ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнх-Оргил: Хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхээс нь аль болох авахгүй байхыг Дэлхийн Банк зөвлөсөн

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хүүхдийн хоол" үндэсний чуулган өнөөдөр Соёлын Төв Өргөөнд болж байна.

Чуулганы эхний хэсэгт сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдүүдийн хоолны асуудлыг хөндсөн юм. 

Энэ үеэр "Сургууль хоолтой байх ёстой гэдэг санаа 2000 оны сонгуулийн дараа гарч, "Үдийн цай" хөтөлбөрөөр эхэлж, сүүлд "Үдийн хоол" болсон. 2019 оны тавдугаар сарын 30-нд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль батлагдсанаар энэ ажил эрх зүйн сууриа олсон. Энэ хуулийг батлуулахын тулд бид 19 жил ажилласан. 

Хүүхэд сургууль дээрээ хоол идэх ёстой, түүнийг нь төрөөс даах ёстой, хоол нь шим тэжээлтэй байх ёстой. Энэ бол зөвхөн хүүхэд хоол идэж цадаад, ном сурах тухай биш улс орны хөгжлийн суурь нөхцөл юм гэдгийг ойлготол бидэнд 19 жил хэрэгтэй байв" хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлж байлаа. 

2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангид суралцсан 380,000 гаруй хүүхдийн "Үдийн хоол" хөтөлбөр болон цэцэрлэг, дотуур байрны хүүхдүүдийн хоолонд улсын төсвөөс 176.5 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулжээ.

зураг
 
БШУЯ

Гэхдээ "Үдийн хоол" хөтөлбөрт нэг хүүхдэд оногдох зардал 1,500 төгрөг байгаа нь инфляц, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэ үед хангалтгүй дүн болоод байгаа юм.

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан "2020 онд гурван сайд хамтарсан тушаал гаргаж, хүүхдүүдийн хоногт авах илчлэгийнхээ хэмжээнийхээ хэдэн хувийг сургууль, цэцэрлэгийн хоолноос авахыг тогтоосон. 

  • Өдрийн буюу өдөрт найман цаг ажилладаг цэцэрлэгийн хүүхдүүд хоногт авах илчлэгийнхээ 80-100 хувийг
  • 24 цагийн цэцэрлэг болон дотуур байранд амьдардаг хүүхэд 100 хувь
  • ЕБС-ийн сурагчид 35 хувийг авахаар заасан.

Гэвч эдийн засгийн байдал, цар тахлын нөлөөний улмаас хүний бараа үйлчилгээний үнийн өсөлтөөс шалтгаалж хүүхдүүд дээрх хэмжээний дөнгөж 50 хувийг л авч байна" гэлээ.

Иймд Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас 2023 оны эхний улиралд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг эх, асран хамгаалагчидтай хуваалцах замаар хүүхдийн хоолны чанар хүртээмжийг сайжруулах тандах судалгааг явуулжээ. 

Судалгаанд нийт 28,000 гаруй эцэг, эх хамрагдсанаас 

  • 76.3 хувь нь хоолны зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж
  • 56.1 хувь нь хоолны зардлын тодорхой хувийг хариуцахад бэлэн гэж хариулсан байна.

Хүүхдийн хоол хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулахад стандартын шаардлага хангасан сургууль, цэцэрлэгийн гал тогооны орчныг бүрдүүлэх нь туйлаас чухал. Харин төрийн өмчийн нийт сургуулийн 27.2 нь зориулалтын бус, хүчин чадал нь хүрэлцэхээргүй гал тогоотой байгааг салбарын сайд нь мэдээлэв.

2022 онд төрийн өмчийн сургуулиуд хоол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хаанаас авдгийг судлахад: 

  • 76.1 хувь нь гэрээт компаниас
  • 20.8 хувь нь хүнсний зах, дэлгүүрээс
  • 3.1 хувь нь худалдаа эрхлэгч иргэдээс шууд худалдан авч байна.

"Мөн 40 орчим хувь нь шинжилгээ баталгаагүй байгаа гэж гарсан нь хүүхдийн хоолны чанар, аюулгүй байдалд эрсдэл учруулах бодит нөхцөл нүүрлэж байна. Түүнчлэн нийт сургуулийн 10 хувьд хоол зүйч ажиллаж байна" гэж сайд Л.Энх-Амгалан хэлсэн юм. 

Тэрбээр сургууль, цэцэрлэгийн хоолны чанарыг сайжруулахын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг илтгэлийнхээ төгсгөлд онцлов. 

Авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

  1. Хүүхдийн хоолны норматив зардлыг үе шаттай нэмэгдүүлэх
  2. Хоолны зардлын тодорхой хувийг эцэг эх, асран хамгаалагчид хариуцуулан хамтын хяналтын тогтолцоог бүрдүүлэх
  3. Хүнсний хангамжид хагас боловсруулсан түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх хангамжийн нэгдсэн төвийг нийслэл, орон нутгийн түвшинд байгуулан төр, хувийн хэвшлийн хамтарсан түншлэлээр хэрэгжүүлж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого баримтлах
  4. Сургууль, цэцэрлэгийн хоол хүнсний үйлдвэрлэлийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, үйлчилгээний ажилтнуудын ажлын ачаалалд нийцүүлсэн гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн механизмыг хэрэгжүүлэх
  5. Хоол үйлдвэрлэлийн газрын стандартын шаардлагыг хангуулах зэрэг бодлогын шийдлүүдийг гаргах шаардлагатай.

Ц.Мөнх-Оргил: Ариун цэвэр, эрүүл мэндийн стандартад нийцсэн ундны усаар хүүхдүүдийг үнэгүй хангах ёстой

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Хүүхэд эрүүл байж, зөв хооллосноор нийгмийн эрүүл мэндийн зардал огцом буурна. Халдварт бус өвчлөлийн 70-80 хувь нь хоолноос хамааралтай. Хоол, нойр дутахад хүн эрүүл байна гэж байхгүй.

Дэлхийн 166 улс хүүхдүүдээ хооллож байгаа. Манай урд хөрш гэхэд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээ бүгдийг нь төрөөс дааж хооллодог. Үүний ач холбогдол нь зөвхөн тухайн хүүхдэд биш ирээдүйн хөгжилтэй нь холбоотой гэдгийг олоод харчихсанд байна" гэсэн юм. 

Мөн тэрбээр "Үдийн хоолтой холбоотойгоор Дэлхийн Банкнаас хоёр зүйл зөвлөсөн.

  1. Хагас боловсруулсан буюу урьдчилж бэлтгэсэн бүтээгдэхүүнийг сургуулиудад нийлүүлдэг болох. Сургуулиуд түүнийг нь бүтэн боловсруулж, хүүхдүүдэд шинэхэн бэлтгэсэн хоол өгөх тогтолцоог бүрдүүлэх
  2. Эцэг, эхчүүдээс болж өгвөл мөнгө авахгүй бай. Өөрсдөө сайн дураар өгвөл авч болно. Дэлхийн Банк үүнийг зөвлөж буй шалтгаан нь олон оронд эцэг, эхээс нь хоолны мөнгө авдаг байхад том асуудал үүссэн байна. Хүүхдүүд сургууль дээрээ мөнгөө төлж хоол иддэг, улсын мөнгөөр хоол иддэг гэж хоёр хуваагддаг. Ингэснээр хүүхдүүд "Би бусдаас дутуу юм байна", "Манай эцэг, эх бусдаас дутуу юм байна" гэхчлэн гүн сэтгэгдэлтэй үлдчихдэг. Хүүхдүүдийн хооронд ингэж ялгаварлал үүсдэг. Хүүхдийн хоолноос хэдэн төгрөг хэмнэх нь сургалтын, цаашлаад хүүхдийн сэтгэл санаанд ихээхэн хүндрэл, өөрчлөлт гардаг гэж байгаа. Дэлхийн Банкны зөвлөсөн энэхүү хоёр зүйлийг хатуу сахимаар байна.

Мөн хуульд тусгайлан заасан нэг зүйл бол ариун цэвэр, эрүүл мэндийн стандартын шаардлага хангасан ундны усаар хүүхдүүдийг үнэгүй хангах юм. Энэ бол маш чухал заалт. Хүүхдүүдэд хамгийн аюултай зүйл бол усны дутагдал" гэж байв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
БУРУУ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.71.203] 2023/6/8
наад хоолны материал татдаг хулгайчуудаа шалгаачээ
0 | 0 Хариулах
Зочин [64.119.23.26] 2023/6/7
Зөв хэрэгжвэл үр дүнтэй байж болох ч монголд бол зүгээр хэсэг бүлэг хүмүүсийн мөнгө олох хэрэгсэл болж хувирсан.Ихэнх сургуулиудад хүүхдүүдэд шим тэжээл өгөх биш ямар ч амт шимтгүй чанарын шаардлага хангахгүй зүйлээр аргацааж мөнгө угаацгааж байгаа нь нууц биш.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.27] 2023/6/7
Хүүхэддээ эцэг эх нь хоол өгнө үү? Төр нь үнэгүй хоол өгнө үү дэлхийн банканд ямар хамаа байна.Тийм хэлээд сууж байдаг Мөнх-Оргил УИХ-с зайлсан нь дээр.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.187.125] 2023/6/7
Хүүхдийн хоолны ганц хууль батлуулах гээд бүр 19 жил ажилласан байдаг шүү. Гунигтай наасан, бахархаад байгаа юмуу хаашаа юм. Мөнх-Оргил зүгээр зайл
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.6] 2023/6/7
Дэлхийн банк хүнд хэрэгтэй юм зөвлөдөг юм уу. Дэлхийн банкны зөвлөгөөгөөр мандаад байгаа улс гэж сонсогдохгүй л юм. Харин сөнөөх заавар өгч гар бие оролцдог байж магадгүй гэж хардах улс л олон юм билээ.
3 | 0 Хариулах
Surgaaliar ariusna [202.126.89.203] 2023/6/7
Neg zoos hemnevel neg zoos olloo l gsn ug. Gedimda
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.18] 2023/6/7
Эцэг эхчүүд хүүхдийн хоолны мөнгө төлөхөөс татгалзахгүй гэж байхад дэлхийн банкнаас энэ мэт улсын дотоод асуудалд оролцож заагаад л, төрийн нөхдүүд тэдний үгээр ажиллаад л... Зүйрлэвээс гэрийнхээ хэргийг өөр айлын тэргүүнээр шийдүүлж байх мэт.
3 | 1 Хариулах
Эргүү мал [202.55.183.178] 2023/6/7
Наад сэдэвээ бүрэн уншаад ойлгочихоод араас элдэв долоон юм бичээч
0 | 1 Хариулах
Зочин [202.21.107.9] 2023/6/6
Хүүхдийн хоолоор бизнес хийдэг хамгийн том бүлэглэл сүлжээний гол эзэн нь түүний эхнэр ... төрөөс хүүхдийн хоолыг хариуцах нь тэдэнд маааш их унацтай гэдэг шүү
1 | 0 Хариулах
Zochin [126.167.126.147] 2023/6/6
Todorhoi huviig avah heregtei. Huuhdiinhee umnu hariutslaga uureh shaardlagatai gedgiig sanuulj bh yostoi
4 | 0 Хариулах
Tamhi hor [202.126.88.118] 2023/6/6
Bento 🍱
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.166] 2023/6/6
Сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхээс авч болохгүй төр 100 хувь даах хэрэгтэй Сая гаранхан л хүүхэд шүүдээ
1 | 7 Хариулах
Иргэн [202.126.90.89] 2023/6/6
Хагас боловсруулсан хоол нийлүүлэн гэхээр нэг том монополь үйлдвэр нь нийлүүлээд аж ажиллаж байгаа жижиг аж ахуйнуудаа шараж бн даа
1 | 0 Хариулах
Данко [96.248.41.119] 2023/6/6
Дургүйд хүчгүй гэж энэ. Авилгачид хэзээ ч халамж хасаж зүрхлэхгүй. АНУ-д зөвхөн ядуучуудын хүүхдийн хоолны мөнгийг л татвар төлөгчид даадаг. АНУ-д улсын сургууль нь төлбөртэй. Сургуулийн татвар байшингаас нь авдаг. Авилгачид бас юу гэлээ? Төгрөгийн худалдан авах чадвар огцом унаж байгааг АНУ-н Холбооны нөөцийн банкны бодлогоос болсон гэж байгаа юм. Тархины тураалт монголчуудыг яаж ч дээрэлхэж болно гэж авилгачид бодож байна.
3 | 0 Хариулах
Zochin [66.181.161.64] 2023/6/6
Гэхдээ манай улсын дотоод асуудалд дэлхийн банк яагаад оролцоод байгааг ойлгохгүй бна
2 | 2 Хариулах
Зочин [60.79.191.35] 2023/6/6
Mongol shig yaduu ulsuudiig demjij tusaldag olon ulsiin enhiin baiguulaga bga yum. Delhiin bank sanaa tavihgui bol Mongol nudnees garna.
0 | 3 Хариулах
Зочин [192.82.71.16] 2023/6/6
Хүний өгсөн зөвлөгөөг сонсож сурах хэрэгтэй, юм л бол бид чингисийн монгол та нар юу заагаад байгаа юм гэж арсалзах ч ухаангүйгийн л шинж байх.
0 | 2 Хариулах
Цөлжилт хуурайшилт нь байдаг л байгалийн процесс [79.116.64.246] 2023/6/6
😡😡😡 хүүхдийн хоолны мөнгөө авах үгүйг хүртэл сатаануудаар мэдүүлдэг болох ч гэж дээ 😤🤮
4 | 1 Хариулах
Зочин [192.82.71.16] 2023/6/6
Ард түмэн нь тийм амиа бодсон шаардоага тавьдаг болохоор л попорч байгаа нь. Хүүхэдгүй залуучууд ирээдүйгэа бодохгүй ийм юмыг шүүмжлэнэ, дараа нь хүүхндтэй болохоороо нэхнэ, маанар бөгөад хар амиа л өоддог
0 | 1 Хариулах