гээд. Гэр бүл үгүй бол хүн ам өсөхгүй. Хүн ам өсөхгүй бол улс орон сөнөнө. Тэнэг авгай хүүхнүүдээс болж хүүхдүүд хохирох юм даа. Эцгийн хайрыг хэн ч оролдоггүй юм!!!!
11 | 6 Хариулах
Зочин [202.9.46.255] 2023/11/22
Ийм замбараагүй хүмүүжилгүй зайдгай нийгэмд эхнэр эсвэл нөхөр авах маш хэцүү. Насны зовлон болно.
5 | 1 Хариулах
зочин [66.181.167.74] 2023/11/22
Бусдад гар хүрэх эрх хэнд ч байхгүй.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.187.69] 2023/11/22
ингэж Монголоо мэдэхгүй бүлтэрдэг мэдэмхий орос олон болжээ Харин ч эсрэгээр Монгол улс эхийн эрхт ёсны уламжлалтай ээжийгээ шүтдэг цөөхөн орны нэг Монгол улс эмэгтэйчүүдээ амьтан гэж үздэг Арабууд Талибаны Афганистан биш шүү Монголд эрчүүдийн эсрэг далд хүчирхийлэл хэрээс хэтэрсэн Итгэхгүй бол та нар тоон үзүүлэлтийг хар
6 | 7 Хариулах
МАНай хууль баталдаг ху нар өөрсдөө хүчирхийлэгчид [66.181.160.40] 2023/11/22
хүчирхийлэгчдийг дэмжсэн хуулийг МАНай нянбактераас эхлээд гаргаж батлуулсан үр дүн нь шууд нийгэмд харагж байгаа, хүчирхийллийн хэргийн хохирогчдын 1/5 нь цагдаа хууль хүчний байгууллагад ханддаг, гэтэл МАНай хулгайчууд өөрсдөө хүчирхийлэл хийдэг тэгээд хохирогчоо сошиал троллуудаар гутаан доромжилдгоос болоод улам л хаалттай болж байгаа. дээр нь МАНай цагдаа нар гэж хөгийн новшнууд хохирсон хүнийг яг ялтан шиг дарамталж харьцдаг, цагдаа дахиж дуудахгүй болтол нь хашраадаг, иймээс энэ төрлийн гэмт хэрэг хэд дахин өсөж байгаа, ялангуя хүүхдийн эсрэг хүчирхийлэл 5 дахин өссөн.
2 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 2023/11/22
Feminism монголд утгаа алдаж байна. Зөвхөн эмэгтэй хүний л зөв гэсэн энэ тэнэглэлээ одоо болих хэрэгтэй.
19 | 11 Хариулах
Зочин [103.212.119.46] 2023/11/26
Цалин, халдашгүй эрх мэтийн зүйл дээр хүйсийн тэнцвэрт байдал ярьдаг. Харин тоосго зөөх, дугуй солих болохоороо "би чадахгүй" болчдог. Энэ бол феминизм биш зүгээр бэртэгчин зан. Аль чулуун зэвсгийн үед эмэгтэйчүүд нэг бол өлсгөлөн эсвэл жирэмсэн гэсэн 2 л горимтой байсан, амьтан шиг өндөгөө буцааж шингээхгүй сар болгон цус алдаад байдаг нь ч үүнтэй холбоотой.
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.91] 2023/11/22
Хортой феминмзм
11 | 11 Хариулах