Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Тэмүүлэн: Авлигын эх үүсвэрээ 22 орон сууц болгосон хэргийг илрүүлж, захиран зарцуулах эрхийг нь хязгаарлалаа

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 оны эхний 11 сард Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас хийж хэрэгжүүлсэн зарим ажил, арга хэмжээний талаар мэдээллээ. 

Энэ хугацаанд гэмт хэргийн талаарх 1,477 гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 610 гомдол мэдээлэл буюу 41.3 хувьд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг нээсэн байна. 

Үүнээс 773 гомдол мэдээлэл буюу 52.3 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 38 гомдол мэдээлэл буюу 2.6 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт тус тус шилжүүлсэн аж. 

Мөн нэг гомдол мэдээллийг хамтатган шалгаж, 55 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй, гомдлын шийдвэрлэлт 96.3 хувьтай байгааг мэдээлэв. 

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 50.6 хувьтай байна.

Түүнчлэн 270 хэргээс 141 хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэжээ. 

Энэ оны эхний 11 сард гэмт хэргийн улмаас учирсан 194.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө буюу байр, орон сууц, хөдлөх хөрөнгө буюу машин, тоног төхөөрөмж зэрэг нийт 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалах арга хэмжээг авсан байна.

Авлигын хэргийн улмаас алдагдсан боломж, хохирлуудыг нөхөн төлүүлэхийн тулд эдгээр хөрөнгийг битүүмжлэн хамгаалах арга хэмжээг авлаа. 

АТГ нь нийгэмд нуугдсан байгаа авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажиллагааг явуулдаг. Харин эцсийн шийдвэрийг шүүх гаргана. АТГ-ын мөрдөгчид шүүхийн процессын шатанд оролцдоггүй. 

Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх үед авлигын гэмт хэргүүдийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр ажиллагаа явуулдаг" гэв. 

Үргэлжлүүлэн "2023 оны эхний 11 сарын байдлаар АТГ-т битүүмжлэгдэн хамгаалагдсан, шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласан хөрөнгүүдийн зургийг та бүхэн харж байна. 

Тухайлбал авлигын эх үүсвэрээ нуух замаар олж авсан хөрөнгөө 22 орон сууц болгосон байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар илрүүлж, битүүмжлэн хамгаалах, захиран зарцуулах эрхийг нь хязгаарлалаа. 

АТГ-аас нуугдмал гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр анхаарч ажиллана" гэлээ.