Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборын 2023 оны зуны ээлжийн ХУВААРЬ ба ҮНЭ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Олон улсын хүүхдийн НАЙРАМДАЛ цогцолборын фэйсбүүк хуудсаас авав.

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2023 оны зуны ээлжийн хуваариа өчигдөр танилцууллаа.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ уг цогцолборт амраах захиалга өгөхийн тулд тавдугаар сарын 5-ны 15:00 цагаас хойш nairamdal.mn сайтад өөрийн бүртгэлийг үүсгэх ёстой аж. Үүний дараа хүлээн авах ээлжийн захиалга нээгдэхэд эрхийн бичгээ авах боломжтой юм.

зураг
 

"Найрамдал" зуслангийн нэгдүгээр ээлж зургаадугаар сарын 2-7-нд үргэлжлэх бөгөөд 6-8 насныхан хамрагдах уг ээлжийн захиалга тавдугаар сарын 15-ны 15:00 цагт нээгдэнэ. Төлбөр нь 293,500 төгрөг байна. 

Харин удаах ээлж зургаадугаар сарын 8-15-нд үргэлжилж, 8-12 насны хүүхдүүдийг хамруулна. 

"Найрамдал" зуслангийн ээлжийн хуваарь ба үнийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

зураг