ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нислэгийн үеэр зорчигч онгоцны ослын хаалгыг нээсэн хэрэг Өмнөд Солонгост гарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өдөр Өмнөд Солонгосын Жэжү арлаас Тэгү хотын чиглэлд нисэж байсан онгоцны ослын хаалгыг нэг зорчигч нээсэн хэрэг гарчээ.

194 зорчигчтой Asiana Airlines компанийн энэ онгоц Тэгү хотын нисэх буудалд газардахын өмнөхөн ийм хэрэг гарсан байна.

Онгоц газраас 255 метрийн өндөрт байх үед хаалгыг нээсэн ч ямар нэг хохирол эндэгдэлгүй газардаж чаджээ.

Цагдаа нар ослын хаалгыг нээсэн 33 настай эрэгтэйг баривчилсан байна. Хаалгыг нээсний дараа зорчигчдоос есөн хүний амьсгаа боогдож, цочролд орсныг эмнэлэгт хүргэжээ. Гэхдээ тэдний эрүүл мэнд ноцтой муудаагүйг албаныхан мэдээлсэн байна.

Онгоц нэгэнт газардахаар бэлдэж байсан тул бүхээгийн багийнхан зорчигчийн аюултай үйлдлийг зогсоож чадаагүй гэнэ.

Баривчлагдах үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан зорчигч яагаад ослын хаалгыг нээх болсон шалтгаанаа хэлэхээс татгалзаж байгааг цагдаагийн байгууллага мэдээлжээ.

“Түүнтэй одоогоор хэвийн ярилцах боломжгүй байгаа. Бид хэргийг мөрдөн шалгаж, зохих шийтгэлийг оноох болно” гэж Тэгү хотын цагдаагийн газар мэдэгдсэн байна.

Хаалга нээсэн этгээд ганцаараа зорчиж байжээ.

Уг нислэгийн зорчигчдын дотор Бямба гарагт Улсан хотод болох спортын тэмцээнд оролцохоор бага, дунд ангийн 48 сурагч явж байсан байна.

“Хүүхдүүд айсандаа чичирч, уйлж байсан. Ослын хаалганы ойролцоо сууж явсан хүмүүс хамгийн их цочирдсон байх” гэж хүүхдүүдийн нэгнийх нь ээж ярьжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.78.41] 2023/5/28
Манай слава Укр нар шиг Америкт худалдагдсан нэг муу архичин л биз.
1 | 2 Хариулах
Зочин [43.242.243.56] 2023/5/27
Baкцины л хор уршиг шүү дээ. Мэдрэл сэтгэцэд маш муу нөлөөтэй.
2 | 9 Хариулах
Зочин [192.82.69.136] 2023/5/28
haha iim humuus bsaar bga yu
0 | 0 Хариулах
Зочин [82.128.194.12] 2023/5/27
Мэдрэл муутай хүмүүс их олширч б даа. Хэдэн мянган метрийн өндөрт ингэсэн бол яана даа?! Хандалт авах гээд тэнэгтсэн бж мэдэх л юм
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.96] 2023/5/27
Gereesee garlaa gej bodsiin bailgui dee ovchit chin
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.36] 2023/5/27
Арслан шиг болсон ч юм билүү.
0 | 0 Хариулах
Зочин [121.50.42.123] 2023/5/27
Энэ зайсанд байдаг golden dragon хятад хоолны газрын хэдэн хятад шөнөөр шуугилдаад баахан ил задгай хувцасласан хүүхнүүдийг хаалттай ресторан руугаа дагуулаад ороод байх юм. Хууль хяналт гэдэг зүйл ч энэ улсад байхаа больж дээ.
6 | 8 Хариулах
Зочин [192.82.88.59] 2023/5/27
Хууль зөрчөөгүй л байшд хятад хүн монгол хүүхэн бавах нь чөлөөтэйшд хаха
14 | 1 Хариулах
Mongol [124.18.26.196] 2023/5/27
Mongol ohiduuud ugaasaa yavdal suudal ni diildehgui bi lav mongol emegtei huntei suuhgui
2 | 6 Хариулах
Зочин [202.126.90.107] 2023/5/27
Дуртайдаа тэгэж явахгүй ш дээ. Дураараа юм ярих юм. Ард түмнээ эхлээд ядуурлаас гаргачих. Одоохондоо ядуу гуйлгачин явснаас биеэ үнэлээд чадвал бүүр гадаад мөнгөтэй нөхөр олоод явсан ч яадаг юм.
0 | 1 Хариулах
Зочин [202.21.108.5] 2023/5/27
Хэдэн жилийн өмнө нэг балай нөхөр бас онгоцны хаалга нээх гээд ноцолдоход нь монгол залуу очиж ноцолдоод зогсоож байсан. Тэр үнэн шүү.
3 | 2 Хариулах
Зочин [103.229.121.228] 2023/5/27
Mongol ni ch yuv dee
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.183] 2023/5/27
Үнэн, жинхэнэ боржигон залуу байсан гэсэн, хөх гонжогтой
1 | 2 Хариулах
Зочин [103.229.120.224] 2023/5/27
Ugui jinhene forbid utree baisan
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.224] 2023/5/27
Dorvod utree baisan
0 | 0
Зочин [202.21.108.9] 2023/5/27
Онгоцонд нэг монгол эр байсан бол нээхээс нь өмнө бариад унагах байсан даа. Хэдэн жилийн өмнө 1 монгол тэгж гавьяа байгуулсан. Хаалганы хажууд суусан 3 хангүг эр хөдлөх ч үгүй хараад сууж байсан болж байна уу.
2 | 9 Хариулах
Зочин [192.82.81.242] 2023/5/27
Битгий үлгэр яриад бай. Муулдаг хужаагаасаа дор, хүн чанаргүй ард түмэн юм байж. Нэг монгол яг хажууд зогсож байсан ч юу хийгээд байгааг нь ч мэдэхгүй, манараад л зогсож байна.
11 | 3 Хариулах
Зочин [202.9.40.80] 2023/5/27
Тэр компаний онгоцоор насаараа үнэгүй нисэх эрхээр шагнуулсан шд. Нэг бизнес хийдэг эр байсан.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.88.59] 2023/5/27
Манайд ингэсэн бол ингэж баривчилж чадахгүйдээ
3 | 6 Хариулах
Zochin Z [202.126.89.144] 2023/5/27
Za tegeed erguu2 yum yriad bdin sheesnuud. Uls turiinhunduu l huuli n uilchlehgui bga bolohoos iimerhuu uildel gargasan etgeeded arga hemjeeg n awnashde mal min
15 | 0 Хариулах
Зочин [59.153.113.113] 2023/5/27
Манайд бол хаалга нээхээс өмнө аль ойр байсан нь тэр нөхөртэй зууралдаад авна.
4 | 1 Хариулах
Зочин [59.153.115.197] 2023/5/27
Манайд шөөөхгуйюу
0 | 0 Хариулах
zochin [66.181.161.40] 2023/5/28
uursdiiguu neeh aimar undruur uneldin llruud tgd bolood buteed bga ym chn hna bn
0 | 0 Хариулах