ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: Иргэд киоск машин дээр очоод авто тээврийн хэрэгслийнхээ нэрийг шилжүүлэх боломжтой боллоо

Т.Саран, iKon.mn
2023 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Киоск машинд авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулсан. Хоёр иргэн киоск машин дээр очоод авто тээврийн хэрэгслийнхээ нэрийг оруулаад, шууд шилжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Төрийн үйлчилгээний хурдан цэг улсын хэмжээнд 125 байгуулагдсан.

Хурдан цэгийн оператор дээр очоод тээврийн хэрэгслийн гэрчилгээг шууд шилжүүлж болно. И-Монголиа дээр нотариатын гэрээ байршсан байдаг. И-Монголиа аппликэйшнээр дамжуулан нотариатын гэрээгээ татаж аваад, тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлж болно.

ТҮЦ машиныг шинэчлээд 10 байршилд байршуулсан. Хувийн хэвшлүүд киоск машин нэвтрүүлсэн. Бид тухайн компаниудтай гэрээ хийн ажиллаж болно. Ингэснээр төрийн үйлчилгээ хаанаас ч ойрхон болох нөхцөл бүрдэж байна" хэмээв. 

Түүнчлэн тоон гарын үсгийн талаар "800 мянга гаруй тоон гарын үсгийн хэрэглээ бий болоод байна. Ихэнх хүмүүс иргэний үнэмлэх дээрээ авч байгаа. Хурдан цэгийн операторуудын уншигчид нь уншуулахад тоон гарын үсэг уншигдаж байгаа. 

Тоон гарын үсгийн тусламжтайгаар цахим гэрээ хийх боломжтой болсон" гэдгийг хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Hunii muu n [202.55.188.46] 2023/9/19
Hun husehgui baigaa zuilee eserguutsej, zugtaj nuugdaj bolno tegeed bga huniig l shiideh gd bn shd
0 | 0 Хариулах
Hunii muu n [202.55.188.46] 2023/9/19
Oligarhuudiin gar hul n hun daramtlaad amia ogoh uu toon gariin usgee ogohuu gedeg songoltiig tulgah tsag aisui
0 | 0 Хариулах
Hunii muu n [202.55.188.46] 2023/9/19
Er n bol biyeeree ochih shaardlagagui boloh n zarim zuil heregtei ard irgeded geheesee iluu 76 metiin hulgaich nart bol bur taatai nuhtsul burdej bga yum
0 | 0 Хариулах
Зочин [198.62.89.30] 2023/9/18
Киоск машин чинь ажиллахгүй бн лээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.19] 2023/9/18
Түцнээс авсан зарим лавлагаа төрийн байгууллага дээр очихоор нотариат нэхээд заваараад бгаашд хоорондын уялдаа байхгүй нэг дарга нь энд юм хийлээ гээд бдаг нөгөө дарга нь тэрийг зөвшөөрөхгүй дунд нь иргэд л мөнгө зав цагаараа хохирч бшд. Нотариаттай холбоотой юмнуудаа нэг талдаа гаргалдаа
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.178.34] 2023/9/18
Учрал гишүүн юм хийсэн дүр эсгээд яг газар дээрээ хуучнаараа баөн цаасаа нэхээд л сууж бнашдээ яг бүрэн гүйцэд юм хийчээд шоудаач сонгууль дөхөөд их юм хийсэн дүр эсгэхээ больмоор юм
6 | 0 Хариулах
Зочин [43.242.242.68] 2023/9/18
Учрал дарга аа. ТҮЦ машин, киоск ерөөсөө ажилладаггүй, хэцүү бна. ШУМ-ийн Төв, Чингэлтэй, Шуудан, БИС-ийн ТҮЦ ажиллахгүй юм. Цаасгүй, гацсан, нэг бол хоргүй ч гэх шиг. Лавлагаа авах гэж хотыг тойрч байна. Энэ газруудаа шалгаж хариуцдаг хүнтэй болгооч. Жинхэнэ хүнд суртал болоод бна.
5 | 0 Хариулах
Иргэн [202.21.103.226] 2023/9/18
Эд нар ч яахав сайхан ажил хийлээ гээд ярьдаг. яг газар дээрээ ажиллаж байгаа ТҮЦ, Гэрэгэ киоск чинь маг цөөхөн байгаа шүү. Очхоор ажиллахгүй. 2-рт ТҮЦ-нээс авсан тодорхойлолт, лавлагааг чнь зарим төрийн байгууллага нь хүлээн зөвшөөрөхгүй, заавал эх хувиас ноториатдуул гээд байгаагаа шийдмээр байгаа.
8 | 0 Хариулах
Зочин [139.5.219.33] 2023/9/18
Энэ [хориотой үг] ярвайчаад бүр алгадаад авмаар царайтай лалар шүү
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.149] 2023/9/18
Түц машин хурдан болциймуу хаха
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.137] 2023/9/18
Нэг жаахан юм хийнгүүтээ гарч ирээд л өөрийгөө сурталчлах юм аа, ццц
6 | 1 Хариулах
Зочин [202.126.89.108] 2023/9/18
Аюулгүй байдлаа сайн шийдсэн юм уу? Эд хөрөнгө шилжилтийг биеээр шийд
2 | 1 Хариулах