• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос “хэт хөгширсөн” хүн амтай улс болсныг шинэ тоо баримт харууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын 51 сая хүн амын 20 хувь буюу 10.24 сая нь 65 ба түүнээс дээш настай болсныг өчигдөр тус улсын засгийн газраас гаргасан тоо баримт харуулжээ.

НҮБ-ын ангиллаар 65 ба түүнээс дээш настны тоо хүн амын 7-оос дээш хувийг эзэлбэл “aging society” (хөгширч буй нийгэм), 14-өөс дээш хувь бол “aged society” (хөгширсөн нийгэм), 20-оос дээш хувь бол “super aged society” (хэт хөгширсөн нийгэм) гэж үздэг.

2023 онд Өмнөд Солонгос улсад хүүхэд төрөлтийн хувь хэмжээ 0.72 хүрч, дэлхийн улс орнуудаас хамгийн сүүлд жагсах болсон юм.

Эмэгтэйчүүдийн амьдралынхаа турш төрүүлсэн хүүхдийн дундаж тоогоор илэрхийлэгддэг энэ үзүүлэлт ядаж 2.1 байхад хүн амын тоо бууралгүй тогтвортой байдаг. Үүнд гадаадаас ирэх цагаачдын өсөлтийг тооцоогүй юм.

Тус улсын дотоод хэргийн яамнаас гаргасан тоо баримтаас харвал эрэгтэйчүүдийн 18 хувь, эмэгтэйчүүдийн 22 хувь нь 65 ба түүнээс дээш настай болжээ.

Европын олон оронд хүн ам зүйн ижил хямрал нүүрлээд байгаа ч гадаадаас цагаачид авах замаар эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулж чадаж байгаа.

Харин Өмнөд Солонгос, Япон зэрэг Зүүн Азийн өндөр хөгжилтэй орнуудад ингэж чадахгүй байна.

Энэ оны тавдугаар сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл хүн амын бууралтыг “үндэсний хэмжээний гамшиг” гэж нэрлээд уг асуудлыг хариуцсан шинэ яам байгуулах саналыг нь дэмжихийг парламентдаа уриалж байжээ.

Үүнд амьжиргааны зардал өссөн, цалин хөлсний өсөлт удааширсан, гэрлэлт, хүйсийн тэгш эрхийн байдалд хандах хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг гэж судлаачид үзэж байна.

