Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Батсэлэнгэ: Барилгыг консептоор удирдвал оршин суугчид тань 100-аар үржигдсэн худалдан авагчийг дагуулж ирдэг

ikon.mn
2023 оны 6 сарын 7
Сурталчилгаа

Консепт, төлөвлөлт ямар чухал болохыг ойлгоод судалгаанаас эхлээд үе шат тус бүрдээ шигтгэж байгаа компаниуд маань эргээд талархлаа илэрхийлдэг”

зураг
 

Сүүлийн үед барилгын чанаргүй байдал, буруу төлөвлөлт, ногоон байгууламжийн дутмаг байдал, хүүхдийн тоглоомын талбай төлөвлөөгүй, нар харахгүй, барилгын материалын сонголт чанаргүй гэх мэт иргэд бидний дунд барилгын салбарыг үзэн ядсан маш их гомдол яригдах болж. Эдгээрийн гол шалтгаан юунаас болдог тухай барилгын төсөлд оролцогч мэргэжилтэн бүрийг оролцуулсан цуврал ярилцлагаа та бүхэнд хүргэе.

Хамгийн эхний зочноор барилгын төсөл хэрэгжүүлэхэд хамгийн эхний шатанд оролцогч Барилгын төсөл хөгжүүлэлт, судалгааны чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай Аясгал партнерс ХХК-ийн Захирал Ц.Батсэлэнгэтэй ярилцсанаа хүргэж байна.


- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бид барилгын салбарын алдаа дутагдал, ололт амжилтын талаар цуврал ярилцлага хийж байгаа юм. Танай байгууллага төслийн судалгаа, хөгжүүлэлтээр ажилладаг. Монгол улс маань барилгын хөгжүүлэлтийн хувьд ямар шатандаа явж байгаа вэ? Гэдгээс яриагаа эхэлье.

- Урьж оролцуулж байгаад баярлалаа. Миний бодлоор Монгол улс барилга барих талаасаа бол 80 орчим жилийн түүхтэй хэдий ч худалдааны зах зээлд шилжээд дөнгөж 20 гаран жил л болж байна. Нэг үгээр бол Оросуудын зааварчилгаа, стандартын дагуу социализмын үед барилга барьж байсан. Тухайн барилгын консепт төлөвлөлт цаанаасаа төлөвлөгдсөн, улсаас баталсан төлөвлөгөө, зургийн дагуу барьдаг байсан бол 2000-аад оны үеэс өөрсдөө хувь байгууллагууд барилга барьж эхэлсэн. Ингэснээр хувь байгууллагаас зардал нь шууд гарах учир чанарт бус барилгыг яаралтай ашиглалтад оруулах нь гол ажил болсон гэдэг дүгнэлт гаргаад байгаа юм.

Мөн худалдан авагчид шинэ орон сууц худалдан авахдаа юуг анхаарах талаар мэдлэггүй байснаас хамааралтай гэж харж байгаа.  Гэхдээ сайн юм нь одоо манай барилгын салбар дараагийн үе шат буюу барилгадаа захиалагчийн хяналт хийх, материал сонголтоо зөв хийх, барилгын төслүүдийн төлөвлөлт хийхдээ судалгаа хийх ёстой, консепт гаргаж консептын дагуу барих ёстой гээд шат ахиж байна.

Худалдан авагчид ч Дэлхийн олон орнуудаар аялж барилга ямар байх ёстой талаар мэдлэгтэй болж байгаа тул худалдан авалт хийхдээ “МЭДЛЭГТЭЙ СОНГОЛТ” хийдэг болж байна. Үүнээс үүдэн өрсөлдөөн улам нарийсаж салбарын чанар сайжирч байгаа гэж харж байна.

- Мэдлэгтэй сонголт гэж гоё тодорхойлолт байна. Миний хувьд одоо 2 дахь орон сууцандаа амьдарч байгаа хэдий ч дахиад орон сууцаа томруулахаар хайж байгаа. Хаанаас ямар орон сууцыг ямар шалгуураар яаж шалгаж авахаа мэдэхгүй жаахан гайхаастай л байгаа. Та ямар зөвлөгөө өгөх вэ?

- Гэр бүлүүд, худалдан авагчид маань орон сууц худалдан авахдаа 2 төрлийн өгөөж хүртэх боломжтой. 1-рт санхүүгийн өгөөж, 2-рт сэтгэлзүйн өгөөж. Та санхүүгийн нөхцөл боломждоо тааруулан сэтгэлдээ нийцсэн орон сууцыг худалдан аваад амьдарвал энэхүү 2 өгөөжийг зэрэг хүртэх юм.

Тэгэхээр та захиалга авч байгаа орон сууцыг баригдаж байх үед захиалбал ашиглалтад орох үеэс хямд байх учир санхүүгийн өгөөжөө хүртэх боломжтой. Харин тухайн барилга яг таны хүссэн орон сууц болох эсэх эрсдэл таны өмнө гарч ирнэ. Үүнийг хэрхэн мэдэх вэ гэхээр тухайн барилгын компани төсөлдөө ач холбогдол өгч судалгаа хийсэн үү? Консепт боловсруулсан уу? Таны амьдрах орчныг хэр сайн бүрдүүлсэн бэ? Ашиглалтад орсны дараагаар СӨХ-г хэн хариуцах вэ? гээд нэгэнт удаан амьдрах байраа сонгох гэж байгаа учраас маш сайн олон талаас нь судлаарай гэж зөвлөмөөр байна.

- Таны ярианд хэд хэдэн удаа консепт гэж гарч ирлээ. Энэ юу гэсэн үг вэ?

- Консепт гэдэг бол тухайн барилгын, тухайн хорооллын бодлогын бичиг баримт гэж харж болно. Бидний мэдэх Ривер гарден хотхон консептоо МОНГОЛЫН №1 НОГООН ХОТХОН гэж гаргасан байдаг. Энэ консептоо одоо ч алдаагүй явааг бүгд мэдэх байх. Яг энэ шиг төслийн хувьд яг юун дээрээ хамгийн их төвлөрч байгаа вэ? гэдгээ цэгцтэй гаргаж түүнийхээ дагуу төслийн үе шат бүрд анхаарах хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь манай ажиллаж байгаа Versale Garden төсөл “Франц” консепттой. Үүнийгээ хотхоны эд эс бүрд шингээн ажиллаж эхний ээлжид ногоон байгууламжаа 70% бэлэн болгоод байна. Оршин суугчид, зочид, хүүхдүүдэд ч тухайн хотхон маань Францад байгаа мэт мэдрэмж өгөхийг хичээн ажиллаж байгаа.

зураг
 
зураг
 

 www.facebook.com/VERSALEGARDENMONGOLIA сошиал хуудсаар зочлоорой.

Хотхон ашиглалтад оронгуут хөрөнгийн менежментийн үйлчилгээ ч бас “Франц” гэсэн тодотголоо алдахгүйгээр үйлчилгээгээ үзүүлэхээр бэлдэж байна. Франц гэхээр заавал Франц тоноглол тавьсан бол Франц болчихно гэсэн үг биш, хамгийн гол нь төлөвлөлтдөө хэрхэн тусгасан нь чухал. Тэсо группийн Sky Garden хотхон “Хүүхэд нэн тэргүүнд” гэсэн консепттой. Үүний дагуу төлөвлөлт, үйлчилгээ бүрээ хүүхдэд хамгийн тав тухтай байхаар бодолцон төлөвлөж байгаа. Энэ талаас нь хотхонд шаардлага тавиад консептынхоо дагуу юу хийж байгааг судлаад үзэх хэрэгтэй.

- Энэ талаас нь бодож байгаагүй, сонгох гэж байгаа байраа орж хараад, тойрч үзээд л сонгох гээд явсан юм байна. Та судалгааны талаас тайлбарлаж өгөөч. Барилгын компаниуд судалгаагаа хэр сайн хийдэг вэ?

Судалгаа ярихаар их нуршуу байж магадгүй, товчхон тайлбарлахыг хичээе. Барилгын компаниудын хувьд сүүлийн үед судалгаа маш чухал гэдгийг ойлгож энэ тал дээр тодорхой хэмжээнд ач холбогдол өгдөг болсон. Судалгаагаа маш нарийвчлалтай, мэргэжлийн түвшинд хийсэн байхад консепт өөрөө ургаад гараад ирдэг. Зарим үед судалгааг маш нарийвчлалтай хийдэг. Судалгаанаас харах гэсэн үр дүнгээ харж чадахгүй байвал дахин өөр талаас нь судалдаг. Судалгааг дараах дарааллаар хийдэг.

зураг
 

Хамгийн түрүүнд

  • Макро эдийн засгийн нөлөө төсөлд хэрхэн нөлөөлөх вэ? худалдан авах чадвар байна уу? Эдийн засаг хэзээ сэргэхээр байна гэх мэт.
  • Зах зээлийн судалгаа хийж тухайн төсөлтэй ижил төстэй төслүүд хаагуур байна, тэд худалдан авагчдад ямар өгөөжийг санал болгож байгааг харах хэрэгтэй.
  • Нийлүүлэлт, өрсөлдөгчийн судалгааг маш дэлгэрэнгүй хийх хэрэгтэй бөгөөд хэрэглэгчийн зан төлөвийн судалгааг маш нарийвчлалтай хийж хэрэглэгчийн хүсэл сонирхол, ямар тохиолдолд худалдан авах боломжтойг судалж харах хэрэгтэй.
  • Орчны болон байршлын судалгаагаа маш дэлгэрэнгүй судлах хэрэгтэй.
  • Дэлхийн болон Монгол улсын хувьд тухайн төслийн тренд ямар байгаа, хаашаа хөгжиж байгаа талаар судална.

Ийнхүү судалгаа дуусахад багаараа хэлэлцэн консептоо гаргадаг. Судалгааны үр дүн, консептын санаануудаа нэгтгэн зураг төслийн багтаа даалгавраа өгнө. Ингэснээр хийсэн, санаачилсан бүхнээ зураг төсөлдөө тусгаж цаашдаа барилгын үе шат бүрд консепт маань шингэн үйлчилнэ гэсэн үг юм даа. Цаашлаад энэ консепт барилгын талбайд ч, туслан гүйцэтгэгч нарт ч, барилгын материалын  сонголтод ч, барилга ашиглалтад ороход хөрөнгийн менежментийн үйлчилгээнд ч үйлчилсээр л байхыг бүтэн консепттой хотхон гэж нэрлээд байгаа юм.

- Сонирхолтой юм байна. Ийм их ажлын дараа иргэд бид орон сууц худалдан авч амьдардаг байх нь. Танд баярлалаа. Хоёулаа яриагаа энэ хүрээд өндөрлөе. Ажлын амжилт хүсье.

- Баярлалаа.

Дараагийн дугаарт орон сууц худалдан авснаас хойш үл хөдлөх хөрөнгийнхөө үнэ цэнийг хадгалах, нэмэгдүүлэх, илүү тав тухтай орчинд амьдрахын тулд юун дээр анхаарах вэ? сэдвийн хүрээнд ярилцлага хүргэх болно.