Монголын технологийн салбарын анхдагч Болорсофт ХХК 15 нас хүрлээ. Хиймэл оюунд суурилсан технологийн шинэлэг шийдлүүдийг боловсруулан нийтдээ 10 гаруй бүтээгдэхүүн хөгжүүлээд байгаа Болорсофт компани нь Монгол хэлний хэрэглээг нэмж хүн бүр цахим орчинд эх хэлээрээ чөлөөтэй харилцах боломжийг бүрдүүлсэн үндэсний суурь технологи хөгжүүлэгч компани юм.
Эх хэлнийхээ үнэ цэнийг өсгөх олон шийдлүүдийг боловсруулан хэрэглээнд үнэ төлбөргүй нэвтрүүлсэн уг компани бидний хамгийн сайн мэдэх монголын анхны олон хэлний цахим толь бичиг Bolor Toli, алдаа шалгагч программ Болор дуран зэргийг хөгжүүлсэн билээ.
Түүнчлэн кирилл болон монгол бичгийг автоматаар хөрвүүлэх Кимо системийг хөгжүүлж үндэсний бичгийн хэрэглээг цахим орчинд чөлөөтэй ашиглах боломжийг тэлж технологийн суурь шийдлүүдийг боловсруулсаар байна.
Өдгөө тэд олон стартап компаниудыг төрүүлэн монгол хэлний хамгийн том сан хөмрөгийг эзэмшиж буй.
Болорсофт ХХК 15 жилийн ойгоо тохиолдуулан Болор дуран алдаа засах программын 3 сарын эрх танд бэлэглэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!