Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ажилдаа хангалтгүй үнэлгээ авсан Хөвсгөл, Завхан аймгийн Засаг дарга нарыг чөлөөлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд захирамж гаргаж, Ш.Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн, Д.Түвшинжаргалыг Завхан аймгийн Засаг даргын албан тушаалаас тус тус огцрууллаа.

Эдгээр аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд тэдний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нарт даалгав.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар танилцууллаа.

Хөвсгөл, Завхан аймаг хангалтгүй үнэлгээ авсан тул  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авлаа хэмээн ЗГХМОНХА-наас мэдээллээ.