80 дахь удаагийн Венецийн кино наадмын Оризонти хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр “Сэр Сэр Салхи” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шалгарчээ.
Түүнийг төлөөлж продюсер Катя Хазак өчигдөр шагналыг нь хүлээн авсан байна.
Энэхүү кино нь найруулагч П.Лхагвадуламын бүтээл юм.
Ташрамд дурдахад найруулагч П.Лхагвадулам 2022 оны Венецийн кино наадмаас "Есдүгээр сарын цас" бүтээлээрээ "Шилдэг богино кино" шагнал, 2022 оны Торонтогийн кино наадмын "IMDbPro Short Cuts-Шилдэг богино кино" шагналуудыг хүртэж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!