Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Виржин арал дахь оффшор бүсээс $1.6 саяын газар, үл хөдлөх хөрөнгийг авч, Латвид байсан этгээдийн дансан дахь $540,307-ыг битүүмжилжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийв. 

Энэ үеэр зарим хулгайлагдсан хөрөнгийг гадаадаас олж тогтоон, Монгол Улсад буцааж авчрах арга хэмжээг хэрэгжүүлж ажилласан талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн хэллээ. 

Тэрбээр "Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас орон сууц, мөнгө, бусад эд хөрөнгийг шилжүүлэн авсан.

Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн этгээд Их Британийн Виржин арал дахь оффшор бүсдээ 2.2 тэрбум буюу 1.6 сая ам.доллар бүхий газар, үл хөдлөх хөрөнгөтэй байсныг эргүүлэн авчирсан.

Мен арлаас 11.3 тэрбум төгрөг буюу 5.7 сая ам.доллартой дүйцэх хөрөнгө мөнгийг буцаан авлаа. 

Сүүлийн байдлаар Латви улсад байсан этгээдийн дансан дахь 540,307 ам.долларыг битүүмжилсэн. Латви улстай эрх зүйн харилцан туслалцаагаар хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хөрөнгийг буцааж авчрах чиглэлд ажиллаж байгаа" гэв.