• 6 сарын 13, Баасан

Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн “Хүн байгалийн хүйн холбоо” үзэсгэлэн Монгол Улсад албан ёсоор нээгдлээ

ikon.mn
2025 оны 5 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн Сан нь Нидерландын Хаант Улсын Засгийн Газартай хамтран, уур амьсгалын өөрчлөлт ба ирээдүйн талаарх үзэл бодлыг дүрсэлсэн анхны сэдэвчилсэн үзэсгэлэн болох “Хүн байгалийн хүйн холбоо” үзэсгэлэнг та бүхэнд толилуулж байна.

Энэхүү үзэсгэлэнг 21-р зууны уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл явдлын түүхүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс нэгтгэн хүргэгч Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн Уралдааны архивт тулгуурлан бэлтгэлээ.

Уг үзэсгэлэн нь 20 шилдэг гэрэл зургийн цомгийг багтаасан бөгөөд 1. Хямрал, 2. Дасан зохицол ба эсэргүүцэл гэх өөр хоорондоо харилцан уялдаатай уур амьсгалын өөрчлөлтийн хоёр түүхийг өгүүлнэ. Үзэсгэлэнгийн эхний хагаст нүүрс ба газрын тос олборлолт, хог хаягдал, далайн түвшний нэмэгдэлт, ой хээрийн түймэр, ган гачиг зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгаль орчны сүйрлийн дүр төрхийг дэлгэсэн гэрэл зургууд багтжээ. Эдгээр зураг нь аж үйлдвэрийн үйл ажиллагааны уршгаар экосистем, орон нутгийн иргэд хэрхэн хохирч буйг харуулж, дэлхий даяар тулгарч буй эдгээр хямралыг ухаарч, хариуцлага хүлээхийг биднээс уриалж байна.

зураг
 
Зургийн эрх: Цирил Язбец
зураг
 
Зургийн эрх: Микеле Палазци
зураг
 
Зургийн эрх: Кэти Орлински

Үзэсгэлэнгийн хоёрдугаар хагас нь итгэл найдвар ба үйлдэл рүү чиглэнэ. Энд сэргээгдэх эрчим хүчний хөгжил, шинжлэх ухаанд суурилсан хүнсний шийдлүүд, уугуул иргэдийн уламжлалт арга туршлага, газрын тос дамжуулах хоолойг эсэргүүцсэн тэмцэл зэрэг дэлхийн эмзэг тэнцвэрийг хадгалах үйлсийн төлөө тэмцэж буй хүмүүсийн дүр болон газруудыг харуулжээ. Эдгээр зургууд нь хамтын хүчин чармайлт, шинийг санаачлах чадварын хүчийг харуулж, хүмүүс бид бүтээлч байдал, сэтгэл зүрхээ ашиглан байгаль дэлхийтэй хэрхэн зохицон амьдарч болохыг харуулж байна.

Энэхүү үзэсгэлэн нь хүмүүс биднийг гүн уялдаа холбоо сүлжилдсэн дэлхий ертөнц дэх өөрсдийн байр сууриа эргэн тунгаахыг уриалж байна. Энэ нь зөвхөн байгалийн сүйрлийг эсэргүүцэх төдий биш, харин дэлхийн өнцөг булан бүрд өрнөж буй илүү тогтвортой ирээдүйг бүтээх гэсэн хүмүүсийн үйлсийг ойлгож, хүлээн зөвшөөрөхийг бидэнд сануулж буй юм.

Хүн байгалийн хүйн холбоо – Уур амьсгалын өөрчлөлт ба ирээдүй

Хугацаа: 5 дугаар сарын 16-30-ны өдрүүдэд
Хаяг: УБ Парк (Рио Парк), Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн хажууд
Ажлын цаг: 11:00 – 22:00

Үзэсгэлэнд уран бүтээлээрээ оролцож буй гэрэл зурагчид: Абриансиа Либерто, Адриана Лоурейро Фернандез, Амбер Брэкэн, Ами Витале, Ануш Бабажанян, Карстен Петер, Цирил Язбец, Даниел Бельтра, Даниел Чатард, Эдди Жим, Яспер Доест, Жонас Како, Кадир ван Лохуйзен, Кэти Орлински, Лука Локателли, Мэтью Абботт, Микеле Палазци, Сандра Мель, Симоне Трамонте.

Энэхүү үзэсгэлэнгийн талаарх мэдээлэлд зориулсан зургуудыг ЭНДЭЭС авах боломжтой. Зөвхөн энэхүү үзэсгэлэнгийн талаарх мэдээ, нийтлэлд ашиглана уу. Гэрэл зурагчны эрхийг заавал дурдана.

Үзэсгэлэнгийн талаар мэдээлэл авах бол Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад суух Өргөмжит Консул хатагтай Бямбасүрэнгийн Дэлгэрмаатай холбогдоно уу (delgerbyambasuren@gmail.com).

Үзэсгэлэнгийн дизайн: 2024 оны 8–9 дүгээр сард зохион байгуулагдсан Монгол дахь анхны Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн үзэсгэлэнгийн модон хавтангуудыг дахин ашигласан болно.


Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн Сангийн тухай

Дэлхийн Хэвлэлийн Гэрэл З ураг нь баримтат гэрэл зураг, гэрэл зурагт сэтгүүл зүйгээр дамжуулан хүмүүс хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлэх, яриа өрнүүлэх, нийгмийн үйлдэл хийхэд уриалахад чиглэсэн хараат бус, ашгийн бус байгууллага юм. 1955 онд Нидерланд Улсад байгуулагдсан тус сан жил бүр дэлхийн 80 гаруй хотод үзэсгэлэн гаргаж, олон сая хүнд хүрдэг бөгөөд цахим орчинд ч мөн олон сая үзэгчдэд хүрч ажилладаг.

Бид тулгамдсан асуудлуудын дунд эргэцүүлэл хийх орон зайг хүмүүст бүрдүүлж өгөхийн зэрэгцээ гэрэл зурагт тавигдах өөрсдийн стандарт болох үнэн зөв, бодитой, гоо зүйтэй, олон өнцгөөс хандсан байх шаардлагуудыг мөрдөж ажилладаг. Мөн гэрэл зурагчдыг энэхүү стандартад хүрэхэд нь туслах, олон нийтэд хүргэх боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.worldpressphoto.org хаягаар авна уу. Мөн биднийг Instagram, Facebook, X, Bluesky болон YouTube хуудсаар дагаарай.

Монгол дахь Нидерландын талаарх мэдээллийг:

www.netherlandsandyou.nl/web/mongolia/home хаягаар авна уу.

Эсвэл биднийг LinkedIn болон Facebook хуудсаар дагаарай.

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.