RE/MAX Diamond оффис Монголд анх удаа PRIUS-30 маркийн автомашин, АНУ-ын Лас-Вегаст болох RE/MAX R4 арга хэмжээнд оролцох эрх бэлэглэх “Шинэ агентын марафон хөтөлбөр” зарласныг та бүхэнтэй хуваалцахаар RE/MAX Diamond оффисын брокер овнер Э.Золзаяатай ярилцлаа.
- Шинэ агентын хөтөлбөрийн талаар танилцуулбал?
Бид 2023 оны 4 сарын 27-оос эхлэн “Шинэ агентын марафон” хөтөлбөрийг анх удаа санаачлан зохион байгуулж байна. Энэ хөтөлбөрийг бид тусгайлан оффист шинээр орж ажиллах агентууддаа зориулж байгаа. Шинээр манай оффист ороод хамгийн түрүүнд 15 борлуулалт хийсэн агентад оффисын зүгээс PRIUS 30 маркийн авто машиныг бэлэглэнэ. Мөн хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн агент бэлтгэх FIRE UP сургалтад хамрагдах, манай оффисын 3-5 жилийн туршлагатай агентууд хөтөлбөрийн турш хамтран ажиллаж, зааж чиглүүлэх зэрэг олон боломжуудыг багтаасан байгаа.
- Ментор хөтөлбөр дотроо багтаж байгаа гэсэн үг үү?
Тиймээ. Шинээр агент болох хүсэлтэй хүмүүс маань манай оффист орж ирээд RE/MAX Mongolia-с зохион байгуулдаг FIRE UP мэргэжлийн агент бэлтгэх сургалтад хамрагдана, үргэлжлүүлээд манай оффисын туршлагатай агентуудын ментор хөтөлбөрт хамрагдаж, зөвлөгөө, чиглүүлэлттэйгээр дадлагажна.
Ингээд түрүүлж 15 борлуулалтаа гаргасан, болзлоо хангасан агент маань PRIUS 30 маркийн машины шагналаа авна. Харин ялагч агентын ментор маань 2024 оны 3 сард АНУ, Лас-Вегас хотод болох RE/MAX R4 олон улсын арга хэмжээнд оролцох 2 талын онгоцны тийзээр шагнагдах байгаа.
- Шинэ агентын марафон хөтөлбөрийн зорилго юу вэ?
Энэ марафон хөтөлбөрөөрөө дамжуулаад Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллах хүсэлтэй залуучуудад богино хугацаанд өндөр ур чадварт хүрч, үл хөдлөх хөрөнгийн салбарт байдаг олон боломжийг атгахад нь дэмжмээр байгаа юм. Мөн нөгөөтэйгүүр залуучууд энэ боломжийг ашиглаад орж ирээд өөрийгөө сорьж, юу хийж чаддагаа, юу хийж чадах аа өөрөө хараасай бусдад харуулаасай гэж хүсэж байгаа.
Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарын хувьд мэргэжлийн чадварлаг агентууд зах зээл дээр нэмэгдэх нь үл хөдлөх хөрөнгийн салбарыг дараагийн түвшинд гаргах нэг алхам гэж харж байгаа.
- Энэ марафонд оролцоход ямар шаардлага хангасан байх шаардлагатай вэ?
За тавигдах шаардлагын хувьд, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэх сонирхолтой, 27-с дээш насны, санхүүгийн хариуцлагатай, худалдан борлуулах ур чадвартай хүмүүст илүү тохиромжтой. Мөн үл хөдлөх хөрөнгийн агентаар ажиллана гэдэг бол аль нэг байгууллагад харьяалагдаад, цагт баригдаж ажилладаг биш яг бүтээмж дээр суурилсан байдаг, ерөөсөө хувийн бизнесээ эхлүүлж байна гэж ойлгох хэрэгтэй байдаг. Тиймээс зорилготой, өөрөө цагаа үр дүнтэй хуваарилж, , сахилга баттай, тууштай ажиллаж чаддаг хүмүүст маш их боломж байдаг.
- Шинэ агентын марафон хөтөлбөр хэзээ хүртэл үргэлжлэх бэ? Дахиж зарлагдах уу?
2023 оны 4 сарын 27-оос эхлэн зарлаж байгаа. 2023 оны 12 сарын 27 хүртэл үргэлжилнэ. Түрүүлж орж ирэх тусмаа илүү ажиллах цаг боломж байна гэсэн үг. Тиймээс сонирхож байгаа хүмүүс шийдвэрээ хурдан гаргаад, орж ирээд ажлаа эхлэх хэрэгтэй.
Энэ жил бид анх удаа энэ хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж байгаа. Ирэх жилүүдэд дахин зарлаад агентуудаа богино хугацаанд мэргэших, мэргэжлийн үнэ цэнтэй болгох, бизнест нь тус нэмэр болох зорилготойгоор явах төлөвлөгөөтэй байна.
- Шинэ агентын марафон хөтөлбөрт элсэх алхам?
Эхлээд доорх линкээр мэдээллээ бидэнд илгээгээрэй. Сонгосон өдрөөс нь хамаарч бид эргэн холбогдоод уулзалтын цаг товлох болно.
Мөн манай оффисын 7000-1819 дугаараар холбогдон ирж уулзаад хөтөлбөрт тэнцсэнээр хамтын ажиллагаа эхлэх боломжтой болно оо.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор зочлон аваарай:
Утас – 7000-1819
Мэйл – zolzaya.e@remax.mn
Сошиал медиа хаяг - www.facebook.com/remaxdiamond.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!