Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг нэг сар цагдан хорихоор болжээ.
Энэ сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар Нийслэлийн прокурорын газраас Б.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай санал ирүүлснийг хүлээн авахаас татгалзжээ.
Тэгвэл хязгаарлалт тогтоосон шүүгчийн уг захирамжийг прокурор эс зөвшөөрч, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна.
Хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд прокурорын гомдлын хүлээн авч, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулжээ.
Яллагдагч Б.Ганхуягийг "...гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй..." гэх үндэслэлээр дахин нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!