ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Кобаяши: Байгаль орчныг хамгаалах арга хэмжээ нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааны нэгэн тулгуур болоосой

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Япон улсын Элчин сайдын яам

Орхон аймгийн Эрдэнэт хотын Баян өндөр ууланд есдүгээр сарын 29-нд “Монголын хойд бүс нутгийн ой модыг нөхөн сэргээх зорилго бүхий мод тарих төсөл”-ийн нээлтийн үйл ажиллагаа болж, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши оролцлоо.

Энэхүү төсөл нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Япон Улсад болсон хоёр орны дээд хэмжээний уулзалтын үер зарласан “Япон, Монголын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Япон улсын Засгийн газрын зүгээс дэмжих зорилгоор явуулж байгаа юм. Төслийн хүрээнд Орхон аймагт гурван жилийн хугацаанд 20 мянга орчим мод тарьж ойжуулна.

Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ "Энэхүү төсөл маань цар хүрээ, үр дүнгийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Япон улсын оруулсан хувь нэмрийн бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орны шинэ түншлэлийн хүрээнд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээ нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааны нэгэн тулгуур багана болоосой хэмээн хүсэж байна" хэмээв.

 

Эх сурвалж: Япон улсын Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг