Уншиж байна ...
Зураг
Зураг

А.Амартүвшин: "Дээжээ лабораториор шинжлүүлэхэд ашигласан бодисууд бий" гэж Тавантолгой түлш компани тайлбарласан

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн түлж байгаа сайжруулсан шахмал түлшний чанарын талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өгөв.

Тэрбээр "Тавантолгой түлш" компани аудитын шалгалт орсон байгаа. Шалгалтын дүгнэлт гараагүй байна.

Тус үйлдвэрээс гарч буй түлшнээс өдөр бүр дээж авч, шинжилгээ хийж байна. Төрийн бус лабораториудад шинжлүүлдэг. Бидэнд "Миддлингийн болон шахсан түлшний стандарт хэвийн" гэсэн мэдээллийг өгч байгаа. Нийслэлээс шахмал түлшний чанарт онцгой анхаарч ажиллаж байна.

Байгаль орчны Яамнаас шалгалтын ажлын хэсгээс "Тавантолгой түлш" компани найман төрлийн химийн бодисыг зөвшөөрөлгүйгээр шахмал түлш үйлдвэрлэхэд ашиглаж байна гэсэн дүгнэлтийн тухайд тус компаниас "Өдөр бүр түлшнээс дээж авч байгаа. Түлшнээс авсан дээжээ лабораторийн шинжилгээнд оруулахад ашиглаж байсан бодисууд бий" гэсэн тайлбарыг өгсөн" гэв.

Өнөөдөр нийслэлийн агаарын чанарын индексийн 11:15 цагийн хэмжилтийн мэдээгээр Баянхошуу, Хайлаастад 500-гаас дээш буюу хамгийн муу үзүүлэлттэй байна.