ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нутаг дэвсгэр дээр нь аллага үйлдсэн хэрэгт Канадын ерөнхий сайд Энэтхэгийн эрх баригчдыг буруутгав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нутаг дэвсгэр дээр нь сикх үндэстнүүдийн удирдагч Хардип Сингх Нижжарын амийг хөнөөхөд Энэтхэгийн эрх баригчид оролцсоныг батлах хангалттай нотолгоо байгааг Канадын ерөнхий сайд Жастин Трюдо өчигдөр мэдэгджээ.

Энэ мэдэгдэл хоёр улсын харилцааг улам муутгах нь тодорхой юм.

Өчигдөр Канадын парламентын нийтийн танхимд Трюдо уг хэргийн мөрдлөгийн явцыг танилцуулахдаа ингэж мэдэгджээ.

Тэрбээр саяхан Дели хотод болж өнгөрсөн Их 20-ын уулзалтын үеэр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзахдаа уг асуудлыг хөндөж байлаа. Уулзалт нэлээд ширүүн уур амьсгалтай болж, Моди “Канад дахь Энэтхэгийн эсрэг үзэл, экстремист элементүүдэд маш их санаа зовж байгаагаа” Трюдод илэрхийлснийг Делигийн албаны эх сурвалж тухайн үед мэдээлж байв.

“Канадын нутаг дэвсгэр дээр Канадын иргэний амийг хөнөөхөд гадаадын засгийн газар ямар нэг байдлаар оролцсон нь манай бүрэн эрхэт байдалд халдсан ноцтой үйлдэл. Канад бол хууль дүрмийг дээдэлдэг улс бөгөөд тусгаар тогтнол, иргэдээ хамгаалах нь манай үндсэн үүрэг юм” гэж Трюдо хэлжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Манай хууль сахиулах болон аюулаас хамгаалах байгууллагууд бүх канадчуудын аюулгүй байдлыг хангах нь бидний нэн тэргүүний зорилт. Хоёрдугаарт, бид энэ аллагад буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох бүх арга хэмжээг авах болно” гэж мэдэгдсэн байна.

зураг
 
Хардип Сингх Нижжар

Энэ оны зургаадугаар сард Бритиш Колумбиа мужийн Суррей хот дахь сикхүүдийн сүмийн гадаа Нижжар буудуулж алагдсан юм.

Тэрбээр Энэтхэгийн Пунжаб мужид амьдардаг сикхүүдийг тусгаар тогтнуулах зорилготой Халистан хөдөлгөөний идэвхтэн байв.

Үүнээс өмнө Нижжарыг Пунжаб мужид хиндү шашны санваартны амь насанд халдсан хэргийг зохион байгуулагчдын нэг гэж Энэтхэгийн засгийн газар үзэж, түүнийг баривчлахад шаардлагатай мэдээлэл өгсөн хүнийг $12,000-аар шагнахаа амлаж байжээ.

Тиймээс Нижжарын аллагад Делигийн эрх баригчид оролцсон гэж олон хүн сэжиглэж байлаа.

Канадын гадаад хэргийн сайд Мелани Жоли ойрын үед Энэтхэгийн дипломатчидыг нутаг дэвсгэрээсээ албадан гаргахаар төлөвлөж буй тухай мэдэгджээ.

