ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттер хэрэглэгчид жиргэхийн оронд “иксддэг” боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн томоохон сошиал платформ Твиттерийг өнгөрсөн оны аравдугаар сард асар өндөр үнээр худалдаж авсан тэрбумтан Илон Маскийн шинэчлэлт үргэлжилж байна.

Тэрбээр компанийн нэрийг “X Corp” болгоод байсан бол платформыг нь бас “Х” болгон өөрчиллөө.

Твиттерийн алдартай хөх шувууны дүрстэй логог сольж, хар дэвсгэр дээр цагаан өнгөөр дүрсэлсэн “X” үсэг болгосон байна.

Шинэ лого одоогоор тус платформын дэсктоп хувилбарт нэвтэрсэн бөгөөд гар утасны хувилбарууд хараахан солигдож амжаагүй байгаа юм.

“Tweets” буюу жиргээнүүдийг цаашдаа “X’s” (X-үүд) гэж нэрлэхээр болжээ.

Маск өчигдөр өөрийн нүүр зургийг шинэ логогоор сольж, танилцуулгадаа “X.com” хаягийг тавьсан байна.

Тэрбээр Твиттерийг цоо шинэ төрлийн супер аппликэйшн болгон өөрчлөх төлөвлөгөөгөө олон сарын өмнөөс ярьж байгаа.

Өчигдөр Маск бас Сан-Франциско хот дахь Твиттерийн төв байрны гадаа хананд “X” үсгийг гэрлийн тусгалаар үзүүлсэн зургийг нийтэд харуулжээ.

Илон Маск “X” үсэгт ямар нэг шалтгаанаар дуртай байдаг нь олон жилийн өмнөөс харагдсан юм.

1999 онд тэр анхны бизнесүүдийнхээ нэгийг “X.com” гэж нэрлэж байжээ.

Гурван жилийн дараа тэр энэхүү онлайн банкны платформоо PayPal компанитай нэгтгэснээр $165 саяыг олж байв.

Маск одоо болтол “X.com” домэйн нэрийг эзэмшдэг. 2002 онд байгуулсан сансрын компаниа тэр SpaceX гэж нэрлэсэн юм.

Дуучин Граймсаас төрсөн хүүхдэдээ тэр “X Æ A-12 Musk” хэмээх этгээд нэр өгч байлаа.

ChatGPT платформтой өрсөлдөх хиймэл оюуны шинэ стартап компаниа Маск саяхан нээсэн бөгөөд компанийн нэр нь xAI юм.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.25.178] 2023/7/27
Элон маск зоримог, шинийг санаачлагч, юмийг өөр өнцөгөөс харах чадвартай нэгэн боловч жирийн иргэд өөр шиг нь биш гэдгийг ойлгодоггүй хүн шиг санагдаад байдаг. Жишээ нь энэ Х тэмдэгт өөрийх нь хувьд өвөрмөц далд утга агуулж байгаа ч дэлхийн хэдэн тэрбум хүн хэрэглэж дадаж сурсанаараа л ойлгоно.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.81.105] 2023/7/26
Зүй нь нохой байх ёстой тэгээд л хуцалдаад байж байх нь зүйтэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.10] 2023/7/26
Еврейчүүд АНУ тэргүүтэй барууны орнуудын бүх салбарыг хувьчлаад авчихсан. АНУ тэргүүтэй барууны орнуудын эрх баригчдад эрх мэдэл байдаггүй. Америкчууд европчууд тэдний боол болсон.
0 | 1 Хариулах
Бадарч тахар [59.153.115.225] 2023/7/25
Х үсэг чинь хориглоно гэдэг тэмдэг шүү дэ ! Энэ Илон баньд яаж эргүүтэж байгаа юм бол до !
0 | 3 Хариулах
Зочин [202.9.47.10] 2023/7/25
орнуудын бүх салбарыг хувьчлаад авчихсан. АНУ тэргүүтэй барууны орнуудын эрх баригчдад эрх мэдэл байдаггүй. Америкчууд европчууд тэдний боол болсон.
0 | 1 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/7/25
Х үсэг бол хааш нь ч харуулсан утгаа алдахгүй, нэг дүрстэй байдаг учраас бат бөх, өнө мөнхийн бэлэгдэл болж христийн ертөнцөд ашиглагддаг юм аа.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.105] 2023/7/25
ОЧИРВААНЬ ХАЙРХАНД ОЧИЖ МӨРГӨӨД ЯВСАН ОЛЗ ОМОГТОЙ Л ЯВАА ЮМ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.8] 2023/7/25
Орныхаа хажууд очир тавьсан байсан хүн шүү дээ. Энэ хүн Буддын шашин судалдаг юм шиг байна билээ.
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.101] 2023/7/25
Ymar neg shaltgaanaar gs. Sex X
0 | 0 Хариулах
Бадарч тахар [59.153.115.225] 2023/7/25
Баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хамаа алга ! Их аальгүйтэж байгаад байшингаа шатаачих вий дэ !
1 | 2 Хариулах
Зочин [192.82.69.109] 2023/7/25
XXX
0 | 0 Хариулах