2022 онд Өмнөд Солонгосын засгийн газар сүүлийн 16 жилийн хугацаанд хүн амын өсөлтөө дэмжихийн тулд $200 гаруй тэрбумыг зарцуулсан ч үр дүн гараагүйг хүлээн зөвшөөрч байв.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ХАРАМСАЛТАЙ
8
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.217.104] 2024/12/26
Манай монголд хүмүүс нь ялангуяа эрчүүд нь 60 хүрэвүү үгүй юу нөгөө ертөнц рүү сүнгэнээд байхаар хөгшчүүлийн тоо нь залуучуудаасаа бага харагдаж залуучуудын орон гэж харагддаг байхлдаа? Ядаж хөгшчүүл нь багадаа 60-65 хүрч нөгөө ертөнц рүү явдаг болчихвол хүн амд эзлэх настангууд нь бас жин дарна л даа?
5 | 0 Хариулах
Зочин [103.212.117.150] 2024/12/26
Хүн хэлэлтгүй өөрсдөө ч удахгүй ийм болно. Тэгээд цус ойртолт эхэлж дебилүүд ихсэх байхдаа. Хүүхдийн цэцэрлэг сургууль эмнэлэг байхгүйгээс халширч байна. 3 хүүхэд цэцэрлэг сургуульд зөөх гэж 9 жил махаа идлээ гэж ярьж бна. Ядахдаа цусалж байгаа мөнгөөрөө цэцэрлэг сургуулийг нь бариад өгчихдөггүй.
3 | 0 Хариулах
Зочин [103.57.94.133] 2024/12/25
Солонгос залуус нь eр нь дунд насныхан ч орон сууцтай болж чаддагүй юм билээ. Насаараа урт хугацааны түрээсийн байраар явсаар таардаг тул гэр бүл болохоос төвөгшөөдөг болсон гэсэн
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.108] 2024/12/25
Өөрийн гэсэн гэр оронгүй түрээсийн байшинд амьдарсаар амьдрал нь дээшлэхгүй болохоор залуучууд нь сэтгэл гутралд автаж байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.72] 2024/12/25
япон тэгвэл hyper super хөгшин. нялх хүүхдийн бараа сураг хараагүй 50 жил болсон тосгодтой
4 | 0 Хариулах
Зочин [157.15.7.113] 2024/12/25
Орон сууц маш үнэтэй байгаа нь нөлөөлж байна.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.163.12] 2024/12/25
монгол улсын хүн амын өсөлт 2019 оноос хойш эрс буурж байгаа шүү. 2024 онд гэхэд 2023 оноос 10хувь орчим буурсан гэсэн нь бидэн шиг цөөхөн хүн амтай улсад маш аюултай тоо!!! манай дээдүүл хүүхдийн 100к, ээжийн 50к өгж байгаагаа их юманд боддог байх
5 | 2 Хариулах
Зочин [66.181.182.72] 2024/12/25
баянөлгий л өсөлттэй гараад. хүүхдий хамаг мөнгө тийшээ.
4 | 0 Хариулах
Зочин [103.57.94.113] 2024/12/25
Тийм зайлуулах хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.102] 2024/12/25
19 гэхлээр корона гараад төрөлт буурчээ
0 | 0 Хариулах
Зочин [87.95.89.6] 2024/12/25
МАНАЙ УЛС ЭНЭ БАЯН ЧИНЭЭЛЭГ ӨВӨӨ ЭМЭЭ НАРЫН ЭД ЭРХТЭНГ НЬ БЭЛДЭЖ БВАЛ ЯАНА?! ОЛОН ЖИЛ ӨЛМӨН ЗЭЛМЭН АМЬЛАРСАН ХҮМҮҮС ЭХНЭЭСЭЭ ЭД ЭРХТНҮҮДЭЭ ЗАРЖ Б ШД ЭЭ. ЯДУУ ТУСМАА ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛНЭ. ӨӨР ЮМ ЧАДАХГҮЙ ЮМ ЧИНЬ ЯАХ ЮМ БЭ?! ХОТОД ИРЭЭД ХАА ДУРТАЙ ГАЗРАА ХАШАА ХАТГАЧИХНА. АРХИДААЛ, ҮРЭЭЭЛ…. ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ.
0 | 2 Хариулах
Зочин [139.5.219.251] 2024/12/25
Hyyhnyyd n goo saihnii mes zasald orj bii bolgoson hiimel turhoo bainga archlaad beltei eriin 2,3 dahi hiigeed yun yaasan nuhurt garah, hyyhed gargah kk
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.202] 2024/12/25
Өөрийн улсаа харсан нь дээр байх. Андуураагүй бол бас л хэдхэн жилийн дараанаас огцом буурах тоо харагдаж байсан. Тиймээс ч ипотэкийн зээлийг энэ жил залууст түлхүү олгох шийдвэр гарсан байх. Гэхдээ залуу хүмүүсээ хөгшин гэж нас заадаг нь буруу байсан.
3 | 0 Хариулах
Зочин [64.119.31.216] 2024/12/25
монголд хүүхдийг мөнгийг эсэргүүцдэг хүмүүс их биз дээ тэгээд удахгүй ийм болноо
3 | 1 Хариулах
Зочин [64.119.31.216] 2024/12/25
Асар үнэтэй боловсрол, орон сууц, хурим байхад юу гэж төрөлт нэмэгдэхэв
5 | 0 Хариулах
