Уншиж байна ...
Зураг
Зураг

Монгол ээжтэй колумб хүү Испанийн "Вильярреал" клубийн өсвөрийн багт тоглож байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 28 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Испанийн "Алавес" багийн хүүхдийн академид данстай байсан Самуэль Рамирес Батчулуун "Вильярреал" клубтэй гэрээ байгуулжээ. 

Колумб аав, монгол ээжтэй 16 настай хаалгач хүү 195 см өндөртэй юм. Тэрбээр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Макаод төрсөн бөгөөд Колумбын давхар иргэншилтэй. Ирээдүйд Колумбын шигшээгийн хаалгыг "манах" мөрөөдөлтэй нэгэн.

Тэрбээр Колумбын дээд лигийн "Мильонариос"-ын өсвөрийн багт тоглож, тамирчны гараагаа эхлүүлсэн. Харин "Вильярреал"-тай гурван жилийн гэрээг үзэглэсэн бөгөөд өдгөө хөлбөмбөг тоглохын сацуу Вильярреаль хотын ахлах сургуульд суралцаж байна.

зураг
 

Самуэль Рамирес Батчулуун ирээдүйнхээ талаар "Давид Оспина шиг хаалгач болохыг хүсдэг. Колумбын шигшээгийн болон "Вильярреал"-ийн үндсэн багт тоглох нь миний ойрын зорилго" гэж ярьжээ.

 

Эх сурвалж: Infobae