Нижжарын аллагатай холбоотой маргааны улмаас Канад, Энэтхэг улсууд худалдааны гэрээ байгуулах яриа хэлэлцээгээ зогсоосон юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
49 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [82.45.83.49] 2023/9/19
zov muuhai enbetheguud huzaa shig ertoncoor duuren hacker hulgai luivar hiihdeen daguulahgui garamgai saran deer ochson henii jmar orni nuucad nevterch chadsan holoo henii amerikiin buh vakciniig ted hiiz baisan ha ha
0 | 1 Хариулах
Зочин [59.153.113.28] 2023/9/19
Канад зунжингаа түймэрт автаад эх орон нь шатаад дуусаж бхад энэ хүүхэлдэй энд тэнд хэрүүл хийж тэнээд л
2 | 2 Хариулах
kanad geh uls aguu enhthegiig yaj chadah be de [66.181.190.142] 2023/9/19
ewnhtheguudiin zov l doo. Sihkuud bol musilman shashin hindi shashinaas olon zvilsiig avaad ooriin ursgaliig bvrdvvllsen odoo 40 say orchim hvntei l de. Ted enhtheg hindi pakistand urdu heleer yirdag l da. Hamgiin gol ontslog ylgarah zvils ni eregteichuud vsee ogt avahgui urguulsaar urt vsee deerei boodog doo. sahalaa ch bas avdaggui de. 1980 onii ved sihkuud bas tusgaar togtnoliig hvsej bossoniig enhtheguud darhad Indra Gandigiin bie hamgaalch sihkuud tvvniig buudaj alj blaa daa. odoo enhtheg 36 say sihkuud pakistand 2 say afgan metiin oronuud evropd bas sayraar l yrih hvmvvstei dee.sihkuudiig darahgui bol enhthegiig butargah musilmanuudtai niilj negdvel hetsvv dee.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.188.246] 2023/9/19
Өнөө Сайханбилэг Баярцогт нар аль хэдийн бас амeрик канадын иргэн болчихоод л ингээд хамгаалуулаад хэвтчих байх даа.
3 | 2 Хариулах
Зочин [59.153.84.130] 2023/9/19
Энэ канадын трюдо сайхан алиалагч шүү, өмнө нь ши ахдаа загнуулсан, одоо бас ингэж салбаганаж байгаад яах болдоо
5 | 4 Хариулах
Зочин [122.201.19.2] 2023/9/19
өмхий орк аллага хүчирхийлэл дэмжээд л Үр ххүхэд дээр чин ирэхээр ойлгоноо чи
0 | 2 Хариулах
Зочин [202.131.245.194] 2023/9/19
Яаж ч бодсон тусгаар улсын нутаг дэвсгэрт аллага үйлдэх нь буруу л даа.
3 | 3 Хариулах
Зочин [46.70.104.105] 2023/9/19
Th Manaid Oros llruud hussen hunee shaasaar baigaad buur dujirtsen
1 | 1 Хариулах
Зочин. [107.123.5.78] 2023/9/19
Зарим нэг улсууд жаахан мөнгөжөөд хүний нүүр өөд харах тэнхээтэй болоод ирэнгүүтээ АГУУ ИХИЙН ӨВЧИН тусдаг бололтой….яг л удам сударгүй хэдэн үеэрээ гуйлгачин түүлэгчин явсан хүн гэнэт мөнгөжингүүтээ яаж солиорч элийрч балайрдаг билээ тэрэнтэй төстөй
2 | 1 Хариулах
Choir [45.248.77.67] 2023/9/19
Яг адил зүйл өөрсөд дээр нь ирэхээр хууль бус болгоод нам дардаг, бусад дээр тохиолдох үед ардчилал хүний болоод чаачина хаха. Худлаа л бдаг бхгүй юү энэ ардчилагч хүний эрх ярьсан барууны пропагандачид.
