Уншиж байна ...
Зураг
Зураг

ФОТО: Хайлааст, Баянхошуунд агаарын чанарын индекс ХАМГИЙН МУУ үзүүлэлтийг давж байна

Г.Мөрөн, iKon.mn
4 цаг 32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын агаарын чанарын индексийн 11:15 цагийн хэмжилтийн мэдээгээр Баянхошуу, Хайлаастад 500-гаас дээш буюу хамгийн муу үзүүлэлттэй байна. 

Мөн Шархад, Нэгдүгээр хороолол, Толгойтод агаар маш их бохирдолтой байгаа юм. 

Агаарын чанарын индекс 401-500 байх үед хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх, цэвэр агаарт салхинд гарах, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатайг зөвлөдөг.

Улаанбаартарчууд агаар бус "угаар"-аар амьсгалаад нэлээд хэдэн жилийн нүүр үзэж, эрүүл мэнд, мөнгө санхүүгээрээ хохирсоор байна. Сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн эхний жил агаарын чанар мэдэгдэхүйц ч сайжирсан ч түүнээс хойш эргэн сайжирсангүй, утаа улам өтгөрсөөр байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулахад эрх баригчид олон төрлийн ажил санаачилдаг ч тэдгээр дорвитой үр дүнд хүрэхгүй хэвээр.

Хамгийн сүүлд Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин монгол гэрт амьдарч буй 32,000 өрхөд зуух тараах талаар зарлах үеэрээ "2024-2025 онд дэд бүтцийн холболтыг хийж дууссан тул ирэх жилээс орон сууцны барилгыг барих, эрчим хүчний шугамын ажил хийгдэнэ.

Туул гол дагуух хурдны зам болон бусад замууд орон сууцны хорооллуудыг барихад 2028 онд агаарын бохирдол 50% буурахаар харагдаж байгаа. 2026 онд Сэлбэ дэд төвийг ашиглалтад оруулснаар агаарын бохирдол 25-26% буурна гэж үзэж байна" хэмээсэн юм.

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг