ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Air India компани Сибирийн жижиг хотод хоёр хоног саатуулсан зорчигчдоосоо уучлал гуйжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн үндэсний агаарын тээвэрлэгч Air India компанийн Дели хотоос АНУ-ын Сан-Франциско хотын чиглэлд ниссэн онгоц техникийн доголдлын улмаас Мягмар гарагт ОХУ-ын Магадан хотод газардсан юм.

Магадан бол Охотскийн тэнгисийн эрэгт оршдог алс дорнодын жижиг хот.

Ослын буулт хийсэн Boeing 777 нисэх онгоцонд 216 зорчигч, бүхээгийн 16 ажилтан явж байжээ.

Зорчигчид Магадан хотын нэгэн сургуулийн спортын зааланд хүнд хэцүү нөхцөлд хоёр хоносон тухай гэрчүүд мэдээлсэн байна. Тэднийг дэвсэх гудас, нөмрөх хөнжлөөр хангаж, цай, талх, будаанаас өөр хоол өгөөгүй гэнэ.

Пүрэв гарагийн өглөө Air India компанийн өөр нэг нисэх онгоц саатсан зорчигчдыг Магаданаас суулгаж, аяллыг цааш үргэлжлүүлжээ.

Air India компани өчигдөр зорчигчдоосоо уучлал гуйж, тасалбарын төлбөрийг нь бүрэн буцааж олгох, нэмэлт аяллын ваучер өгөх болсноо мэдэгдсэн байна.

зураг
 

“Жижиг хот Магаданы нөхцөл байдлаас шалтгаалан бид хэвийн үед үзүүлдэг стандарт үйлчилгээгээ үзүүлэх боломжгүй байлаа. Байдлыг ойлгож, хүлээц тэвчээртэй хандсан та бүхэнд бид гүнээ талархаж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.88] 2023/6/12
Бусдыг өөрсдийн ард түмэн шиг амьдруулах гэж эзлэн түрэмгийлэл явуулж айлын гэрийг буудаж байгаа нэг пуужингийн үнээр хүнд зориулсан ганц буудал барих боломжтой. Харамсалтай нь ОХУ энэ хөрөнгийг хүн алах зэвсэг хийхэд илүү зарцуулдаг учраас нийгэм нь ядуу хэвээр.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.6] 2023/6/11
10-аад жилын өмнө Миатын онгоц гайхуулаад байсан Москвад нь 2 хоног саатахад хүртэл манайхныг Шеремьетевод нэг муу зааланд түгжчихсэн, нэг хачин кафенаас шавхруу шиг аяга кофе 10 доллар, нэг л их загнасан бүдүүн орос авгай нар, чухам л "Помогите нам-2" боллоо гэж байсан даа, гамшгийн улс...
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.79] 2023/6/10
Орозуудын байгаа царай нь л энэ шүү дээ. Ядаж ганц зочид буудал ч байхгүй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.16] 2023/6/10
Air India сайн л байна ш дээ, манай МИАТ юм Аэрофлот байсан бол гээд бодоод уз дээ, кк
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.87] 2023/6/9
За ослын буултаар амьд гарсандаа л баярла л даа. Бидний гайхшраад бишрээд байдаг өндөр хөгжилтэй орнуудын жижиг хотууд ч гэсэн үйлчилгээ, боломж нь маш тааруу л байдаг ш дээ. Заавал Оросыг муухай харагдуулах гээд утгагүй юм.
8 | 6 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/6/9
Наадах чинь мужын нийслэл, зүгээр нэг жижиг тосгон биш. Жижиг хотуудад олон улсын чанартай нисэх онгоцны буудал байдаггүй юм.
5 | 2 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/6/9
2007 билүү 2008 онд Миат -ын Токио УБ нислэг бас эрхүү д ослын буулт хийсэн бас нэг гамшигын зааланд байлгасан, жорлонгых нь хаалга нтр унжчихсан 60-70 он руугаа буцчихсан юм шиг л санагдсан шүү. Орос бол хөгжөөгүй ухралт хийж буй улс юм байнлээ шүү.
7 | 3 Хариулах
Зочин [59.153.114.176] 2023/6/10
Хэхэ бид хажууд нь хэн болох уу? ямар ч өндөр технологийн үйлдвэргүй, газраа ухаж олсон мөнгөөрөө гаднаас жаал юм авч хэрэглэж байгаагаа хөгжил гээд андуурцан мал! Манай аймгийн төвд ийм онгоц буулгачихаад бусдыг дорд үзээч
1 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/6/12
Орос ямар ялгаатай юм? Байгалийн хий, газрын тос, нүүрс гэх мэт байгалийн баялагаас өөр юу экспортолдог юм? Манайд наад магадан шиг хүнтэй аймгийн төв ч байхгүй. Орост ямар өндөр технологийн үйлдвэр байдаг юм? Чип ээ ч үйдвэрлэж чаддаггүй улсыг яаж өндөр технологитой гэдэг юм
0 | 0
Зочин [202.126.89.10] 2023/6/9
Өрцрүүгээ орос оркоор хутгалуулж үхэж бхдаа ч тэднииг зөвтгөж баярлалаа гэсээр нүд аних орк бнадаа чи
6 | 3 Хариулах
Зочин [59.153.114.176] 2023/6/10
Чамайг яаж хутгалж бна? Яг ямар гэм хийж бна? Бид өөрсдөө л хулгайдаа баригдаж ядуу амьдарч бна, биднийг яагаад эдийн засгийн хоригт байлгадаг шалтгаан нь бид өөрсдөө л 1991 онд тэнэгтэж иргэдийг нь халуун цайгаа ууж амжаагүй байдалтай хэрцгийгээр хөөж гаргасан байдгийн, бусдыг үзэн ядвал тэр хүн чинь чамтай хамтрах уу малаа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/6/9
Монголчуудын шүтээд байдаг оросуудын байгаа царай нь энэшд. Мужын нийслэл хот шүү! Байгалын асар их баялагтай сибирчүүд нь хамгийн ядуу амьдардаг. Москва Санкт Петербург -д байдаг цагаан оросууд нь хамаг өрмийг нь хамаад бусад нь үгээгүй ядуу. Цагтаа УБ -с хамаагүй илүү байсан Эрхүү одоо бол зүгээр нэг тосгон болчихсон. Монголд байдаг мояачууд нь болохоор орос бол дэлхийд алаад байгаа тэргүүлэгч улс гээд итгэчихсэн. Авилгалдаа живчихсэн улс яагад ч даган дуурайх улс биш. Биднээс илүү нь үнэнч зарим тал дээр биднээсээ дор улс шүү. Ялангуяа дэлхийн хамгийн их байгалын баялаг төвлөрсөн сибирь бол манайхаас ч хоцрогдчихсон газар.
13 | 3 Хариулах
Зочин [139.5.217.72] 2023/6/9
Энэтхэгийн өөрийнх нь жижиг хоттой зүйрлүүлээд үзээ хө бүүр шал дор зүйл ажиглагдана гэдэгт эргэлзэх хэрэггүй.
5 | 3 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/6/9
Энэтхэг ямар хамаатай юм? Бид ямар энэтхэгийг шүтээд даган дуурайгаад байдаг биш. Монголчуудын шүтээн оросуудын талаар ярьж байнашд.
9 | 3 Хариулах
Зочин [59.153.114.176] 2023/6/10
Чам шиг малууд оросуудыг муулж үзэн ядах тусам өмөөрөх хүмүүс нэмэгдэх байх, туйлшралаа л больчих, өөрсдийгөө л харчих
0 | 0
Зочин [59.153.114.176] 2023/6/10
Өөрсдийгөө л хичээе ганц нефтийн үйлдвэр барьж чадахгүй, бусдаас гуйна, орос нь нүүр өгөхгүй болохоор үзэн ядна, ер нь америк ч бай орос ч бай нэг талд орж туйлширдаг тэнэг үзлээ болих хэрэгтэй, бусдыг үзэн ядчаад яаж тэднээсээ сайн зүйл хүлээдэг бнаа?
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.214] 2023/6/10
Оросыг өмөөрөх хүмүүс бүүр цөөрөөд бга юм биш үү хаха
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.221] 2023/6/9
Хүлэмжийн хий метан хий хамгийн их ялгаруулж байгаль экологийг бохирдуулахад хамгийн том хувь нэмэр оруулж байгаа орон. Дэлхийн хамгийн их ядуу гуйлгачин иргэдтэй орон.
0 | 4 Хариулах
Зочин [202.55.188.120] 2023/6/9
Экстрийм аялал хийсэн улсууд бнадаа...гулагт 2 хоног аялсан түүх үлдээж
7 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/6/9
Хахаха, магадан бол гулаг гэдэг нь үнэн шүү. Улс төрийн ялтнуудаа хорьдог бөөнөөр хорир лагер байсан газар.
5 | 1 Хариулах
Зочин [43.242.243.159] 2023/6/9
Энэтхэгтээ очиж чадалгүй "загасны хоол" болох байсан байж. Үхвэл таарах амьтад байж. Энэтхэгт зүгээр л турж үхдэг шүү дээ.
1 | 4 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [107.123.5.11] 2023/6/9
Орост тэтгэвэрийн хөгшчүүл нь хогийн сав ухаж хоол хүнсний үлдэгдэл түүж идэж байгааг харуулсан бичлэгүүд you tube дээр зөндөө байгаа олоод үзээрэй л дээ
7 | 3 Хариулах
Зочин [192.82.87.186] 2023/6/9
Эх газар дагаж нисэлгүй шууд Номхон далай дээгүүр ниссэн бол далайд унаж осолдох байсан байхдаа
0 | 0 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [107.123.5.11] 2023/6/9
IKON-ы хамт олонд баярлалаа….
2 | 0 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [107.123.5.11] 2023/6/9
Магадан бол жижиг хот биш шүү дээ…Магдан мужийнхаа төв хот нь…тэгээд ч оросын Алс дорнод тэр чигээрээ алт,нүүрс,алмааз,газрын тос,байгалийн шатдаг хий,Агнуурын тэнгисийн агнуурын нөөц гээд л атаархаж үхмээр байгалийн арвин их нөөцтөй,хэнээс ч илүү баян чинээлэг амьдрах бүрэн боломжтой газар…тийм баян газрын нэг мужийнх нь төвд хүн ороод аятайхан унтаж амарчихаар боломжийн зочид буудал байхгүй байна гээд бод л доо,за тэр 5 од модоо больё л доо зүгээр л ердийн жуулчны ангилалын ЗБ байдаггүй ээ….За тэр хоол унд мунд бол дүүрсээн дүүрсэн,мэдээж зочдоо орос соёл иргэншлийн дээд оргил болсон…НҮХЭН ЖОРЛОН-СОРТИРТОО…бие засуулаа биз дээ….
6 | 2 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [107.123.5.11] 2023/6/9
Жириновский нэг удаа Украинд…МАЙДАН…байгаа бол бидэнд…МАГАДАН ( хэр баргийн хүн амьд буцаж ирдэггүй алс хол цөллөгний хязгаар ) байна гэж ирээд л том том орилж байсан даа…..
4 | 1 Хариулах
Зочин [122.201.21.240] 2023/6/9
Магаданд аваачсан юм бол шууд нааран дээр хоёр хонуулсан байна даа
1 | 0 Хариулах
Зочин [48.203.27.67] 2023/6/9
гулагт хонуулсан гэсэн үг
1 | 1 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [107.123.5.11] 2023/6/9
Угаасаа онгоцны зорчигчид нийгмийн сүлжээнүүд дээр…БИД ГУЛАГТ ИРЧИХЛЭЭ…гэж хошигноцгоосон байна лээ л дээ
3 | 0 Хариулах