Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас ₮2.6 тэрбумыг зарцуулжээ

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шилэн ажиллагааны хүрээнд Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн мэдээлэл shilen.gov.mn системд байршиж, одоогийн байдлаар 484 мэдээлэл бүртгэгджээ.

2012-2023 оны хооронд тус сангаас хохирогчид нийт 2,648,945,962 төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна.

Нийт 478 нөхөн төлбөр төлөгч, 474 нөхөн төлбөр авагч байна.

Хохирогчид нөхөн төлбөр олгосон төлбөрийн хэмжээг оноор харвал 2022 онд хамгийн их буюу 493,282,317 төгрөг байна.

Түүнчлэн хамгийн их нөхөн төлбөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1, 91.2- зүйл заалтаар шийтгүүлсэн 247 шийтгүүлэгчид олгожээ.

зураг
 
Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДээс харна уу.