Зуныг үр дүнтэй бөгөөд хөгжилтэй өнгөрөөж, найз нөхдийн хүрээллээ тэлж нийгэмшингээ, Англи хэлний чадвараа зүгшрүүлж сайжруулах ая тухтай зусланд хүүхдээ илгээвэл ямар вэ?
Олула ТомЁ сургууль нь Тэрэлжийн үзэсгэлэнт байгальд орших Сац Ресорт дээр 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа Зуны зуслан хөтөлбөр хоёрхон долоо хоногийн тусгай хөтөлбөртэйгөөр дунд болон ахлах ангийн (4-12 анги) сурагчдад зориулан хийх гэж байна.
Мэдээж мэргэжлийн багш нараар удирдуулсан, Англи хэлний хөтөлбөртэй, цэвэр агаар, үзэсгэлэнт байгаль, ая тухтай байшин, тохилог өрөө, амт чанартай эрүүл хоол гээд хүүхдэд хэрэгтэй бүгдийг бид маш нарийн тооцоолон бэлдсэн.
Зуны зуслан маань хоёрхон ээлжтэй явагдах бөгөөд:
ТомЁ зуны зуслан бусад зуслангаас юугаараа онцлог вэ гэж үү?
Зуныг зугаатай өнгөрүүлэх олон арга байдаг. Жишээ нь гэр бүлтэйгээ зусландаа (лагерь) байх, эмээ өвөө дээрээ очих, хөдөө гадаа аялал гэх мэт олон зүйл төлөвлөж болно.
Тэгвэл үе тэнгийнхээ шинэ найз нөхөдтэй танилцаж, хамт зусланд өнгөрөөх 7 хоног хүүхдэд маш гүнзгий мэдрэмж, мартагдашгүй дурсамж, шинэ мэдлэг, харилцааны чадвар, биеэ дааж амьдралд бэлдэх зэрэг хамгийн анхны олон чухал туршлагуудыг үүсгэдэг гэж бид боддог. Насанд хүрэгчдээс хүүхэд насны тод томруун хөгжилтэй дурсамжаа хуваалцаач гэж асуухад зусланд байсан өдрүүдээ хамгийн түрүүнд нэрлэдэг нь их. Тэгвэл бид ч гэсэн таны хүүхдэд энэ зуныг мартагдахгүй сайхан дурсамж дүүрэн өнгөрөөж, Англи хэлээ сайжруулангаа хувь хүний хөгжүүлэх хөтөлбөрөөр амрах боломжийг олгохоор зуны зуслан хөтөлбөртөө бүртгэж байна. Мөн Олула нэгдвэл илүү хямд тусгай хөнгөлөлт, урамшууллыг анги хамт олон, найзуудаараа олуулаа явах сурагчдад олгохыг дуулгаж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай вэбсайтаас эсвэл шууд бүртгэлийн хуудаснаас аваарай.
Вэбсайт: https://olula.mn/summer-camp
Утас: 77020606, 95153658