ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Тайланд, Монголын хамтарсан худалдааны хэмжээг 2027 онд гэхэд 100 сая ам.долларт хүргэхээр төлөвлөжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Тайландын Хаант Улсын худалдааны сайд Пичай Нарипфан өнөөдөр Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Төмөрийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын дараа Монголын Элчин сайдыг хүлээн авсныхаа дараа П.Нарипфан Тайланд - Монголын хамтарсан хороогоор худалдааны хэлэлцээг хурдасгах, 2027 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 100 сая ам.долларт хүргэхээр төлөвлөж байгааг зарласан байна.

Тайланд Улс ирэх оны эхээр хоёр талын худалдааны хорооны хурлыг зохион байгуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Мөн тус худалдааны хороо нь 2027 он гэхэд хоёр талын хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөг хэлэлцэх аж.

Монголын хувьд Тайландаас жимс, далайн хүнсний бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.  

Цаашлаад лаазалсан болон боловсруулсан хүсний бүтээгдэхүүн ч Монголд эрэлт ихтэй байдаг.

Сайд П.Нарипфан уулзалтын үеэр Элчин сайдаар дамжуулан Монголын бизнес эрхлэгчдийг ирэх оны тавдугаар сард Тайландад болох "THAIFEX-ANUGA", есдүгээр сард зохион байгуулагдах "Bangkok Gems & Jewellery Fair" үзэсгэлэнд урьсан байна.

Мөн энэ үеэр сайд П.Нарипфан Монголд хөрөнгө оруулалт хийж буй бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийг Монголын Засгийн газарт уриалжээ.

Тайландын хөрөнгө оруулагчид Монголд нүүрс, эрүүл мэндийн болон нарны эрчим хүч зэрэг салбарт идэвхтэй байгааг онцолсон.

Өнгөрсөн онд хоёр орны худалдаа 88 сая ам.долларт хүрсэн. Тайландаас Монгол Улс руу 21 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон юм. 

Экспортын гол бүтээгдэхүүн нь цаас, автомашины сэлбэг, элсэн чихэр байжээ.

 

Эх сурвалж: nationthailand

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Temuujin [66.181.185.122] 2024/12/16
Дэмий биз дээ, бас бөөн алдагдал.
0 | 0 Хариулах
Laiz [49.0.153.9] 2024/12/16
zasag ogtsor
1 | 0 Хариулах
Laiz [49.0.153.9] 2024/12/16
utaa . zasag ogtsor
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.42] 2024/12/16
Манайхаас Тайланд руу нэхий, ноолуур, савхи экспортлох уу
1 | 0 Хариулах
Т1 [202.9.46.139] 2024/12/16
Монголоос эд эрхтний сэлбэг тай руу, зөрөөд янхан ДОХ, эмэгтэйлэг бие царай гутал хувцастай 6оовтой гомо янхан ирнэ
1 | 0 Хариулах