НИТХ-аас “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг байгуулж, нийслэлийн иргэдийн түлж байгаа шахмал түлшний стандарт, чанар, орц найрлага, технологийн алдаа гаргасан эсэхэд дүн шинжилгээ хийхээр болоод буй.
Уг ажлын хэсгийг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр өчигдөр байгуулжээ.
Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр ахлах бөгөөд тэд гэр хорооллын айл, өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, түлшийг үйлдвэрлэх, түгээх тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа болон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, холбогдох журмуудын хэрэгжилтэд хяналт тавьж, санал дүгнэлт гаргах үүрэг авчээ.
Шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих ажлын хэсэгт багтсан НИТХ-ын төлөөлөгчид:
Ажлын хэсгийн гишүүд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл бусад ажилд холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулан НИТХ-д танилцуулах юм байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын 62 дугаар тогтоолыг 2018 онд ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар гаргасан билээ.
Сайжруулсан шахмал түлшийг нийслэлээс гаргахгүй, түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх зохицуулалттай ч хөдөө орон нутагт шахмал түлш зарагдаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!