4 | 3 Хариулах
Зочин [23.128.248.18] 2023/9/19
худлаа худлаа, баруун өөрсдөдөө ашигтай хувилбараар бол Энэтхэгийг 100 колончилж байсан хүний эрх ардчилал гэж тайлбарлана, Энэтхэг өөрсдийн эрх ашигаа хамгаалаад эхлэнгүүт хүний эрх ардчилал зөрчисөн гэж бухна, ард талд нь барууны эрх ашигт нийцэж байгаа эсэх гэсэн ганцхан хариулт байгаа.
5 | 3 Хариулах
Зочин. [107.123.5.78] 2023/9/19
Өөрийн эрх ашгаа хамгаалж болно…..гэхдээ туурга тусгаар бүрэн эрхт өөр нэг улсын нутаг дэвсгэр дээр олны хөлийн газар галт зэвсэг хэрэглэсэн аллага зохион байгуулж болохгүй
3 | 3 Хариулах
Зочин. [107.123.5.78] 2023/9/19
Юу гэсэн үг вэ….ухаан нь Канадын салан тусгаарлах үзэлтэй сөрөг хүчний удирдагч Энтэтхэг улсад дүрвэж нуугдаж амьдарч байхад нь Канадын тусгай албад хайж олоод олны газар бурхны ариун орон сүмийн гадаа буудаж алсан хэрэг байна уу ?……
1 | 1 Хариулах
Оноч [202.5.202.2] 2023/9/19
байгаа байгаа... Пакистаны нутаг дэвсгэр дээр нууцаар десант буулгаал гэр бүлээр хүйс тэмтэрч бичлэгийг нь онлайнаар улсынх нь удирдагчид хараад сууж байсан жишээ байгаа. Түүнийг АНУ-гийн 1 номерын дайсан, террорист гэж зарлаал буудчихсан. Пакистан үүнд мэдээж дургүйцсэн. Тусламжийг өдөрт 1 сая доллараар бууруулна гэж Конгресс тогтоол батламагц тэгээд дуугай болцгоосон доо. Ардчилалын зарчим гэдэг бол ерөнхий л зарчим. Улс орны эрх ашиг гэдэг 1-д эрэмбэлэгддэг.
6 | 2 Хариулах
Зочин. [107.123.5.78] 2023/9/19
За бас юугаа шаагаад унав…..
0 | 4
Зочин [103.16.158.1] 2023/9/19
Осама Бин Ладенг арай л алсан шүү
3 | 1
Зочин. [107.123.5.78] 2023/9/19
Усама Бин Ладен олон улсын алан хядагч…..шал өөр тусдаа асуудал
1 | 4
Зочин [103.16.158.1] 2023/9/19
Бин Ладенг барууныхан л алан хядагч гэж цоллосон. Бусад улсууд тэгээгүй, угаасаа хамаа ч байхгүй л дээ. Барууныхан Сингапорын РАФ намыг дарангуйлагч гэж зарладаггүй. Үнэндээ бол хүний эрхийг тэднийхээр бол байнга зөрчдөг нам.
2 | 1
Зочин [122.201.19.2] 2023/9/19
Канадын засгийн гакар аль улсад аль улсын иргэнийг алсан бээ маанаг оркоо
1 | 0 Хариулах
Choir [45.248.77.67] 2023/9/19
Хэдхэн жилийн өмнө дөө гомо трюдо дотоодод нь болж бсан тракчдын жагсаалыг цагдаагийн хүчээр яаж дарж блаа даа
3 | 3 Хариулах
Зочин. [107.123.5.78] 2023/9/19
Бас хэдэн жилийн өмнө путин өөрийнх нь булхай луйврын эсрэг Болотоныйн талбай дээр гарч тэмцсэн олон мянган залуусын тэмцлийг цагдаа цэргийн хүчээр дарж бөөн бөөнөөр нь шоронд хийж байлаа…
1 | 2 Хариулах
Choir [45.248.77.67] 2023/9/19
Сиаяэи ын даалгавараар хэт барууны үзэлт русс комедиан навальны гийн русс ард түмний эсрэг зохион бгуулсан жагсаалыг зогсоолгүй яахав дээ. Харж бгаад дараагийн укр болгох мангар бхгүй штээ
0 | 1 Хариулах
Зочин. [107.123.5.78] 2023/9/19
Ха ха ха….орост болж байгаа бүх юмыг CIA зохин байгуулдаг бололтой дог шүү….москвагийн орон сууцнуудын орцонд Барак Обама хүндэрдэг гэсэн шог яриа ч байдаг юм билээ
1 | 1
Choir [45.248.77.67] 2023/9/19
Acf төрийн бусыг нь 11 оноос хойш баруун, сиаяэи санхүүжүүлж бсаныг нь хайгаад үзвэл зөндөө баримт олдоно доо. Төрийн бусаар дамжуулж тухайн улсын дотоод хэрэгт ордог арга ч баруунчидын шалгарсан арга л даа
0 | 0
Зочин. [107.123.5.78] 2023/9/19
Сөрөг хүчнээ гадаадын тагнуул туршуул,нууц төлөөлөгч энэ тэр гэж гүтгэж намнадаг эртний арга л даа….бүр тэмбүүрч үхсэн өвгөн Балайдэмийр Лениний үеэс эхэлсэн технологи
0 | 0
Зочин [103.16.158.1] 2023/9/19
Манай АН-ы Тэмүүжин хууль зүйн сайд байхдаа долоо хоног бүр АНУ-ын элчинд очиж хоёр цаг гаран болдог байсан. Юу ярьж хэлэлцдэг байсан юм бүү мэд
0 | 1
Choir [45.248.77.67] 2023/9/19
Хөгжиж буй улсыг дарахын тулд цөөнхийг даврааж дотроос нь хагаргаж бутаргах арга техник байнга ашиглаж ирсэнийг ямар мэдэхгүй бишдээ хаха
3 | 1 Хариулах
Зочин. [107.123.5.78] 2023/9/19
Большевик-коммунист школ арга барил л даа….бүүр Лениний үеэс эхлэлтэй….Жишээлбэл Монголыг баруун зүүнээр нь хэд хагалж хооронд нь хэрэлдүүлж хүч тамирыг нь барсан байдаг юм
2 | 2 Хариулах
Choir [45.248.77.67] 2023/9/19
Үлгэр үлгэр. Тийм юм бсан ч одоогийн русс зөвлөлт холбоот биш бгаа
1 | 1 Хариулах
Зочин. [107.123.5.78] 2023/9/19
Чи чинь ямар үед нь өнөөдрийн русс зөвлөлт хуй улсын хууль ёсны үргэлжлэл өв залгамжлагч гэчихээд….ямар үед нь болохоор зөвлөлт холбоот биш ээ биш….гээд байдаг билээ
0 | 1
Choir [45.248.77.67] 2023/9/19
Вахаха нэг ч удаа тийм зүйл хэлсэн удаа үгүй бөлгөө. Хүнтэй андуураад бн. Эсвэл явж толгойгоо үзүүл гэж зөвлөе дөө
0 | 1
Зочин. [107.123.5.78] 2023/9/19
ОК….за тэгвэл өнөөдрийн орос хуй улс зөвлөлт хуй улстай түй ч хамаагүй тас хөндлөн шал өөр улс шүү….тохироо биз ?
0 | 0
Зочин [59.153.84.130] 2023/9/19
Энэ хүмүүс чинь Оросын өвчин туссан юм биш үү түүхийг хүртэл гуйвуулдаг боллоо, бүүр чингис хаанаас өмнө Монголын газар нутаг дээр байсан овог аймгуудыг тархай бутархай байлгахын тулд тэр үеийн Хятадууд яс хаяж хооронд нь байлдуулдаг байлаа, Европын улс орнууд хүртэл Америк африкийг колончлохдоо буу өгж хооронд нь байлдуулж алуулсан. Ер нь аль ч улс үүнийг хэрэглэдэг байлаа
1 | 0 Хариулах
Зочин. [107.123.5.78] 2023/9/19
Түүхээ урагшлуулаад хэрэлдээд байвал бүр чулуун зэвсгийн үе хүрнэ биз
0 | 0
Зочин. [107.123.5.78] 2023/9/19
Хэт үндсэрхэх дээрэнгүй үзэл нэг их зохимжтой эд биш ээ…..
0 | 0 Хариулах
H [66.181.185.163] 2023/9/19
