ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

THE ARIA – Ази хоолыг Ариагаас

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 6 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт шинээр хөл тавьсан залуу бизнесмэнүүдийн нэг нь Энхтөрийн Энэрэл.

Хятад, Солонгос, Энэтхэг хоолны газрууд манайд олон бий. Эдгээрийн нэг нь Хятад, Тайланд, Индонез болон Зүүн Өмнөд Азийн орнуудын амтат хоолыг танд санал болгож буй The ARIA ресторан.

Залуу бизнесмэний шинэлэг интерьер бүхий ресторанаа хэрхэн нээсэн, юуг зорьж буй тухай энгийн түүхийг уншигч танд хүргэж байна.


-Би Шанхайд оюутан байхдаа зөөгчийн ажил хийдэг байлаа. Тэр үеэс л үйлчилгээний салбарт дурлаж хичээлийнхээ хажуугаар зочлох үйлчилгээний салбарт зөөгч, угтагч, туслах менежер гээд албан тушаал ахин амжилттай ажилласан юм. Ингээд л өөртөө энэ салбарт өрсөлдөх боломж, чадамж байна гэж үзээд өнөөдрийг хүртэл үйлчилгээний салбарт ажиллаж байна даа.

Монголд ирэхийнхээ өмнө Шанхай, Хонконг, Пукет зэрэг ёстой л бум бужигнаж, түм түжигнэсэн, орон орны хүмүүс олноор зорьж очдог газарт ажилласан. Монголдоо 2018 онд ирээд нэлээд ажиглалт хийсэн. Ингэхэд Монголд зөвхөн үйлчилгээнээс гадна найрсаг, зочломтгой харилцаа ба үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй санагдсан л даа. Ингээд гадаадад ажилласан туршлагадаа тулгуурлан, оюутан байхаасаа л зорьж, мөрөөдсөн бизнесээ эхлүүлж, Citros lounge & karaoke нэртэй анхны ресторанаа нээлээ.

Үйлчилгээ үзүүлнэ гэдэг нь аливаа бүтээгдэхүүнийг А цэгээс Б цэгт хүргэхийг хэлэх бол, зочломтгой байдал бол үйлчлүүлэгчийг үүдээр ороод ирэхэд л ямар мэдрэмж төрүүлэх вэ гэдэгт хүртэл анхаарах чухал зүйл. Жишээ нь, ресторанд орж ирэхэд угтагч тантай мэндлээд таны гадуур хувцсыг өлгөж өгөхийг асуухаас л зочломтгой үйлчилгээ эхэлж байгаа юм. Үүний дараагийн чухал зүйлс бол тухайн газрын үнэ цэн, дотоод орчны засал, уур амьсгал зэрэг багтана.

Citros lounge маань ийм үйлчилгээ, үнэт зүйлсийг бүтээхийн төлөө гурван жил хагасын хугацаанд амжилттай ажиллаж, үйлчлүүлэгчдийг татаж чадсан байна. Бид гурван сарын хугацаанд дахин засвар, шинэчлэлт хийж цоо шинэ өнгө төрх, интерьер, цэстэйгээр ресторанаа дахин нээж байна. Энэ удаад THE ARIA ресторанаараа бид энгийн болон тансаг зэрэглэлийн зоогийг хослуулан үйлчлүүлэгчдэд хүргэхийг зорьсон. Өөрөөр хэлбэл, Ази хоол гэхээр хүмүүст магадгүй хамгийн түрүүнд хятад, солонгос street food бодогддог байх. Тэгвэл ази хоолыг европ хоол шиг тансаг зэрэглэлээр хийж болдгийг үйлчлүүлэгчдэдээ мэдрүүлэхийг бид зорьж байна. Тийм ч учраас Филиппин улсын чадварлаг, туршлагатай тогооч Калвин Дамосыг Монголд урьж авчран, түүнтэй хамтран ажиллаж байна.

зураг
 

Түүний зохиосон хоолны цэс “Pan Asian cuisine” буюу Азийн орнуудын хоолны цуглуулга гэсэн утгатай. Ерөнхий тогооч Калвин Дамос маань хамгийн шилдэг орц, найрлагаар Тайланд, Индонез, Филиппин, Тайван, Сингапур гээд олон орны 50 гаруй нэр төрлийн хоолыг үйлчлүүлэгчдэдээ амтлуулахыг зорьж байгаа. Мөн тэрбээр өөрийн арга барилаар хийсэн  хятад хоолнуудаар үйлчилж байна. Нэгийг нэрлээч гэвэл, миний хувьд манай The Aria дахь хамгийн гоё хятад хоол Szechuan үхрийн шарсан мах.

зураг
 
зураг
 

Мөн манай рестораны бар менежер Дамдинпүрэв илүү эрч хүчтэй, сэргэг яг л Тайландын далайн эрэгт байгаа мэт мэдрэмж төрүүлэхүйц амтат коктейлиудаар үйлчилж байгаа. Коктейлийн амт болон өнгө, үзэмж ч ази хэв маягтай. Жишээ нь, "Ханой" коктейль танд далайн эрэг, элс, нар жаргах мөчийг амтлуулах бол  "Sunny Side" коктейлийн амт баасан гарагийн орой танд Сингапурын уур амьсгалыг сануулах байх.

Хүн ресторанд зөвхөн хоол идэх гэж, гэдэс цадах гэж ирдэггүй. Ая тухтай, тохилог орчинд энэ их завгүй нийгмээс түр амсхийж, бодол оюунаа амраах гэж ирдэг. Тиймээс хоол болон интерьер хоёр салшгүй холбоотой. Тиймээс ч The ARIA-ийн дотоод заслыг ази хэв маягтайгаар бүрдүүлсэн. Би архитектор мэргэжилтэй. Тиймээс дизайнертайгаа ярилцаж байгаад нарийн чимэглэл, шигтгээ санаануудыг интерьертээ тусгасан.

зураг
 
зураг
 

Манай хоолны хэсэг нийт 40 хүний суудалтай бол лоунж хэсэг 30 хүний суудалтай ба 6-8, 8-10, 10-12 хүний багтаамжтай ВИП үйлчлүүлэгч нартаа зориулсан гурван өөр хэв маягтай өрөөнүүд ч гаргасан байгаа.

зураг
 
зураг
 
зураг
 

Европын орнуудад мөн Австрали улсад ази ресторанууд өндөр үнэтэй байдаг. Шалтгаан нь хоолны чанар болон таваглалт нь дээд зэрэглэлийн, орчин нь тансаг. Яг тэр үйлчилгээ, түүнтэй дүйцэхүй амт болон орчныг Монголдоо нутагшуулж, үйлчлүүлэгчдэдээ мэдрүүлэхийг зорьж байна. Яагаад Тайланд маягийн яргай загас, Хятад мантуун бууз, Вьетнам Фо шөл, Сингапур шарсан тахиа бид эх орондоо амталж болохгүй гэж. Бас Чех шар айргийг Япон эдамамэгаар даруулъя л даа, тийм ээ. Бид үүнийг л зорьж байна.

Та бүхнийг манай THE ARIA ресторанаар үйлчлүүлж тав тухыг, тансаг зэрэглэлийн ази хоолыг амтлаарай гэж урьж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.