Монгол Улсын банк, санхүүгийн салбарт 22 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Капитрон банк нь байгальд ээлтэй байх, тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах зорилгынхоо хүрээнд харилцагч, үйлчлүүлэгчдэдээ зориулан банкны үйлчилгээгээ улам сайжруулсаар байгаа билээ.
Капитрон банк нийслэлд 24, орон нутагт 17 салбар нэгжээрээ дамжуулан банкны бүх төрлийн үйлчилгээг та бүхэндээ хүргэн ажилладаг бөгөөд 22 жилийнхээ ойн босгон дээр "4-р хороолол” салбараа шинэ өнгө төрхтэйгөөр танилцуулж, нээлтээ хийлээ. Бид харилцагч нартаа зориулан үйлчилгээ авахад нь илүү ойлгомжтой, нээлттэй, тав тухтай орчныг бүрдүүлсэн тохилог орон зайг бий болгож, дулаан, таатай мэдрэмжийг төрүүлэх байгалийн өнгөнүүдийг интерьерийн шийдэлдээ оруулж өгсөн.
Харилцагчид та бүхэн манай шинэчлэгдсэн “4-р хороолол” салбараар үйлчлүүлж, “52 долоо хоног” хадгаламж, “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламж тэргүүтэй 8 төрлийн хадгаламжийн бүтээгдэхүүнээс гадна энэ онд шинээр нэвтрүүлсэн богино хугацаат онлайн зээл, хэрэглээний болон бизнесийн зээлүүд, ногоон зээл, валютын гүйлгээ, гадаад төлбөр тооцоо зэрэг банкны үйлчилгээнүүдийг авах боломжтой.
Капитрон банкны санхүүгийн үзүүлэлт жилээс жилд хурдацтай өсөж, банкны системд эзлэх байр сууриа тэлсээр байгаа бөгөөд үүнийгээ дагаад өнгө төрх, үйл ажиллагаа, харилцагчийн үйлчилгээгээ шинэ шатанд хүргэхээр зорьж байна. Энэхүү 4-р хороолол салбарын шинэчлэл нь бидний энэ зорилтын эхлэл юм.
Харилцагчид та бүхэн банкны салбар нэгж, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг 1800-2020 лавлах утас болон Капитрон банкны фэйсбүүк, инстаграм, твиттер хуудаст хандан авах боломжтой.
Салбарын байршлыг: shorturl.at/goyMQ
Ухаалаг ирээдүйн зүгт – КАПИТРОН БАНК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!