• 6 сарын 12, Пүрэв

Энэ оны эхний дөрвөн сард нийслэлийн нийтийн тээврээр зорчдог иргэд ₮24 тэрбумын орлого оруулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын нийтийн тээврийн салбарын орлого өмнөх жилтэй харьцуулахад өсжээ.

Өнгөрсөн оны эхний дөрвөн сарын байдлаар нийтийн тээврийн автобусаар зорчилтын тоо 47,115,318 байсан бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт зорчилт 52,849,372 болж, нийтийн тээврээр зорчигчид 5,734,054-өөр нэмэгдсэн байна.

Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.1 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 24 тэрбум гаруй төгрөг бүрдсэн үзүүлэлттэй байна. Ингэснээр дөрвөн сарын хугацаанд гэхэд нийтийн тээврийн зорчилтын нийт орлого 14 тэрбум төгрөгөөр өссөн гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Харин “Улаанбаатар смарт карт”-аас төвлөрөх орлого 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.1 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар уг орлого 12.8 тэрбум төгрөг болж, нийт 2.7 тэрбум төгрөгөөр өсжээ.

Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшиж байсан бол тавдугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын “Ти мони” ХК-тай хэлэлцээр хийж, 55 хувийн хувьцааг шилжүүлэн авч, хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянаж эхэлсэн байна.

Өдөрт нийтийн тээврийн 1,100 гаруй автобусаар иргэдэд үйлчилдэг аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.35.114] 2025/5/23
1000 tugrug bolgochihson ym cin nemegdehgui yaadiin ha ha mangar ym bicij bhiin.
0 | 0 Хариулах
Зочин [172.58.167.104] 2025/5/23
Orlogo ni 24 tetbum zarlaga ni 200 terbum
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.248] 2025/5/23
Nyambaatariin buyan
1 | 1 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/5/23
Шинэ ОЭ нар одоо яахымбэ
1 | 0 Хариулах