ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

80 настай эмэгтэй амьдралынхаа турш тархиндаа зүүтэй явсныг Оросын эмч нар илрүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Алс Дорнодод амьдардаг 80 настай эмэгтэйн тархинд зүү байсныг компьютер томографын шинжилгээний үеэр эмч нар санамсаргүй илрүүлжээ.

Эмэгтэйг төрөх үед эцэг эх нь устгах гэж зориудаар зүү шаасан байх өндөр магадлалтай гэж эмч нар дүгнэсэн байна.

“Өлсгөлөнгийн он жилүүдэд ийм тохиолдол цөөнгүй гардаг байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед хоол хүнс хүрэлцээгүйн улмаас эцэг эх нь дөнгөж төрсөн хүүхдээ алахаар шийдсэн байх гэж бид тааж байна. Үүний улмаас эмэгтэй насан туршдаа тархиндаа 3 см урт зүүтэй явжээ. Тухайн үед хүүхдээ санаатай алсныг нуун дарагдуулах зорилгоор ийм арга хэрэглэдэг байсан” гэж Сахалин мужийн эрүүл мэндийн газар тайлбарлажээ.

Зүү өвчтөний тархины зүүн тал бөмбөлөгт нэвтэрсэн ч аюул учруулаагүй тул өнөөдрийг хүртэл ямар нэг өвдөлт зовуурьгүй явж ирсэн байна. Охин амьд үлдэж, эцэг эх нь зүүг буцааж сугалж чадаагүй үлдээсэн бололтой.

Орон нутгийн эмнэлгийн эмч нар цаашдаа эмэгтэйн биеийн байдлыг хяналтдаа авахаар болсныг Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP