Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Гэрэлт-Од: Шунхлай ШТС нь газар оролцуулахгүй ₮1 тэрбумын техникийн дүнтэй. Нийслэлээс гарч буй шийдвэрийг зөвшөөрсөн

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үерийн эрсдэлтэй бүсэд буй ХУД-ийн гуравдугаар хорооны Шунхлай ШТС-ыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийг "Шунхлай групп" ХХК-ийн төлөөлөлд өнөөдөр танилцуулж хүлээлгэн өглөө. 

Энэ үеэр "Шунхлай групп" ХХК-ийн техник, технологи хариуцсан захирал Ш.Гэрэлт-Од ШТС-ыг албадан буулгах ажлын талаар байгууллагынхаа байр суурийг илэрхийлэв. 

Тэрбээр "Манай компани зүгээс мэдэгдлийг хүлээж авлаа. Нийслэлийн орлогч даргын ярьж буй асуудал, үер усны гамшгийг ойлгож байгаа. Анхнаасаа хүлээн зөвшөөрсөн учир энэ ШТС-ыг нүүлгэн шилжүүлэх байр суурьтай байгаагаа албан ёсоор илэрхийлж байна.

Энэ ШТС нь газар эзэмших, олгох, барилга байгууламж барих, зураг төсөл, улсын комисс гэх мэт зүйлс хуулийн дагуу явагдаж хүчин төгөлдөр хэрэгжсээр өдий хүрсэн. Манай ШТС үйл ажиллагаагаа явуулаад 10 жил болж байна. Энэ хугацаанд нэг ч удаа ШТС-ыг буулгах талаар яриагүй. Одоо л яригдаж байна. 

Өнөөдрөөс буулгалтын ажил эхэлнэ гэж байна. Энэ ШТС-ыг зам гарцыг сэтэлж зам юм уу барилгын хүмүүс зөөж явж чадахгүй. Хэрэв зам гарц сэтэлбэл шатахуун, объектоо авахгүй боломжгүй болно гэдгийг харгалзаж үзэх байх. Шатахуун түгээх, буулгах ажлыг тусгай зөвшөөрөлтэй хүмүүс хийдэг. 

Манай компани албан тоотоор Нийслэлээс гарч буй шийдвэрийг зөвшөөрч буйгаа мэдэгдсэн. Гэхдээ хуулийн дагуу явагдах ёстой. Өнөөдөр ирээд шууд буулгачих зүйл биш. 

Манай ШТС нь газар оролцуулахгүй нэг тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй байгаа. Манай байгууллагад албан бусаар нэг газар санал болгосон. Гэхдээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй газар байсан. Одоогоор газрын талаар тодорхой шийдвэргүй байна" хэмээн ярив. 

ФОТО: 

Зураг
36 | 1 өдөр