Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны ГЕФФ хөтөлбөрийн албан ёсны нээлт Улаанбаатар хотноо долдугаар сарын 4-нд болов.
Уг арга хэмжээний үеэр ЕСБХБ-ны Санхүүгийн байгууллагуудын асуудал хариуцсан захирал Фрэнсис Малижаас ГЕФФ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон шалтгаан, цаашдын үр дүнгийн талаар тодрууллаа.
Тэрбээр "Уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагавар нь Монгол Улсад тулгамдсан асуудал хийгээд улс орны эдийн засагт олон сорилтыг учруулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монголд зуд турхан, ган гачиг гэх мэт байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихсэж, сөрөг үр дагаврууд гарсаар байна.
ЕСБХБ-аас хэрэгжүүлж байгаа ГЕФФ хөтөлбөр нь хувь хүн, айл өрх, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хэрэглэж буй эрчим хүчийг хэмнэх, агаарын бохирдлыг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахыг ногоон технологи санхүүжүүлэх аргаар дэмжих зорилготой юм. Энэхүү санхүүжилтээ дотоодын арилжааны банкуудаар дамжуулан олгоно.
Иймээс ГЕФФ хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг санал болгож байгаа юм. Эдгээр технологийг Ногоон технологийн сонголт жагсаалтаас олж харах аппликэйшн бий болгосон. Ашиглахад хялбар. Цахим платформыг ашиглан өөртөө хэрэгтэй ногоон технологио сонгож цонх, гэр, байшингийн дулаалга, эсвэл үйлдвэрийн тоног төхөөрөмж гэх мэт олон бүтээгдэхүүнийг ГЕФФ зээлээр авах боломжтой. Эдгээр нь бүгд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн юм.
ГЕФФ хөтөлбөрийн санхүүжилт нь 137 сая ам.доллар. Үүнээс 112 сая ам.долларыг нь талуудаас гарын үсэг зуран баталгаажуулаад байна" хэмээв.
Түүнчлэн "Монголчууд уур амьсгалын өөрчлөлтөд эдийн засгаа дасан зохицуулах шаардлагатай. ГЕФФ нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд түшиглэсэн санхүүжилтийн хөтөлбөр юм. Бид 2019 онд Монголд ГЕФФ хөтөлбөртэй төстэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Тиймээс ГЕФФ нь энэхүү хөтөлбөрийн үргэлжлэл гэж хэлж болно.
Бидний зүгээс хувь хүн, айл өрх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт зориулсан тодорхой хугацаатай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Харин Монголын хот суурин газруудын агаарын бохирдлын хувьд илүү урт хугацаанд шийдэгдэх асуудал. Бид Монгол Улсын эдийн засгийн ногоон шилжилтэд хувь нэмрээ оруулж, дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байна. Монгол Улс нүүрснээс хэт хамааралтай байдлаа бууруулахын тулд их хэмжээний хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулах шаардлагатай. Харин эрчим хүчний эх үүсвэрүүд дотор сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдэх хэрээр цахилгаан дамжуулалтын хүчин чадлаа ч мөн тохируулан сайжруулах чиглэлээр ажиллах нь зүйтэй" гэв.
Харин жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ямар ажил хэрэгжүүлж буй тухайд "Бизнесийн салбар дахь эмэгтэйчүүд хөтөлбөрийг хэрэгжүүлээд 10 орчим жил болж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн салбарын эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжин ажиллаж байна.
Эмэгтэй бизнес эрхлэгчдэд шаардлагатай зөвлөгөө хүргэх ажил чухал байдаг. Аливаа бизнес эрхлэхийн тулд бизнесийн судалгаа хийх, бэлтгэл ажлаа хангах гэх мэт олон чухал бэлтгэл ажил хийх шаардлагатай байдаг. Энэ чиглэлээр зөвлөгөө өгч ажилладаг. Бизнес эрхлэгчдийн сүлжээг байгуулахад ч бид дэмжлэг үзүүлж ажилладаг" хэмээн Фрэнсис Малиж захирал онцолж байлаа.
2023 оны зургаадугаар сарын байдлаар ЕСБХБ нь 136 төслөөр дамжуулан Монгол Улсын эдийн засагт 2.25 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийжээ.
ГЕФФ хөтөлбөрийн зүгээс хувь хүн, айл өрх болон бизнес эрхлэгчдэд ногоон технологи авах санхүүжилтийг санал болгож байна. Ногоон технологи нь эдийн засаг, байгаль орчны бодлогоор дамжуулан эдийн засгийн өсөлтийн шинэ эх үүсвэрүүдийг онцлон, тэдгээрийг ашиглах боломжийг нээн, өөрийгөө тэтгэх чадавхтай эдийн засгийн хөгжлийг дэмждэг технологи юм.
Зээлийг дараах байдлаар олгоно.
