Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Санал тоолох төхөөрөмж дотор нэг нь баллуур, нөгөө нь үзэг барьсан хоёр хүн сууж байдаг гэж зарим хүн ярьдаг. Тийм зүйл байхгүй"

Т.Саран, iKon.mn
2023 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

СЕХ-ны Хууль эрх зүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ санал тоолох төхөөрөмжтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Санал хураалт дууссаны дараа 100 хувь гараар тоолно. Дээрээс нь санал тоолох төхөөрөмжөөр тоолоод, энэхүү хоёр тооллогын дүн ямар нэг зөрүүгүй байж сонгуулийн дүн гарна. Сонгогчийг саналаа өгсний дараа бэхэн тэмдэглэгээ хийнэ. 

Санал тоолох төхөөрөмж дотор нэг нь баллуур, нөгөө нь үзэг барьсан хоёр хүн сууж байдаг гэж зарим хүн ярьдаг. Тийм зүйл байхгүй. Энэ бол хар тэмдэглэл байгааг тоолдог л төхөөрөмж. Зөв, буруу тоолсныг нь олон аргаар шалгадаг. Энэ удаад 100 хувь гараар тоолж, давхар шалгахаар боллоо" гэдгийг хэллээ.