Dahij iim zuils bolohgui bhd hangalttai
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.48] 2023/9/19
Манай АТГ дарга Австралид нүдээ ухуулаад үхчихсэн дээ. ОТ гэрээтэй давхцаад.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.40.214] 2023/9/19
Орозуудын хийсэн аллага. ОТ-г Австралитай хамтарна гэхээр боож үхчих гээд байсан. Орозууд монголчуудыг алахдаа сурамгай.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.214] 2023/9/19
Орозууд 40 мянган монголчуудыг хядаж өгөөд маш дуулгавартай монгол дүүтэй болсон байдаг. Үүнтэй харьцуулаад үз дээ, ояануудаа.
12 | 4 Хариулах
Зочин [139.5.217.226] 2023/9/19
тэнэглэлд хэмжээ хязгаар бий. наад тоть шиг давтдаг үлгэр домгоо хамаатай хамаагүй юм бүхэн дээр сараачихгүй байвал яасын? мэдрэлээ шалгуул
3 | 7 Хариулах
дэрхэд [103.57.93.123] 2023/9/19
Оросууд хядсан нь үнэн ш дээ үндэсний хядлаша байсан дэлхийд энэ асуудалыг таювж Гиноцид үйлдсэнийг нь бүртгүүлэх хэрэгтэй.
8 | 2 Хариулах
Зочин [66.181.161.110] 2023/9/19
Хойноос 105 хүний л нэр ирсэн юм билээ. Тэгээд ч КомИнтерн-ий монгол бууны нохдыг цэвэрлэж өгсөн Сталин багшдаа талаархаад баршгүй.
0 | 2
Зочин [202.126.89.210] 2023/9/19
40 мянган хонь биш, 40 мянган хүний алтан амины тухай ярьж бн. 100 хүрэхгүй жилийн өмнө Монгол улсын 40 мянган иргэнийг хядаад хяналт удирдлагын нөлөөндөө оруулаад өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж байгаа бодлого яахаараа үлгэр домог байдгийн?
7 | 2 Хариулах
Зочин. [107.123.5.78] 2023/9/19
Зүгээр нэг 40 мянган хүн биш….Үндэстнийхээ ой санамжийг авч явсан Алтан ургийн тайж ноёдыг,бичиг үсэгтэй эрдэм номтой лам хуврагууд,аль хөрөнгөтөй чинээтэй ажилсаг хөдөлмөрч хэсгийг нь сорчлоод алчихсан……үлдсэн нь дан харанхуй мунхаг хөдөөний тарвагачин зурамчин,хүрээний гуйлгачин түүлэгчин хөл нүцгэнчүүд голдуу
5 | 1
Зочин [23.128.248.18] 2023/9/19
чиний логикоор бол Д2Д-нд 27 сая иргэнээ нацист фашистуудад хядуулсан Орос улс, одоогийн ану натогийн турхиралтаар дахин өндийж байгаа укр нацист фашистуудаас Украйн улсыг цэвэрлэх нь түмэн зөв юм байна.
2 | 1
Зочин. [107.123.5.78] 2023/9/19
Яг үнэндээ бол Нацистын Герман,СССР улс хоёр Дэлхийн 2-р дайныг хамтдаа эхлүүлсэн,дайны эхэн үед холбоотнууд байсан юм билээ шүү дээ…..харин Гитлер нь Сталинаасаа өрсөөд довтолчихсон
3 | 1
Зочин [66.181.161.110] 2023/9/19
AHyc намынхан хулгай дээрэм, луйвар залилангаа хэлмэглийн асуудлаар далдалдаг нь гэм биш зан.
0 | 1
Зочин [46.114.35.70] 2023/9/19
Odoo bolioch malaa.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.110] 2023/9/19
AHyc намынхан хулгай дээрэм, луйвар залилангаа хэлмэглийн асуудлаар далдалдаг нь гэм биш зан.
0 | 0 Хариулах