Бага хэмжээний зээл авахаар бол
Их хэмжээний зээл авахад
Түүнчлэн ГЕФФ төслийн цахим хуудсаар орж зээлийн өргөдөл гаргах талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болох нь.
ГЕФФ нь өндөр гүйцэтгэлтэй технологи, шилдэг арга туршлагад хөрөнгө оруулах замаар бизнесийн нөөцөө үр ашигтай болгон өрсөлдөх чадвараа сайжруулахад нь хувийн компаниудад өрсөлдөхүйц зээлийн санхүүжилт олгон, үнэ төлбөргүй техникийн зөвлөгөө өгч ажиллах аж. Энэ талаар ГЕФФ-ийн зөвлөх, төслийн менежер Станислав Дубко "ГЕФФ нь ногоон зээлийг техникийн туслалцаа, зөвлөгөөтэй хамт хүргэх хөтөлбөр юм. Эхлээд зээл авах гэж байгаа хувь хүн, компанийн авах гэж буй технологийг нь үнэлнэ. Хэр ногоон юм бэ, тухайн технологийг хэрхэн өөрчилбөл илүү ашигтай болох вэ гэдэг талаар үнэгүй зөвлөгөө өгнө.
Ногоон технологи сонголтын жагсаалтад таны хайж буй төрлийн технологи байвал банкнаас шууд зээл авч болно. Жагсаалтад ороогүй ногоон технологи байвал түүнийг ГЕФФ-ын инженерүүд үнэлээд, зөвлөгөө өгнө. Ногоон технологийн сонголтын жагсаалтад байгаа бүх технологиуд эрчим хүчний хэрэглээ багатай, шилдэг технологи юм. Жишээлбэл, байшингийнхаа цонх, гэрийнхээ дулаалгыг өөрчилье гэвэл ногоон технологийн жагсаалтаас сонголтоо хийн, зах зээл дээр байгаа хувилбаруудаас хамгийн сайныг нь авч байна гэсэн үг.
Харин тоног төхөөрөмжөө солихоор сонирхож буй цехийн хувьд зах зээлд байгаа технологиудаас илүү эрчим хүч хэмнэсэн, нүүрс төрөгчийг багасгасан технологи сонгоход нь бид тусална. Мөн ямар технологийг ногоон гэх вэ, ямар шалгуур үзүүлэлт ашиглах тухайд арилжааны банкны ажилтнуудын мэдлэг чадавхийг сайжруулах нь бидний зорилго юм.
Ногоон биш технологид хөрөнгө оруулах уу, ногоон технологийг сонгох уу гэдэг нь хувь хүний сонголт. Ногоон технологид хөрөнгө оруулснаар байгаль орчноо дэмжиж, зардлаа багасгах ач холбогдолтой. Технологийн үнэ чухал боловч цаашид гарах өгөөжөө тооцоолох нь илүү чухал" гэв.
Ногоон зээлийн асуудлаар ХААН
Ногоон шаардлагыг хангасан харилцагчийн төслийг бид жилийн 14.4-15 хувийн хүүт
Нөгөө талаар та бизнесээ хэрхэн ногоон болгох талаар илүү сайн ойлголттой болох хүсэлтэй байгаа харилцагч, аж ахуй нэгжүүддээ зориулан"Ногоон бизнес" хөтөлб
ГЕФФ хөтөлбөрийн нээлтийн арга
"Мастер Групп"-ийн Ерөнхий захирал Ц.Дашцэрэн ногоон зээлд хэрхэн хамрагдсан талаараа "Ихэнх барилгын компаниуд инженерчлэл, зураг төслийнхөө дагуу ногоон шийдлийн хагасыг нь хийсэн байдаг. Тиймээс ногоон технологи биднээс хол гэж бодох хэрэггүй. Мэдээллийг санхүүгийн байгууллагаас авбал зүгээр. Хаан банкны хүмүүс маш уриалагхан хандаж, бидэнд ногоон зээлээ танилцуулсан. Ногоон зээл авахад гурван гол шалгуур бий. Эрчим хүчийг 20 хувь хэмнэж, дулаан алдагдлыг 20 хувь багасгах, усны хэрэглээг 20 хувь багасгах ёстой. Энэхүү шаардлагыг хангавал ногоон зээл авч болно.
Эрчим хүчний асуудлаа шийдэх, цонх, хаалга зэргийг худалдаж авахтай холбоотой барилгын нийт төсөвт өртгөөс 30-40 хувиар өндөр үнээр ногоон технологийг худалдаж авна. Гэхдээ бүх төслөөр нь аваад үзвэл нийт өртөг, 3-4 хувиар л нэмэгдэж байгаа юм. Төсөвт өртгийг ингэж өсгөж байгаа боловч санхүүжилтийн зардлыг манай байгууллагын хувьд гэхэд 23 хувиар бууруулсан. Энэ нь барилгын бизнес ашигтай тусаж байгаа юм. Тиймээс ногоон зээл авахад илүү үнэтэй болно гэж битгий бодоорой.
Бид эхлээд хандлагаа зөв болгох ёстой. Тухайн үедээ илүү их ашиг олохоос илүү ирээдүйн үнэ цэнээ бодох нь чухал. Нэг барилга барихад 100 гэрэл орно гэж тооцоолъё. Ингээд бодохоор стандартынхаас илүү цахилгааны хэмнэлттэй LD ламп хоёр дахин үнэтэйгээр худалдаж авлаа гэхэд нийт барилгын өртөгт анзаарагдахгүй. Эрчим хүчний хэмнэлттэй технологийг инженерүүд санал болгож байгаа. Түүнээс биш тэр компаниас худалдаж авна гэж нэр заагаагүй" хэмээн онцолж байлаа.
Харин "Чойжин Темпл" ХХК-ийн захирал Ё.Байгал: "Бид байгальд ээлтэй ногоон технологийг сонгож хүлэмжийн хий, орчны агаарын бохирдлыг бууруулахад бага боловч хувь нэмэр оруулахыг хичээж ,хувь хүн бүрт сурталчлах зорилготой ажиллаж байна”гэв.
“Чойжин Темпл” рестораны гурав дахь салбар “Чойжин Прайм“энэ намар Бага тэнгэр сити цогцолборт нээхээр ,олон улсын жишигт нийцсэн эрчим хүч хэмнэсэн, энерги зарцуулалт багатай тоног төхөөрөмжийг сонгон Хаан банкаар дамжуулан ногоон зээлийн хүрээнд санхүүжилтээ шийджээ.
Компанийн хувьд санхүүгийн сахилга бат өндөр, үйл ажиллагаа, үйлчилгээг тогтвортой авч явдаг болон өмнөх төслүүдээ амжилттай хэрэгжүүлж , зээлжих зэрэглэл сайн байсан зэрэг нь банкны шаардлагыг хангахад нөлөөлсөн байна.
Өрнийн соёл тэр дундаа медитериан хоолны философи нь тухайн газар нутагт боловсорсон эрүүл шинэлэг органик хүнс болох үр жимс, ургамал, бүхэл үр будаа, шош, далайн гаралтай бүтээгдэхүүн, загас, малын махыг тэнцвэржүүлж, хүний биеийн дархлааг дэмжих шим тэжээлээр хангахад оршдог. Газар дундын тэнгис орчмын нутгийнхан урт наслалтаар дэлхийд тэргүүлдэг. Иймд урт насалж удаан жаргахын дээдийг “Цагаан өвгөн”-өөр билэгдэж,Европ хоолны соёлыг нүүдэлчин соёл иргэншлийн онцлогтой хослуулан “ЧОЙЖИН КЮЗИН” гал тогооны урлагийг амжилттай бүтээн салбартаа тэргүүлсэн Чойжингийнхон хоол үйлдвэрлэлийн Кулинарын гурван одны эзэн болж, олон улсын чанарын удирдлагын тогтолцоог бие даан нэвтрүүлж байна.
Манай Чойжин брендийн ресторан нь тансаг орчныг чадварлаг бүрдүүлж ая тухыг мэдрүүлэхийг зорьдог. Хотын төвийн ресторан нь түүх соёл үндэсний хэв маягийг шингээсэн бол, Зайсан дахь Чойжин лоунж нь элегант уур амьсгалыг европын сонгодог загвар, үндэсний өвөрмөц детальтай хослуулж “EAST MEETS WEST” концептыг харуулсан. Шинэ Бага тэнгэр салбар нь Богд уулын эрүүл агаарт гэр бүл, найз нөхөд, хамт олны арга хэмжээ,х үлээн авалт, тэмдэглэлт баярын амтат зоог барих агаарлаг модерн орчныг бүрдүүлж байна.
Зээлийн хүү, НДШ, НӨАТ-аа цагт нь төлдөг учраас зээлд хамрагдахад хэцүү байгаагүй" гэв.
GEFF Mongolia цахим хуудасны ногоон технологи сонголт хэсэгт дарснаар ГЕФФ-ийн санхүүгийн дэмжлэгийг авах боломжтой, шалгуур хангасан, урьдчилан батлагдсан, үнэлгээ хийгдсэн өндөр бүтээмжтэй технологи, материалуудтай танилцах боломжтой.
ГЕФФ хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, ЕСБХБ-ны Санхүүгийн байгууллагуудын асуудал хариуцсан захирал Фрэнсис Малиж тэргүүтэй багийнхан, ЕСБХБ-ны Суурин төлөөлөгч Ханнес Такач, Япон Улсаас Монгол Улсад Онц Бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Кобаяши Хироюки, ХАС Банкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!