Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Цаашид холбоос замыг нэмэгдүүлж, тойрог замуудыг яаралтай барина"

Т.Саран, iKon.mn
2023 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, богино болон урт хугацаанд агаарын бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Агаарын бохирдол дулааны цахилгаан станцаас голлон үүсэж байна. Автомашин болон гэр хороолол мөн нөлөө үзүүлж байгаа. Гэр хорооллоос гарч буй агаарын бохирдол хоёр газар их хургадаг. Нэг нь Баянхошуу нөгөөх нь долоон буудлын орчим юм. Хамгийн их бохирдолтой хэсэгт хотын хүн амын 50-аас дээш хувь нь амьдарч байна.

Агаарын бохирдолтой ихтэй тухайн хэсгүүдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино хугацаанд арга хэмжээ авч ажиллана. Түгжрэл буюу хэт их ачааллаас үүдсэн дуу чимээний бохирдлыг ДЭМБ-аас стандарт хэмжээг нь 60 дб гэж тооцсон байдаг. Улаанбаатар хотын дуу чимээ дундаж нь 75 дб байна. Харин ачаалал ихтэй үедээ 80-150 дб болдог. 

Хөдөө агаар салхинд гарахаар чих чимээгүй болоод тайвширдаг. Салхи, шувууны жиргээний чимээ 30 дб байдаг юм байна лээ. Харин манай хотын чимээ хоёр дахин илүү болчихоод байгаа юм. Би ч гэсэн хөдөө явахаараа чих амраад сайхан болдог. Энэ нь дуу чимээний бохирдолтой холбоотой. Хотын иргэд л бүгд дуу чимээний бохирдолд өртөж байгаа. Тэгэхээр агаар бохирдлыг бууруулах асуудлыг цогц байдлаар харах нь зөв. 

"Хотын багц хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байгаа"

712,992 автомашины 72.1 хувь нь суудлынх, 16.1 хувь нь ачааны, 8.1 хувь нь бусад. 10 жилийн насжилттай 528,695 тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ нөхцөл байдал агаарын бохирдолд нөлөөлж байна. 

Цаашид холбоос замыг нэмэгдүүлж, тойрог замаа яаралтай хурдан барина. Дахин төлөвлөлттэй уялдсан нийгмийн бүтээн байгуулалт, хотын соёлыг гэр хороололд аваачих бодлогод анхаарна. Э.Бат-Үүл даргын нэг алдаа нь 70:30 буюу зөвхөн орон сууц барихаар төлөвлөөд, 26 дугаар хороо шиг юм болох гээд байгаа юм. Хотод 40 хувь нь барилга, 30 хувь нь ногоон байгууламж, 15 хувь нь зогсоол, 15 хувь нь явган зам байгууламж гэсэн стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Хотын багц хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байгаа. Түгжрэлийг бууруулж хурдаа нэмж автомашинаас гарч буй дутуу ислийг бүрэн гүйцэд шатаана. Автобусны нэг эгнээ явах боломжгүй зам дээр нэмэлт нэг эгнээ тавих зохицуулалтыг хийнэ. Бидний хэлж ярьж байгаа ажил үе шаттай хийгдэж байгаа" хэмээв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг