Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

"ГОВЬ" ХК Азийн Хөгжлийн Банкнаас санхүүжилт авлаа

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 11 сарын 20
Сурталчилгаа

Үндэсний ууган үйлдвэрлэгч “ГОВЬ” ХК нь Монгол ноолуурыг дэлхийд таниулах зорилготойгоор жилээс жилд үйл ажиллагаагаа олон талаар өргөжүүлсээр байна. Тус компани 2019 оноос олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа эрчимтэй тэлэх зорилтыг тавин ажиллаж байгаа ба энэхүү өсөлтийг дэмжих зорилгоор Азийн Хөгжлийн Банктай 30 сая ам.долларын урт хугацаат эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

зураг
 

“ГОВЬ” ХК нь Европын холбоо, Англи, Америк, Хятад, Казахстан зэрэг улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг ба ирэх жилүүдэд дээрх улс орнуудад брэнд танигдалт болон зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг улам эрчимжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Үүний хүрээнд, компани үйлдвэрлэлийн тоо хэмжээ, түүхий эдийн татан авалтыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байна.

зураг
 

Монгол улсын нийт 250 мянга орчим малчин айл өрх байдаг ба өрхийн орлогын дунджаар 30%-ийг ноолуур бүрдүүлдгээс ноолуур нь малчин өрхийн орлогод хэр нөлөөтэй, чухал хүчин зүйл гэдгийг харуулж байна. Энэхүү санхүүжилтийн хүрээнд “ГОВЬ” ХК нь малчдын гар дээрээс авах ноолуур худалдан авалтыг нэмэгдүүлснээр тэдний орлогыг дэмжиж нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

зураг
 

"ГОВЬ” ХК-ийн борлуулалтын орлогын дунджаар 50%-ийг гадаад валют бүрдүүлдэг ба цаашлаад олон улсын зах зээлд илүү танигдаж өргөжсөнөөр уул уурхайн бус экспортын орлогыг нэмэгдүүлэхэд түлхэц болж эдийн засагт валютын урсгалыг сайжруулах ач холбогдол бүхий санхүүжилтийн гэрээ зурагдлаа.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.