ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

ОУХМ Э.Дэлгэрмаа АНУ-ын бөхийг цэвэр ялж ДАШТ-ий мөнгөн медалийн болзол хангав

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Чөлөөт бөхийн насан хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Сербийн Белград хотын "Старк Арена"-д тав дахь өдрөө үргэлжилж байна. 

Эмэгтэйчүүдийн 68 кг жингийн хагас шигшээд ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа АНУ-ын бөх Эмма Брантилыг эхний үед мушгих мэхээр цэвэр дарснаар ДАШТ-ий мөнгөн медалийн болзол хангалаа. 

Ингэснээр манай улсын тамирчин ДАШТ-ий аваргын алтан медалийн төлөө Туркийн бөх Бусе Чавушоглу Тосун маргааш барилдахаар болж байна.

Э.Дэлгэрмаа шөвгийн наймд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрукийг 2:1 оноогоор ялж мөнгөн медалийн  төлөө барилдах эрхтэй болсон юм.  

Өнөө шөнийн 00:10 цагаас 50 кг жинд ОУХМ Д.Отгонжаргал Аваргын алтан медалийн төлөө Япон улсын тамирчин Сүсаки Юитэй барилдана. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг