Уншиж байна ...
Зураг
Зураг

Монложистикс Групп эхний ээлжийн вагонуудаа хүлээн авлаа

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 39 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монложистикс Групп IPO-оор дамжуулан экспортын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх стратегийн хүрээнд хөдлөх бүрэлдэхүүнд хөрөнгө оруулалт хийж, эхний ээлжийн вагонуудыг ОХУ-аас амжилттай хүлээн авлаа.

ОХУ-ын дайн, олон улсын хориг арга хэмжээнээс үүдэн найдвартай үйлдвэрлэгч олох, төлбөр тооцоо хийх, шаардлагатай зөвшөөрлүүдийг авах, мөн оросын төмөр замын ачааллаас болж тээврийн үйл явц анх төлөвлөсөн хугацаанаас бага зэрэг хоцорсон ч Монложистикс Групп уг зорилтыг амжилттай хэрэгжүүллээ.

Дараагийн ээлжийн вагонууд үйлдвэрлэгдэж, бэлэн болсон бөгөөд 2025 оны эхний улиралд багтаж хүлээн авах төлөвтэй байна.

зураг
 

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй “Боомтын сэргэлт”, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг дэмжих зорилгоор 2023 онд Монложистикс Групп “Монложистикс Экүйпментс” ХХК-ийг байгуулж, ОХУ-аас 50 вагон худалдан авахаар төлөвлөсөн.

Энэхүү хөрөнгө оруулалт нь төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний баазыг өргөжүүлэх, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсын уул уурхайн стратегийн бүтээгдэхүүнийг (зэс, нүүрс гэх мэт) гадаад зах зээлд гаргах үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулах юм.

Өсөлтийн цуваанд хамтдаа !

Монложистикс групп

зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.