ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жаргалсайхан: Нүүрсний хэрэг нэг өдөр бүгдээрээ шүүх дээр очоод шийдэгдчихгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан /Гэрэл зургийг mpa.mn/

Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нүүрсний хэргүүдийг шуурхай шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Одоогоор долоон хэрэг шүүхэд шилжсэн. Нийт 66 хэрэг байгаа. Нүүрсний хэрэг нэг өдөр бүгдээрээ шүүх дээр очоод шийдэгдчихгүй. Хэргийн бүрдэл хангалттай болсон үед шүүхэд шилжүүлдэг. 

Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаанд 14 хэрэг байгаа. Хэрэг бүртгэлтийн 29 ажиллагаа явагдаж 143 хүн, гурван ААН байгаа. Нийтийн албан тушаалтан 90 байгаагаас улс төрд нөлөө бүхий буюу УИХ-ын гишүүн 12 байгаа" хэмээн ярив.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг