Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болсон юм.
Энэ үеэр нийтийн эзэмшлийн газарт мөн өөрийн эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хашаа нэгдсэн арга хэмжээний хүрээнд 111 байршилд 8,771 метр хашааг буулгахаар төлөвлөсөн. Энэ дагуу 105 иргэн, хуулийн этгээдэд хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн.
Үүнээс 12 иргэн, хуулийн этгээдээс хариу тайлбар ирсэн байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн дөрвөн байршилд 164 метр, Сонгинохайрхан дүүргийн дөрвөн байршилд 176 метр хашаа чөлөөлсөн.
Зургаадугаар сарын 9-ний дотор Чингэлтэй дүүргийн хоёр байршилд 50 метр, Баянзүрх дүүргийн гурван байршилд 500 метр хашааг чөлөөлөхөөр ажиллаж байна. Харин 46 байршлын 7,486 хашааны стандартыг мөрдүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан" болохыг хэлэв.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!