Dionis [39.7.47.57] 2024/12/25
Энэ улсын нийгэмд тархсан нэг үзэл бодол байна. Хүн тэжээхээр нохой тэжээсэн нь дээр гээд. Одоо бүр нохойг хүүхэд. Шиг хүүхдийн тэргэнд хийгээд түрж явдаг. Тийм л болсон байна
7 | 2 Хариулах
Зочин [202.126.90.204] 2024/12/25
Ядаж Ерөнхийлөгч нь хүртэл бэлгийн чадамжгүй ганц хүүхэд хийж чадаагүй ёстой сульдсан үндэстэн
2 | 1 Хариулах
Зочин [66.181.182.72] 2024/12/25
даанч гажиг байсын
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.104] 2024/12/26
Хүүк чинь хоёр охинтой гээ биз дээ?
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.80] 2024/12/25
Манайхан бас олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа хүмүүсийг үздэггүй л юм билээ
3 | 0 Хариулах
Бадарч тахар [66.181.184.170] 2024/12/25
Багаасаа порно үзсэн хүүхдүүд том болохоороо сэрэлгүй болчихдог юм өмнөд соогууд эрэгтэй эмэгтэйгүй ийм л байгаа биз ! юун хүүхэд мүүхэд !
0 | 1 Хариулах
Зочин [122.201.31.108] 2024/12/25
Европын орнуудад өөрчлөлт шинэчлэлт гарч европоос цагаач дүрвэгсэдийг албадан гаргаж, европт төрөлт нэмэгдэж, европчууд соёл уламжлал авч үлдэж, эх орон газар нутгийн эзэн болох цаг болсон
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.216] 2024/12/25
ireeduid mongol bas iim bolno uchir n huuhed usguh zardal solongosoos ch undur bolson baigaa unuu uyed 2030 onoos hun amiin turult ers bagasana.odoo 18 tai huuhduud barag ger bul boloh n neleed bagasah bolov uu tegeheer ediin zasag gehees iluutei zaluus ruga handsan bodlogo heregjuulj 1 uruu bair olniig barij baij urh tusgaarlah bolomjtoi bolno erduu 5 jiliin daraa odoo 18 huuhduud 23 nas hursen baih bolno gedeg chin yag ger bul boloh nasan deer irne gehdee ihenh n bair oron suutsnii asuudlaas bolood ene nas neleed hoishloh baih dundaj n 28 boloh baih ingej uzvel hun amiin turult bagasana 1-2 huuhed hamgiin ihdee baihaar baina.
11 | 0 Хариулах
Ард [202.126.90.185] 2024/12/25
Монголд төрөе гэсэн ч төр нь дэмждэггүй. цэцэрлэг, сургууль байхгүй. эмнэлэг байхгүй. хүүхдээ бодсон ямар ч бодлого Монголд алга
5 | 2 Хариулах
Зочин [202.9.40.197] 2024/12/25
Монгол Улс ядуу байж Өмнөд Солонгос, Японы хүний нөөцийн дутагдлыг нөхөх орон байх болно.
1 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/12/25
Хятадаас нөхөж байгаа хүний нөөцтэй харьцуулвал Монголоос цөөхөн
1 | 0 Хариулах
Зочин [103.215.14.2] 2024/12/25
Хувийн өндөр төлбөртэй сургуулиа боль
4 | 5 Хариулах
Зочин [172.58.164.201] 2024/12/25
Hugjingvi uls orond bolowsrolgvi ajigvi zalhuu hvmvvs hvvhed turvvldeg gsn oilgolt bdg
1 | 2 Хариулах
Зочин [66.181.178.68] 2024/12/25
зах замбраагүй эрх, тэгш байдал энэ тэр есөн бусын юм яриасаар энэ замыг л сонгож байгаа
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.239] 2024/12/25
ИНЭЭХ ЮМГҮЙ УДАХГҮЙ МОНГОЛ Ч ИЙМ БОЛНО
16 | 3 Хариулах
Зочин [66.181.189.244] 2024/12/25
zail muu hujaa mine
1 | 9 Хариулах
Ард [202.126.90.185] 2024/12/25
Монголын төрд төрөлтийг дэмжих ямар ч бодлого байхгүй. сургууль цэцэрлэг эмнэлэг барьдаггүй. авто осолоор хүүхдүүд нь энддэг. агаарын бохирдлоор хүмүүсээ хордуулдаг. манай улсад удахгүй төрөлт буурах байх даа
6 | 0 Хариулах
Зочин [202.126.91.178] 2024/12/25
Yildverjiltgyi uls turultiig 1000 demjeed nemergyiee. Busad hugjiltei ulsad ajillah hych beldej uguhoos tsaashgyi. Yadruuhan ulsiinhaa ynegyi bolovsroliig ezemshij nasand hyreed tsagaachlaad garaad yavtsgaachina
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.142] 2024/12/25
Хүн хүүхдээ өөрөө л тэжээж өсгөнө шүү дээ. Хэнээр өсгүүлэх гээв.
0 | 1 Хариулах