ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

1920-оод оны лонхтой виски $2.7 саяар зарагдаж, согтууруулах ундааны үнийн дээд амжилтыг тогтоов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт 1920-оод оны үед үйлдвэрлэгдсэн “single malt” төрлийн лонхтой виски $2.7 саяын үнээр зарагдаж, дээд амжилт тогтоосныг Sotheby’s дуудлага худалдааны төв мэдээлжээ.

1926 онд үйлдвэрлэгдсэн Macallan брэндийн шотланд вискиг 60 жил дарсны дараа 1986 онд ердөө 40 лонхонд савлаж байсан байна. Уг виски нь одоо цуглуулагчдын өмчлөлд янз бүрийн шошготой хадгалагдаж байдаг.

Эдгээрийн 12-т нь Италийн зураач Валерио Адамигийн урласан шошгыг нааж байжээ. 2011 онд Японд болсон газар хөдлөлтийн үеэр нэг нь устсан тул нийтдээ 11 лонх үлдсэн байсны нэгийг сая зарсан юм байна.

зураг
 

1926 оны Macallan вискиний үнэ жил ирэх тутам нэмэгдэж байгаа. 2018 онд эдгээрийн нэг лонх $1.5 саяар, 2019 онд бас нэг лонх $1.9 саяар зарагдсан юм.

“1926 оны Macallan нь дуудлага худалдаа зохион байгуулагч бүр зарахыг хүсдэг, цуглуулагч бүр авахыг хүсдэг виски болоод байна” гэж Sotheby’s төвийн архи, согтууруулах ундааны худалдаа хариуцсан захирал Жонни Фоул ярьжээ.

Дуудлага худалдааг эхлэхээс өмнө вискиний бөглөө, капсулыг Macallan үйлдвэрлэгчийн мэргэжилтэн ирж шинээр сольсон юм байна

“37 жилийн өмнө савласан энэхүү 60 жилийн настай гайхамшигт ундааны тагийг нээх нь маш онцгой ховор мөч юм. Шинэ эзэмшигч нь энэ мэдрэмжийг бас хүртэнэ гэдэгт найдаж байна” гэж уг ажлыг гүйцэтгэсэн Macallan виски үйлдвэрийн мастер Кирстен Кэмпбэлл ярьжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ГАЙХМААР
4
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.127] 2023/11/20
Даян дэлхийн Архичидын алдар бадартугай
0 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2023/11/20
Ene whiskeynees 1 tatahad emnelegt hevtene 2 tatahad l tengert devshine
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.127] 2023/11/20
1 татахад нэрээ мартана 2 татахад хорвоог мартана. Уянгын халилтай бай л даа
2 | 0 Хариулах
Зочин [114.136.241.134] 2023/11/20
Pasduunuud 1800 onii minii elentsiin holiin orooltiig avahgui ym baihdaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.87] 2023/11/20
Монгол айрагны хажууд нохойн шээс
1 | 0 Хариулах
airag saihan [202.179.22.41] 2023/11/20
gehde ingeed ork dood, mongoloos saihan gazar bhgui, airag buh yumnaas goe geed hutsaad baij bolohugui lde
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.87] 2023/11/20
hujaa sda uurlaad uhlee yu?
0 | 2 Хариулах
Зочин [202.21.108.86] 2023/11/20
Монголын баячууд ч гуйлгачин юм байна ш дээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.140] 2023/11/20
архи уудаггүй арабууд авсан байхын
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.82] 2023/11/20
хайран мөнгө байгаа даа
1 | 2 Хариулах