Уншиж байна ...

SuperDry брэнд, ШКАF төсөл хамтран “YOU ARE SUPER” аяныг эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 5 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Байгальд ээлтэй, органик SuperDry брэнд хувцасны хог хаягдлыг бууруулах зорилгын хүрээнд ШКАF төсөлтэй хамтран “YOU ARE SUPER” аяныг 5-р сарын 26-28-ны хооронд өрнүүлэх гэж байна.

Энэхүү аяны хүрээнд та өөрт байдаг өмсдөггүй хуучин хувцсаа авчирч тушаагаад 30% - 50%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Тодруулбал, та

  • 5 хувцас тушаагаад 30%,
  • 10 хувцас тушаагаад 50% хөнгөлөлттэй үнээр SuperDry брэндээс худалдан авалт хийх боломжтой болж байна.

Мэдээж таны тушааж байгаа бүх хувцас нь

  • Заавал угааж цэвэрлэсэн байх ёстой
  • Бөөсөрсөн, урагдсан, сунасан, толботой байж болохгүй
  • Зун болж байгаа учраас зөвхөн зуны хувцас хэрэглэл хүлээж авна
  • Гутал, цүнх тооцохгүй
  • Дотуур хувцас, дотуур өмд, оймс хүлээж авахгүй
Аян 5-р сарын 26, 27, 28-ны өдрүүдэд SuperDry брэндийн Шангри-ла молл 3 давхарт, Улаанбаатар их дэлгүүрийн 3 давхарт байрлах салбаруудад болох бөгөөд та хуучин хувцсаа тушааж хямдралаа эдлээрэй.

“YOU ARE SUPER” аянд нэгдэж эх дэлхийгээ хайрладаг супер нэгэн болоорой.

Superdry брэндийн тухай

Дэлхий дахинаа томоохон корпорацуудаас эхлээд, бүхий л салбарт экологи, байгальд ээлтэй аж үйлдвэрлэлийн давлагаа эрчимтэй хөгжиж, үүнийгээ дагаад хувь хүмүүсийн хэрэглээ ч энэ чиглэл рүү хандаад байгаа билээ.

Байгальд ээлтэй, дахин боловсруулсан материалаар хувцас үйлдвэрлэлийн салбарт амжилттай яваа Superdry брэнд нь 1985 онд Англи улсад үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 61 оронд 750 гаруй албан ёсны салбар дэлгүүртэй. Монголд албан ёсны 2 салбар дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж байна.

Өдгөө SuperDry брэнд нь шинэ үеийн залуусын хамгийн дуртай чөлөөт хувцасны брэндүүдийн нэг болсон байна. Тус брэнд 100% байгалийн аргаар ургуулсан хөвөн даавууг хувцас үйлдвэрлэлдээ хэрэглэдэг нь хэрэглэгчдийн таашаалд нийцдэг. Мөн сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж дахин боловсруулсан материал ашиглан загварлаг хувцас үйлдвэрлэдэг.

зураг
 

SuperDry-ийн байгальд ээлтэй шийдлүүд буюу тэдний салбартаа тэргүүлж буй бусад онцлогууд

  • Веган хувцас:

Vegan хувцас гэдэг нь уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд амьтны гаралтай түүхий эд ашиглаагүй гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд SUPERDRY брэнд амьтны арьсыг орлуулсан материалыг гарган авч, түүнийгээ бүтээгдэхүүндээ хэрэглэж байна.

  • Тогтвортой хөгжлийг дэмжигч:

Дэлхий нийтэд Vegan болон дахин боловсруулсан хувцас, эд хэрэглэлийг зөв, тансаг хэрэглээнд хэдийн тооцдог болсон. Тэгвэл байгаль экологид болон хүнд ээлтэй технологийн ололтуудад тулгуурлан бүтээгдэхүүний түүхий эдийг гарган авч байна.

SuperDry брэнд нь 2022 онд нийт хувцас үйлдвэрлэлийн 47% нь дахин боловсруулсан материал ашигласан ба хавар, зуны усны хувцас нь 100% дахин боловсруулсан хувцас байдаг байна.  Одоо SuperDry брэнд байгальд ээлтэй, дахин боловсруулах салбарт өөрийн гэсэн томоохон байр суурийг эзлээд байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.