Салбартаа 17 жилийн туршлагатай “Солонго” нүдний эмнэлэг нь ХБНГУ-ын SCHWIND брэндтэй хамтран дэлхий даяар нүдний лазер хагалгаанд тренд болж буй “Smart Sight” технологи буюу зүслэггүй хийгддэг мэс заслыг Монголд анхлан нутагшуулан, “Солонго хараа заслын төв”-ийг - Solongo LASIK Center-ийг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа амжилттай явуулж эхэлжээ.
Ингээд тус төвийн мэс засалч, нүдний их эмч М.Цэлмэгтэй хийсэн ярилцлагыг толилуулъя.
- Сүүлийн үед залуус “хараа тэглэх” мэс заслыг ихээр сонирхож байна, хагалгааны талаар шууд яриагаа эхэлье.
Юун түрүүнд нэршлийн талаар хэлэх нь зөв байх. Хараа тэглэх гэдэг нь харааны хүчин чадал 0 болох утгыг илэрхийлнэ. Бид шилний хэмжээг 0 болгох гэж ярьж болно. Гэхдээ хамгийн зөв нэршил нь хараа засах мэс засал гэж нэрлэх нь зүйтэй. Дэлхий даяар LASIK гэдэг нэршлээр сайн мэддэг тул англи үгээр нь хэрэглээд явсан ч болно. Анх 1987 онд лазерын мэс засал хийгдэж эхэлсэн. Техник технологи нь тогтмол сайжирч хөгжсөнөөр өнөөдөр олон төрлийн мэс заслын аргууд бий болсон байна.
- Хараа засах хагалгааны хэдэн төрөл байдаг вэ?
Арга техникээсээ хамаараад 5 төрлийн мэс засал байдаг.
Манай эмнэлэг эдгээр бүх аргаар хараа засах мэс заслыг хийж буй иж бүрэн төв гэдгээрээ онцлогтой.
- SmartSight мэс засал нь SMILE-с юугаараа ялгаатай вэ?
Аль аль хагалгаа нь LASIK, Femto-lasik мэс засал шиг нүдний эвэрлэг бүрхэвч дээр сөхдөс үүсгэдэггүй. фемтосекунд лазераар эвэрлэгийн эдэд нимгэн хэрчим-lenticule үүсгэн түүнийгээ эвэрлэгийн гадна үүсгэсэн жижиг нүхээр гарган авдаг мэс засал. Тэгэхээр төрөл нь адилхан. Харин энэ технологиудыг үйлдвэрлэсэн, хөгжүүлсэн арга түүнийг патиентжуулсан нэршлийн ялгаа юм.
Smartsight мэс засал нь өндөр хэмжээтэй хугарлын гажгийг засах, хүүхэн харааны хэмжээг нарийвчлалтай хэмжиж хянах болон астигматизмыг буруулах сүүлийн үеийн технологи юм. Мэс заслын давуу тал:
- Smart Sight технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
ХБНГУ-ын Schwind компани нь хараа заслын лазерын систем, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр 60 гаруй жилийн туршлагатай, 180 улс орны 2500 гаруй нүдний эмнэлэгтэй хамтран ажилладаг, LASIK-ийн хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч ОУ-ын компани бөгөөд Smart Sight технологийг 2020 онд бүтээсэн ба 2021 оны Герман улсын шилдэг технологийн шагнал “German Innovation Awards 2021” хүртсэн. Энэхүү Smart Sight технологийг SCHWIND ATOS машин дээр хийдэг ба энэ нь өөрөө өндөр хэмжээний Инновац шингэсэн технологи бөгөөд дэлхий даяар тэр дундаа Солонгос, Тайвань, Хятад зэрэг азийн орнуудад тренд болж буй мэс заслын технологи юм.
Жишээ нь таны асуусан SMILE мэс заслыг хийдэг Visumax төхөөрөмж нь та бид 2-ийн сууж байгаа өрөөний талд багтахаар овор хэмжээтэй бол Smart Sight мэс заслын ATOS төхөөрөмж нь угаалгын машинтай ойролцоо овор хэмжээтэй. Овор хэмжээнээс харахад технологийн шийдэл, инновацлаг байдлыг нь харж болно.
- Хараа засах мэс засалд ямар хүмүүс орох боломжтой вэ?
Хараа засах мэс засал залуу насны гоо сайхны мэс засал тиймээс ямар нэгэн нүдний хавсарсан эмгэггүй 20-40 насныханд илүү тохиромжтой.
- Яагаад 20-40 нас гэж?
Учир нь хүний өсөлт хөгжил 20 нас хүртэл явагддаг учир нүдний хувьд ч ялгаагүй 20 насанд нүдний хараа тогтож эхэлдэг тиймээс нүдний хараа бүрэн тогтсоны дараа хараа засах мэс засалд орох боломжтой болдог. Харин 40-өөс дээш насанд ойрын хараа муудах эрсдэл байдаг гэхдээ та өөрөө хүсвэл нарийн шинжилгээнд хамрагдах боломжтой.
- Мэс засал хийлгэхээр төлөвлөсөн бол юуг анхаарах шаардлагатай вэ?
Хараа засах мэс заслын үр дүнгийн 80 хувь нь нүдний нарийвчилсан шинжилгээнээс хамаарна. Шинжилгээгээр
Шинжилгээ өгөхөөр ирэхдээ:
Дээрх нүдний нарийвчилсан шинжилгээний үзүүлэлтээс хамаарч үйлчлүүлэгч та мэс заслын төрлүүдээс сонгох боломжтой.
- Сүүлийн үед Smart Sight, SMILE мэс заслыг хийлгэхээр гадагшаа их явж байна. Энэ талаар таны бодол мөн үр дүнгийн хувьд ямар байна вэ?
Энэ мэс заслыг хаана ч хийлгэж болно. Гэхдээ дараах хэд хэдэн хүчин зүйлсийг анхаарах ёстой
Үүнд:
Нүд бол хүний хамгийн нандин эрхтэн учир бид технологи, эмнэлэг, эмчээ сайн судлах шаардлагатай. Тиймээс эх орондоо дэлхийн стандарт герман технологиор хамгийн сүүлийн үеийн лазер зүслэгт болон зүслэггүй мэс заслыг хийлгэх боломжтой болсон. Мөн бүх үйлчилгээгээ нэг доороос авах, Мэс заслын дараах үзлэг оношилгоонд бүрэн хянагдах, Хараа заслын лазер мэс заслыг илүү хямд зардлаар хийлгэх боломжууд бүрдэж байна.
Солонго хараа заслын төв эмнэлэг page: www.facebook.
Эмнэлгийн хаяг: Сүхбаатар дүүрэг, Натур, МПМ цогцолбор, 2-р давхар, Солонго хараа заслын төв
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77016699