ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга асан нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 10 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Сэлэнгэ аймаг

2023 оны есдүгээр сарын 25-29-ний өдрүүд прокурорын байгууллагаас мөрдөн байцаалтын 2,703 хэрэгт хяналт тавьжээ.

Үүнээс 126 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Тухайлбал Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ш.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, “Ж” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.О, тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга А.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх;

Дундговь аймагт төмрийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсад ашиглахыг хориглосон, хязгаарласан химийн хорт, аюултай бодисын жагсаалтад орсон 17 нэр төрлийн болон нэр хаяг тодорхойгүй химийн бодисыг хадгалсан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхэд шилжүүлсэн хэргүүд:

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 66,
  • Өмчлөх эрхийн эсрэг 45,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5,
  • Авлига, албан тушаалын 3 хэрэг байна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг