Баянзүрх дүүргийн "Дүнжингарав" худалдааны төвөөс гурван километрийн зайд дөрвөн жилийн өмнө баригдаж эхэлсэн 1,300 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор хэзээ ашиглалтад орох талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын чуулганы хуралдааны танхимд мэдээлэл өгөв.
Тэрбээр "Азийн Хөгжлийн Банкны нэмэлт санхүүжилтээс боловсролын салбарт 10 сая ам.доллар хуваарилагдана. Гурван ээлжид орох эрсдэлтэй 17 сургууль нийслэлийн хэмжээнд бий. 9 дүгээр сарын 1-нээс өмнө үүнд бодлогын арга хэмжээ авна. Цаашид нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахгүй байх зохицуулалт хийнэ.
Баянзүрх дүүргийн "Дүнжингарав" худалдааны төвөөс гурван километрийн зайд баригдаж байгаа сургуулийг энэ оны 10 дугаар сарын 1-н гэхэд ашиглалтад оруулна. Дэд бүтцийн асуудалтай холбоотой маргаан шийдэгдсэн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|