ONE WORLD CENTER нь “Summer Work and Travel USA” хөтөлбөрийг албан ёсоор 13 дахь жилдээ Монгол улсдаа амжилттай хэрэгжүүлж байгаа салбартаа тэргүүлэгч байгууллага билээ.
Манай байгууллага нь Монгол Улсынхаа ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд боловсрол эзэмшүүлэх, барууны орнуудын соёл, өдөр тутмын амьдралтай танилцуулж сэтгэлгээг нь тэлэх, мөн оюутан залуусынхаа мэдлэг, авьяас, чадварыг хөгжүүлэн эх орноо гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй авьяаслаг чадварлаг залуу боловсон хүчин болгон төлөвшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын соёл солилцоо, аялал жуулчлалын төв юм.
Хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуус нь АНУ-ын өдөр тутмын амьдрал, соёлтой танилцахаас гадна Англи хэлийг орчинд нь суралцах, биеэ даах, олон орны найз нөхөдтэй болох, зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, оюутан байх хугацаандаа хямд зардлаар АНУ-д аялах гэх мэтийн олон давуу талтай байдаг.
Энэ жил манай байгууллага 400 гаруй оюутан залуусыг тус хөтөлбөртөө маш амжилттай хамруулаад хөтөлбөрөө өндөрлөж байна. 2023 оны хөтөлбөрийн визийн гаралт 98%-тай байсан бөгөөд энэ нь бидний хийсэн ажлын үр дүнг тодоос тод харуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн 2024 ондоо өшөө олон оюутан залууст олон олон боломжуудынх нь гүүр болно гэдэгт итгэлтэй байна.
Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд маань АНУ-ын California мужийн Los Angeles, Lake Tahoe, Texas мужийн Arlington, San Antonia, Galveston, Tennessee мужийн Sevierville, Pigeon Forge, Gatlinburg хот, Colorado мужийн Denver хот, Florida мужийн Tampa хот, Nevada мужийн Las Vegas-Primm-Reno, New York мужийн Niagara Falls, New Jersey мужийн Atlantic city, Ocean city зэрэг олон олон хотуудад ажиллаж байна. Эдгээр хотууд дахь олон улсын сүлжээ түргэн хоолны газар, дэлгүүр, зочид буудал, ресторан, амралтын газар, тоглоомын парк зэрэг газруудад худалдагч, кассчин, тогооч, үйлчлэгч, ресейпшн, хөтөч, туслах, паркийн ажилтан зэрэг үйлчилгээний ажлууд хийсэн байна.
Ирэх жил буюу 2024 оны хөтөлбөрийн бүртгэл эхэлсэн байгаа бөгөөд тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа оюутнуудад манай үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг хэлмээр байна.
Хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлага:
WAT хөтөлбөрийн төлбөр нь нийт 5,000$ болдог. Үүнд:
Энэ жил манай байгууллагыг сонгон бүртгүүлж буй оюутнуудад бид ажлын байрны болон хотуудын сонголтыг улам өргөжүүлж оюутнуудад илүү олон сонголтыг санал болгож байгаа юм. Мэдээж та эрт бүртгүүлбэл тухайн ажлын саналуудаас хамгийн түрүүнд сонгон баталгаажуулах боломжтой бөгөөд орон тооны хязгаартай байдаг учир эрт бүртгүүлэх нь давуу тал болдог. Мэдээж хүний тоо хязгаартай учир та яараарай!!!!
МУИС-ийн оюутан Н.Түшигийн сэтгэгдэл
АШУҮИС-ийн оюутан Ц.Базаррагчаа сэтгэгдэл
Их Засаг Олон Улсын Их Сургуулийн оюутан Б.Хулангийн сэтгэгдэл
Холбоо барих:
Утас: 7000-3805
Web: www.oneworld.mn
Facebook: www.facebook.com/oneworldcenter
Instagram: oneworldcenter
Хаяг: Засгийн газрын ордны зүүн хойно байрлах “Эрдмийн Ордон” буюу Erdem Tower-ийн 7 давхарт 704 тоот